Sunday, May 31, 2009

SAITAMA муж

фитнес-ээсээ нэг өдрийн чөлөө аваад Сайтама муж яваад хоноод ирэв.
хуучин ажлийнхаа 2 эгчтэй уулзаад, нэг н монголоос түр ирээд, надаа юм ацарсан...
миний захисан үзэм, колдауур гэдэг эм
өөрийнхөө зүгээс надаа вигор- хоол амтлагч, бас энэ зүүлтийг

тэгээд нэгнийд н бууз хийж идээд, буузны үнэр үнэртсэн чинь төрийн дуулал эгшиглэсэн чинь хамар сонин болоод нулимс дүүрсэнтэй адилхан болох гээд яааваа,,,хэхэ
тэгээд сайхан ууж идэж, юм хум яриж хонож өнжөөд буцахадаа буруу атуусанд сууж хажуугийн хотруу очоод, тэндээсээ буцаад галт тэрэгэнд суужийж өөрийнхөө хаусанд ирлээш...
дахиал нэг хономоор л байсан,,,аймар гоё байсан,,,дараа хэзээ уулзалдахын бүү мэд
оое, тэгсэн чин мана фитнесийнхэн нээх "яасан сайхан зугаацав уу " л гэнэ "найз залуутайгааа уулзаа юу " л гэнэ,,,бүх асуултад аанхаа гэээл инээгээл,,,хариулсан...байхлээр гадуурхаал байдаг юм байналэээ,,,,байхгүү болчихоор гадуурхах хүнгүй уйдсийм байгааз,,,муу хүнүүс


өнгөрсөн 7хоногт бас "Анего" гээд жапан драма үзэж дуусгалаа. энэ бас л түрүүчийн кинуутай адилхан, одоо бүүр 11н насны зөрөөтэй хүүтэй эгчмэд хүүхэн с
уухаар болцон...
манай хуучин ажлийн хүүхэн санал болгосон кинууг
үзэхээр дандаа ийм кинуу байгаад байхийн...мань гар надаа прогноз өгөөд байгаам болуу гээлүүү,,,,хэхэх
тэхдээ ийм кинуудууд амарооо,,,, хөнгөн,,, сэтгэл өвдөхгүй,,,уйлахгүй,,,уурлаж бачимдахгүй,,,айж нтр зүрх дэлсэхгүй,,,

монголд нээрээ шинэ кинуунууд мангар их 80 гарч байгаам байналээш,,,үзэхиймсан...
дуунууд н лав аймар таалагдаад байгаа....
энэ Шаман, Баярцэцэг2-ийн дуулсан дууны ая аймар хурдан тогтоодчихсоон...энэ өөр дуу мууны аяыг хулгайлаад наасан уу, эсүүл ийм сонголонтой дуу юу,,,би нэг сонсчоод маргааш н фитнес дэрэ аялчихсан гүйжийсэн,,,аймар сонин...."цавцуур цэг ком" гэдэг кинуу юмуудаа



дараагийн дуртай болоод байгаа дуу "Нянгар хаданд гарсан н"Лемонс дуулсан
үг н лаг таалагдсан
яаж амьд явж ялаа алахвээ
айдагаа яаж авдартаа хийх үү
зөвхөн азанд найдах уу, гүүдээ толгойгоо ажиллуулсан л дээр гэнэ,,, амиа бодсон н дээр л гэнэ
бас юу гэлээ
хүн чанар гэд яраид хэрэггүйдөөө
хүний төлөө үхдэг хүн байдаггүймөө л гэнэ,,,,



бас "Луйварын хот" гэсэн байхаа,,,тийм кинуу юм шиг байналээ...тэрний дууг бас сонсоодийгаа

дараагын удаад ер н сонсод байга дууныхаа жагсаалтыг оруулнааа.
за сайхан унтий,,,,
түдэи амралт гэээд байхад нойр мангар эрт сэрчихсэн,,,11н цагт,,,,урьд нь үдээс хойш 4, 5 хүртэл унтдаг байсийсан....
буцааад жоохон унтий гэж бодоод орондоо ном уншаад ч буцаж нойр хүрээгүй шүүү...мангар

одоо харин эрт унтанааа....

Tuesday, May 26, 2009

ХАГАС ЖИЛ

Сая бүтэн сайнд энэ улсад хөл тавиад 6н сар боловоо гэж....
юу хийв, юу өөрчлөгдөв гээд эргээд харав...тэгсэн чинь
1. фитнесийнхэнд бурхан мэт шүтэгдэж, нүдэнд орсон хог мэт ад үзэгдэж, гадуурхагдаж нтр одоо жоохон намжиж байхийн
2. жапан дах монголчуудын гэх хоёроод арга хэмжээнд очжэээээ
3. нэг гартаа зоонтиг барингааа дугуй унаж чаддаг болсоон,,,бөөн амжилт...банзаййййй
4. Монголоос гураваад
илгээмж, дөрөвдөх н ирцэн байгаа. маргааш нөгөөдөр авах байх..хихи...энэ улс дотороос нэг илгээмж
5. угийн харамч дээрээ улам харамч болсон....хихи... жапанд удсан хүнүүс нарийндаа хатсан, хоргол нтрээ тоолсон юмнууд болдог гээл хүнүүс аймар их хэлдэг байсан гэсэн,,, би ч мөн амархан уусчийнааа,,,хаха угийн харамч занмаань ч их нөлөөлсөн байх,,,,хэхэ....харин тэр солонгос яваад ирсэн хүнүүс зүгээр л хавийн амьтадыг дайлсан цайлсан, маргааш н хамтдаа шараа тайлсан нтр болдог гэсэн гэсэн.хэхэ... нэг солонгос явчихиймсаан,,,зангаа засаад...хэхэ
6. Блог бичих эхэлсийм байна
7. Нээрээ тийм фитнестсээр байгаад 1.5кг туржэээ.... цаа чинь нэг л их шөвийсөн цагаан хүүхэн гээлүү,,,хахаха

8. Баарлуу дөрөвөөд удаа орсийм байна...энэ мөн бага тоо байнааа...ирж буй хагас жилдээ энэ тоогоо өсгөхийн төлөө, төлөвлөгөөгөө давуулан биелүүлэхийн төлөө,,,өөрийн чадах бүхнээ хйинээ гээлүүү,,,,хаххахах
9. нэг удаа тасартлаа архи уусан,,, нэг мэдсэн чинь гэртээ ирцэн байсан... монголын чингис ч аймаарийн байналээ,,,эсүүл би уухгүй уджаагаад уусан болохоор тас явцана үү,, бүүмэд,,,, дараа чингис уугуул юм үзсэн хүн шиг уунаа....хэхэ
10. Нийгата явж далай үзсэн, Цүкүбад их сургуулийн 2 найзуушка дээр очсон, Чиба явж айлд очиж монгол хоол идсэн
за тэгээд жижиг сажиг юм их байнадөө,,,, анх удаа өөрөө өөртөө зориулж салад хийж идсэн,,, хөмсөгөө өөрөө зулгаасан гэх мэтчлэн...хогийг 3н төрөлөөр ялгаж сурч байгаа гэээл..
За юутай ч хурдан ч юм шиг, удаан ч юм шиг, хэцүү ч юм ши
г, амархан ч юм шиг 6н сарыг ардаа үлдээжэээ...
гэснээс огтхон ч өөрчлөгдөөгүй юм гэгүүл
ХАЙР ЗЭТГЭЛ,,,,,,,,,,хм.....яахийм болжийнаааа....
урьд урьдийн адил зогсонги байдалтай. Монгол залуусын хүүхэн хараа н дэндүү муумаа,,,ийм сайхан хүүхэн байгаал байхад,,,,гээлүүү,,,,хахах
а
яааасан, нөгөө Нийгата явааал шивнээл, гуйгаал ирсэн байхгүй,, саваа бэлдэж байгаан энэ гээл бандааж мандааж авсан, яаасан, яаагаачгүй,,,хаха... заза халуураад далийгаад явчлаа
зөзө нэг иймэрхүү байдлаар зургаан сарыг үджээ...
Айлчилан ирж буй дараагийн хагас жил минь САЙН БАЙНА УУ? гээлүүүүүүү

Thursday, May 21, 2009

сонин сайхан гэгүүл

5сарын 18н
монгол маань буцах н тодорхой болчихов...ингээд бүх монголчуулын тал нь буцаж ганц монголчууд үлдлээ гэж,,,, орой н хамтдаа хоолонд ороод, дуусаад гэрээр н хальт ороод үүдэнд н за бака сайн яваад, сайн суужийгаараа гэж хэлээл, нулимс нүдээр дүүрч, гялс гарч гэртээ орж уйлавш,,,хихи,,,, хичнээн таарч тохирохгүй үе байсан ч гэсэн явна гэсэн чинь уйлчихсан...миний уйлах ч амархан гэж,,,би ер н том болоод жүжигчин болох байхаа,,гээлүү,,хахаха,,,,

анх хамт ирэхэд урьд н жапанд байсан болохоор надаа их ч юм зааж өгсиймдөө гэж,,, би ч бурантагтай тэмээ шиг дагаал явжийдаг байсийм гэдэг...

би ч одоо их л хөглөх байхдаа...саяхан л гэхэд нэг дэлгүүррүү дандаа зүүн талаас н очдог байсийн,,,,тэгээд хэрэг болгоод за энэ удаад баруун талаас н очинооо гээл хэрэндээ л өөр замаар давкаал байлаа, давкаал байлааа,,,тэгж тэгж баруун талдаа аягүй дэлгүүрээ хайгаал хараал байсан чинь зүүн талдаа л байжийдийн,,,,мөн өөр талаар очсондоо гэж,,,хэхэ

5н сарын 19н
өглөө монголоо гаргаж өгөхгүй гэснээрээ гаргаж өгөөгүй,,,,гаргаж өгүүл угаасаа энэ хавь нуур далай болийшдээ,,,хэхэ
фитнес дээрээ очсон чинь монгол байхгүй,,,явсан гэдэгийг н мэдсээр байжийж бас утасруу н залгаадийнааа,,,би...
ингээд жинкэн утгаараа ганц монголчууд боловоо гэж...

5н сарын 20н
өө энэ улсад нөгөө гахайн вээруус н ирсэн, бөөн аюул гэсэн сургаар манай фитнест шалгалт ирэв...
монголд л, манай кинуунуудад л гардийм байх гэсэн чинь хаа ч байдийм байнаш, нөгөө "ДҮҮРИЙМАА"-дах, "ШИНЭ ХАЛААДАА ӨМСӨӨРӨӨ, ШИРЭЭНИЙХЭЭ БҮТЭЭЛГИЙГ БҮТЭЭГЭЭРЭЙ" гэдэг. Манаа фитнес яг тийм юм болдог байнашдээ...хогийн сав нтр лааг ганган шоочин шинэ нтр,,,хаха,,,бүх юм шинэчлэгдээд ирдэг байнашдээ
тэрийг н хараад инээд хүрээд болдоггүй ,,,хэхэ...
тэгээд нөгөө техник н нтр лааг удаан болчихсон, би ми чинь үхкээл гүүжийдэг хүн чинь, ямар удаан юм бээ гэсэн янзтай, тэрүүгээр цодог цодог гэж алхаж нтр,,,хаха,,,күээ мөн аз60галтай байвааа....
тэгээл 2,3н цагийн дараа бодуул нөгөө шалгалт н дуусаа бололтой, хурдан хурдан болоол, хогийн сав хуучраал, би гүйж эхлэээл,,,,

5н сарын 21н
нээрээ монгол явж би тэлүүзэртэй болсон,,, мангар олон сарын дараа тэлүүзэр үзсэн чинь сонин гэж,,,,
ядаргаатай ч юм шиг,,,хажууд нэг юм үглээд байхаар,,,,яджийхад нөгөө жапанаараа юу гээд ч байдийм, хурдан хурдан үглээл,,,
күэ тэгээл тэлүүзэрээ хэвтэж үзэхүү, сууж үзэхүү гээл,,,эвээ олкүү л байгаа гээлүүү,,,хаха
бас дээр н нөгөөө миний цэлгэр уужим өргөн хаузанд н тэлүүзэр тавих зай олдоггүйэээ,,,одоохондоо шалан дээр л байжийна, зайлуул тэр тэлүүзэр,,,хэхэ
сая тэгээл бас тэрийгээ үзхиймаа, тэгээд үзжийтэл нөгөө гахайн вээруусны тээгч байж мэдэх 3н хүн,,, тэд нараас халдварласан байж магадлалтай 288күн байна гээл... энд сүйд болжийнооо,,,, дөнгөж сая кэвлэлийн хурал хийсэн л гэнэ,,,,
аминдаа хайртай би маргааш маскддийм билүү....

өчдөрөөс хойш ханиад авгай найзлий гээд лайтаймаа,,,,би найзлахгүү гээл байгаа,,, тэгээд өчдөр бэлэн гоймон чанаад, сармис, кэмчи хийжаагаад хусчихсан,,,, чамтай найзлахгүй зао гээл,,,хэхэ
одоо сүү буцалгаж уугаад унтнааа,,,, аминдаа хайртаа гэж цаа чинь,,,
күэ хүн болгон л хүний газар өвдүүзээ гээд байсан болохоор л хичээжийнэ л даа гээлүүү...хэхэ





Sunday, May 17, 2009

коноодсон вийкэнд

күэ, урд шөнө одоо 10н жилийнхээ нэг бандийг зүүдлээд байхиймаа,,,би одооо эхнэр хүүхэдтэй хүнийг зүүдлэж яаах гэжаагаан болооо...хэхэ...
энд ирсэээр зүүд бүр утгаа алдаж гүйцжаагаа.... өөрт хамааралтай таних бүх л хүмүүсээ зүүдлэхийн,,,би санаад байдийм байхдаа..эсүүл тэд санаад байдиймоо... нас барсан хүмүүсийг бас зүүдлээд болдоггүй, тэгээд монголд нэг эгчид хэлүүлж ном уншуулаад одоо гайгүй байгаа,,,энэ зүүдний талаар мундаг эрдэмтэд н онол нтр гаргасан л байдаг байхдаа,,,уншихийсааан.

*Crossing over* цагаачидын тухай гардаг коноо,,,би ч гэсэн цагаач юм байхдаа,,,хэхэ....хууль ёсных байхаараа цагаачин гээд хуулиас гадуур бултаад нтр болчихонгуут н манаахан "харлах", "хар" нтр гээд байдийм байналээшдээ,,,цагаан гэдэгийн эсрэг үгээр н,,,сая л ойлгосон..хэхэ.
гадаадад байгаа л гэхэээр
л гоё сайхан юм боддог байхаа, хүнүүс ер н,,, тэхээр энэ коноог олон олон хүнүүс үзүүсээ,,,



*Obsessed* шаал хайран цаг болцон,,,энийг үзээд,,,юу ч ойлгоогүй,,, надаар юу ойлгуулах гэсэнийг ч мэдкүүү,,,, харин энэ нөхөр н их үнэнч юм шиг байналээ,,,эсүүл энийг ойлгуулах гээд байсийм болуу
нэг хүүхэн хандараад байхад л би эхнэр хүүхэдтэй, би аз60галтай амьдаралтай гээд зугатаад байгаам,,,,ийм л нөхөртэй болчуул ч,,,хихи,,,
тэгүүл нөхөр араар тавихгүйм чинь ядаж нэг н араар тавих хэрэгтэй гээд би араар н тавина гээлүүү,,,,хахахаха
пи эс: энэ нөгөө дуучин тоглосийн шиг байгаам, мөн үү бишүү, би энэ гадаадуудыг ялгадаггүймаа,,,beyonce гэдэг н мөн үү бишүү


энэ харин давгүй санагдсан,,,надаа нэг иймэрхүү киноо л таалагдаад байдийм,,,жишээ н: нэг муу сурдаг оюутан, ангийнхан н ч тэрийг тоохгүй,,,тэгжийтал дараа н тэр лаг мундаг онц сураал, ангийхан н тэрийг тойрч хүрээлээл, мундаг ажилд тэнцээл гэх мэт,,,нэг тийм ахисан дэвшсэн, тэгээд их амархан сэдэвтэй,,,хэхэ,,,
энэ тэхдээ өөр агуулгатай л даа,,,со-гийн нөгөө "бүдүүн мисс" билүү тэрэнхүү.... амьд хөгжим нь лаг зүгээр,,,
надаа нэг иймэрхүү дуу ч таалагдаад байдийн,,,
би нэг иймэрхүү дууг чанга гэгч н тавьчаад пурштай орон дээр үсээ сэгсийлгээд үсчээд л,,,тэр өрөө н дээврийн өрөө байх жишээтэй,,,тэгмээр байдийн,,,нээх гоё...


зозо ингээл коноо үзээл вийкэнд дуусах шив,,,

Thursday, May 14, 2009

бөөн хог

хог асгах гэж 80н там юмаа. нэг юм ууж идчихээд тэрнийхээ савыг нь аль хогын савандаа хаях уу гээл ,,,күэ мөн мядрал юмаа...манаах бол уутанд хийгээд хаяжийвал мангар мундаг хүншдээ.хихи
гэрээр дүүрэн хогын сав,,,,
шатдаг хогны хогын сав
шатдаггүй хогны хогын сав
recycle- гэдиймуу юу гэдийн дахин ашигладаг хогны хогын сав...хахха
би өдий болтол ялгаж чадкү л байгаа,,,, андуураал байгаам байналэээ,,,
өчдөр л гэхэд recycle-дахин ашигладаг хогоо хаядаг өдөр байхаар н хогоо аваад очсон чинь сүү мүүний цаасан сав байсийн, тэгсэн тэр шатдаг хог юм шиг байгааам, тийм хог хаяж байгаа хүн байдаггүй, тэхээр н хүний нүд хариулж байгаад хэдэн тийм сав байсныгаа тэнд н хаячаад хэргийн газраас зугтчаачихсан,,,хихи,,,яадийн гааль байна,,,,тэхгүй ямар фитнесрүүгээ баахан сүү мүүний сав мавтаа очилтойн биш,,,уг н зураг мурагтай тайлбар байгаал байгаам, би ялгаж чадкү байгаам шигээ,,, би өөрөө бас их мядрал юм шиг байнааа.

хогноос гадна хөргөгч яаад мөстөөд байдийм болоо,,,, мана хөргөгч нил мөс, тэээд өчдөр яахуу гээд монголоосоо асуусан чинь салгаж нтр мөсийг нь хайлуул гээд, тэгээд хайлууллаа шдээ,,,,хайлуулаа ш дээ ч гэх шиг,,,өөрөө л хайлсан,,,хэхэ

би ч мөн хүн болж ялаа алтал өдий байнааа....

айлын эхнэр болуул яаандараа, хөргөгч н мөстөөд тэрийгээ мэдкү,,,,хэхэ,,,,ёоондороо тэгсэн чинь хазгар хүүхэн хадамсаг гээд хадам авгайруу утастаж асуунадаа хахха,,,,тэгэээд хадамдаа оноо алдаад,,,,хаххаха,,,,
хүүтэй н танилцаагүй байжийж ээжээс н юм асуух тухай бичжийдэг байнашдээ,,,хахахах,,,,миний хадамын хүү болох миний нөхөр хаа явнаааа,,,гээлүү,,

монголоос авчируулсан витаминээ уугаад эхэлцэн чин тэр юмуу эсүл би тийм өлсгөлөн болциймууу, байнга л өлсөөл, нүд харанхуйлаал, чих дүнгэнээд, хана дайвалзаал
тэгээл жоохон юм идчихэнгүүт нозоороол, ившээгээл, нэг л блансжихгүй байнаа,,,
тэгэнгүүт н чихнээсээ бохио аваад зажилчихангуут сэргээл явчихна,,,,хаха,,,тэгээл удалгүй дахаал өлсөнө,,,,хахаха

заза балайрах ч яахав, юутай ч хогнуудаа хаяж чадсан н,,,7хоногын онцлох үйл явдалоо гэж,,,тэгээл одоо бүтэн сайн өдөр болтол
босдог цаг
гэрээс гардаг цаг
замдаа тааралддаг хүмүүс
гэртэй буцаж ирдэг цаг
унтдаг цаг
дахиад маргааш өглөө сэрдэг цаг гээл бүгд адилхан онцлох юм байхгүй байна байхдоо,,,

зоозоо унтиииииии...гохххххххххххх

Sunday, May 10, 2009

бөөн шоппинг

хаха,,,, монголд нэг онгироо охин сингаа явж шоппинг хийчээд ирсэн гэж ярижийсан тэрэнтэй харьцуулвал ч,,,,миний энэ ч томдсон тайтл болчихлоо,,,тэхдээ л шоппинг л байхгүй юу даа,,,хаха
энэ цаг лааг хөөрхөн,,, энгийн,,,тэхдээ л нэг л чамин,,, тэхдээ л нэг л элигант гээлүүү,,,,хаха
энэ углаашыг авангуутаа шууд угалсааан,,,,ёооо түдэи мангар халууун,,,, кэттэй гарцан чин хөл яг үмхийрдийм байгааздэээ,,,угийн өмхий дээрээ,,,

бас шоорт авсийм байна,,,нээрээ,,,
оон тийн нээрээ бандааш, лээвчиг авсан,,,,хаха,,,,би саяханыг хүртэл найз залуутай болохоороо гоё гоё бандааш лээвчигний гослол авахуулна, бас өөрөө ч авандаа гээл бодоол байдаг байсийм,,,, тэгсэн сая нийгатаад очоод хүсэлээ шивнэчихсэн юм чинь нохойн дуу ч ойртож байгаа бйах гэж бодоод, тэгээд ч саваа бэлдэхэээр саалиа бэлд гээл,,,хахаха...
лааг лаг ац авсаан,,,цаачин,,,хаха,,,өнгө мөнгө н тасан улаан нтр....хахаха,,,,
зурагийг н оруулах гэжаагаад больцон,,,,цэвэр ичэмтгий зан көдлөөд,,,,хаха

тэгээд ядараад жоол зогсов,,,ийш тийш харж зураг дарав.... энэ томми брэнд-ийн үнийг би лав дийлкүүм байналээ,,, нэг орон андуураад нэмээд биччихсэн юм шиг л санагдаадийсааан,,,эргүү эргүү үнэтэй,,,, тэгсэн мортлоо моод нтр н гавихгүй...хаха мундаг бранд-ийг муулаа наасан,,,хаха
тэхдээ надаа томми-гийн цамц, оймс байгаал байхгүй юу,,,хаха,,,цамцийг нь найз өгсийн,,,,оймсыг харин эмийн сайндаа би авсийи,,,жихшиг,,,, онгирдов,,,хаха

тээд дахаад жаахан явжийтал ходоод хошногтойгоо нийлэхнэээ,,,,яг өлсөж үхэхжийдэг байнаш,,,
сүүлд зурагаа харсан чинь барилдахаасаа таахалзах н гэдэг шиг, нэг бибимбаабд гичнээн халбага сэрээ байгаам,,,бөө мэд,,,,олуулаа хувааж идсийм шиг л,,,хаха,,,,угтаан бол над шиг харамч яг л хүнтэй хугааж идэж харагдана биз,,,,

тэгээд гэдэс орж аваад дахаад хэсэээд, подоолк авсан,,,,
тэээд бөөн брандийн/чихшиг,,,хаха/ дэлгүүрээс гарч гэрийн зүг гэдэн годон,,,,хаха,,,, нээх туранхай гэдэгнэсэн хүүхэн шиг бичдэг байнаш,,,, намааг нэг найз монголд байхад чи одоо таргалаад алхаад байгаамуу өнкөрөөд байгаамуу болчихожээ гэжийсэндаг,,,,хахаа,,
тэхээр тэгээд гэррүүгэээ өнкөрөв гэгүүл зүгээрийм байна,,,,хахах

тэгээл гэртээ ирээд ганбаатарынхаа өмнө,,,
одоо өчдөрийн коногоо дуусгачаад унтнааа

ёоо маргаашнаас дахааад фитнес,,,,хар халуунд,,,бөөн там,,,хм,,,,

"Амьдрал бол уул юм, бид удаан авчирч, түргэн урууддаг" /Ги.жэ.Мапассан/ гэнэ үү,,,,

ооё лаг үгээр дуусгаж нтр,,,,чихшиг,,,хэхэ

Saturday, May 9, 2009

амралтын зах зухаас

4н сарын 30н
мангар хурдан жийгээд яаг гэрийнхээ үүдэнд ирж илгээмжийн хүнтэй мөргөлдсөн, ахиа жаахан удсан бол будаа
энэ удаад эгч хүнээс иржаагаа болохоор ч тэрүү , гараар бичсэн захиа ойрд аваагүй болоод ч тэрүү,
яагаадчийн захиа аймар хайсаан...хамгийн сүүлд 10р ангидаа л нэг хүүгээс хайрын захиа авчийсандаг....хахаха,,,,бурж өгчийнөө,,, би нээрээ бодоод байсан чинь хайрын захиа аваагүйм байнашдээ,,,, энэ муусайн эрэгтэй нар ингэээл хүүхэн хараа муутайн мэдэгдээд байдийшдээ...хахаха....далийчихаж,,,,тэгээд нөгөө илгээмж....
тэгээд задлаад эгч хүүхэн хэлж байснаараа витамин-уудыг хийж, бас чихэр нтр, аймар гоё

эгчээс биш найзаас зурвас ирсэн.
дахиад бохь ирсэн...бөөн баяр....лав энэ зуны бохины хэрэгцээ хангагдсан...хихи... болж энэ муу улсын ядаж нэг юмыг нь хэрэглэхгүй...
энэ улс нээрээ бүх юм нь энэ улсынхаа хэл дээр байхын,,,импортын бараа юмуу, экспордлодог бараа нь юмуу, дотоодын бүтээгдэхүүн юмуу бүү мэд, яаджийхад л манийх нь нөгөө гадаад хэл нь хүрэлцэхгүй.
ийм болоол энэ улсынхан гадаад хэлэндээ муу юм байналээшдээ...хихи...
манайхан бол импортын барааны тайлбар нтр бол янзын биздэээ,,, тэгээд тэрийг нь өөр өөрсдйинхөө аргаар гатлах гээд хүнүүс н хэл сайтай гээлүүү,,,,хэхэ... за нөгөөх чинь аягүй нутаг нугынхныгаа магтахыг завдав.
тэгээд

5н сарын 3н гэчихий....

3ны өглөө аз таарч машаанаар токио оров...тэгээгүй бол төөрч будилж 80н юм болох байсан байхаа
тэгээд нөгөө монголчуудын хаварын баяр гэдэг юман дээр очов..
эхлэхэдээ төрийн дуулал явсан чинь миний нулимс нүдээр дүүрээд ирсэн,,,хихй,,, күэ нээрээ... эвгүй болдийн байналэээ....хамрын самсаа шамшираад гэдэг билүү,,,
энд суугаа элчин сайд Жигжид гэдэг хүү үг хэлсэн, би утгыг нь ойлгоогүй,,,яахаараа цаас харж уншдаг байнааа....нэг 3, 4хөн минутын мэндчилгээг сайхан амьд үгэээр хэлчиж болдоггүйл юм байхдаа...энэ хүү цаасаа уншаад дууссаны дараа жапан дахь монголчуудын оюутны холбооны дарга гээд хүү гарч ирэвээ,,,тэгсэн хуучин ажил дээр аймар их ирдэг байсан, бүр бид 2 хэрэлдэж ч байсан хүү байдийн,,, тэр хүү харин хөөрхөөн үг хэлчихсэн,,, за би сандараад байна нтр гэж байгаал,,,аваал хаясан,,,гоё байсан
дараа н харин тэр хүүтэй уулзсан,,,хихи,,дэрний бөндгөр ч овоо юм дуулгах бөндгөр байхоо...мундаг хүү
тэгээд баахан бууз хуушуур идэв....бууз гоёийм байналээ....тэр мах н лав энэ улсын мах байхооо... түүүнээс нутгаас ирсэн галавсааг идэнгүүт гүүлгэдийш...тэгсэн тийм олон бууз идэж байхад яаагаачгүй
за тэгээд шоу-ны асуудалд орсон.....
нөгөөл хэлдэгээрээ, орой хэнүүстэй, хаана, хэдэн цагт, ямар бааранд, яаж шоудахуу гээл бодоол, уулсан хүнүүстэйгаа кэлэлцээл,,,,тэгжийтэл Сараа эгч ч гараад ирсэн,,,,
тэгээд үйл ажиллага дуссым гэдэг
хаварын баяр гоё болдог юм байналэээ.
орой н харин өөр юмны баяр болчихсон....хихи

роппонги гэдэг 80н баар байдаг газарруу явавоо
өө тэрнээс өмнө шибүяа орж хэссэн....дан эмэгтэй хүнүүсийн бараа байдаг дэлгүүр
манаад 109 чинь юу билээ, нэг байгууллагын утас байха? бодоолийсон,,,тэхдээ санаагүй

энд тэхдээ амарымоо,,, баар нь өглөөний галт тэрэг явж эхлэх хүртэл ажилдаг,,, цагдаа нтр орж ирж хаалаа барилаа,,, гар харь нтр гэхгүй амар...
бяд ч гэсэн өглөө болтол байна гэсэн сэтгэлзүйн болон санхүүгийн бэлтгэлтэй...хаха
би нээрээ 80 уусаан, нохой яг харагдахгүй болж иржийтэл гарах болооод,,, гараад ирсэн чинь бөөн нар мар,,,юун согтох...
миний уусан юм:
өөрөө авч уусан: пийв5
хүнээр авахуулсан: тэкила1, one shot1, gunnies1, rum coke1,,,, хаха... энэ өдөр тэр бааранд байсан залуус овоо хүүхэн хараа сайтай залуус байсан,,,,тэгээл намаг олж хараал, дайлаал,,,,ххаххаа,,,,

5н сарын 4

ёооо,,, өглөө нь тэр чигтээ нийгата муж явсан....үнэхээр агуу агуу,,,, аргаггүй л монголд олон жил шоудсаны үр ашиг гарсан,,,, ядарахыг мэдэхгүй,,,,хаха

энэ улсын шинкансэн гэдэг юманд нь сууж үзэв.... цагт 280ч билүү 200 ч билүү км хурдалдын гэсэн байхаа.... би ч орж суугаал нам
тэгсэн хүүе хүе гээд байхаар нь сэрээд өндйисөн чинь юу вэээ...бөөн од мод, харваж марваад, юу билээ яадаг билээ гэсэн чинь,,, нөгөө муу чинь тунэлэн доогуур явахааар таазан дээр нь тйим шөнийн тэнгэр гардййн байсан бйаналэээ,,, цочсон гэж,,,,шөнө болтол унчихсийм бйах л гэж бодсон

за тэгээд нийгата мужад ирсэн,,, бүүр цаашаагаа манайхаар бол баргиад юм байхдаа,,,хахах,,,,тийшээ явсан
манайх хот, аймаг, сум, бригад, баг нтр гэдийм байхдаа...
яандараа монголынхоо засаг захиргааны нэгжийг мэдкүүм байнашдээ,,,шарааийн

лайтай уул модтой, ан амьтан дугарсан, нам жим, лайтайл байсан,,,

5н сарын 5

далай явавоо...
тасарчихсан юм байнлэээ..тэхдээ нэг л аймар,,, цаад тал нь харагдахгүй,,,аймшиг,,, хөвсгөл арай л ийм биш байсан санагдаад байгаам... тэхдээ л тухайн үед хөвсгөл бас л аймар санагдаж бйасааан
за тээд над шиг уснаас айдаг хүнд бол зураг авахуулахаас цаашгүйм байналээ

нээрээ тэрний эрэг дээр нь 3н хонх байгаад тэрийг дон дон хийлгээд найз банди гуйдийм шиг байналэээ,,, би гуйчихсан....хахахха
тэхдээ танаа нутгийнх биш шүүү,,, надаа бол манай нутгийн хүү зүгээр гэж боджийн гэдэгээ бас шивнэсэн,,,,хаххах
тэр яагаан улаан юмнууд нь зүрх, госоороо ирээд зүрх дээр юм бичээд тэр хашаанд цоожлоод явдйин байнлээ...
ёоондороо би тэгсэн найз залуутай болчихуул яаанаааа,,,,
тэгуул ч ийшэээ дагуулж ирэх хүн мөн ч олон байнааа,,,,хахахха
их сургуулийн ангийн нэг фракц бол тэр чигээрээ сингл хүнүүс,,,,хахха

зозо,,, ингэж нэг амарч жоол ууж идэж, явж газар нтр үзэж, хэрэндээ л их боломжийн амарчихлаа гэж бодоол байгааш....

тэгээд фитнесдээ шамдаад эхэлчихсэн

дараагйин амралт ч хол байнадаа хол байна

Sunday, May 3, 2009

би явлаа

маргааш токио нтр орлоо...
өдөр нь хаврын баяр гэдэг юмыг үзнэ, сараа эгч мэгчтэйгээ уулзанаа, хаха.
орой н бодуул нөгөө зургаан модруу явах байхдаа..хихи...нохойгоо харагдахгүй болтол уунааа...яаадийн цус гэж...гээлүү...хихи
тэгээд дараа нь 6н хүртэл юу хийхийг би таашгүйээ... шартаад босож ирж чадкуу бол тэгээл гэвтээл 100н зараагаа алах гэсээр байтал нэг өдөр нь өнгөрчих байхдаа...хэхэ
за тэгээд явж ирээд явсан газрын сонин сайхан бичнээ...
нээрээ бас нэг илгээмж авсан, тэр тухайгаа бас зураг хөрөгтэй н оруулнаа... буцаж ирээд

Tuesday, April 28, 2009

нахиад илгээмж


энэ 7хоног илгээмжинд даруулаад гэцүү байнаа гээлүү...хахах...
энэ улсын цүкүба мужаас гоё юм ирсийм чинь...зурагийг н бас аваад...тэр еэвэнгээ нэгийг н өөрөө идчээд нэгийг н монголдоо өгөх үү яах уу, өгүүл бүтэнээр нь өгөх үү, талыг нь өгөх үү гэж тоо бодож бодож талыг нь өгсөн...хихи...угаасаа харамчийн хар тулам юмчинь..би..яадийн...хэхэ...
энэ дашрамд мангар их баярласан шүү гэдэгээ бичии...дараа бас байнга явуулжийгаараа гээлүү...хахахха
идэх юмны учрийг бол дор н олчихоод байгаамаа, харин энэ номыг нээж ч үзээгүй байгаа...би ийм л хүн,,,жихшиг
..."Та өөрөө өөрийнхөө амьдралыг эрүүлжүүлж чадна" гэдэг ном байна

нээрээ ажилруугаа жийж байхад сургуулийн сааданд хэдэн охидууд байнга газарын теннисний бэлтгэл хийжийдийн, тэгсэн нэг өглөө намааг "НИ ХАО" гэдэг байнашдээ...хаха,,,би тийм гятад шиг юм байхдаа...

гэснээс хэрүүл
өчдөр ажлийнха нэг нипал хүүхэнтэй хэрэлдээд, гай л байна,,, би дуугүү яваад байсан чинь бүүр даварчихсан тэгэнгүүт нь тас хэрэлджийсэн чинь "юу ч чадахгүүм байжийж өөрийгөө лаг мундаг гээд бодчихсон" гэж хэлүүлдэг байна шдээ.... би гацаад наасан...хахах...тэгж аймар үнэн үг хэлүүлэхээр хэлэх үг олддоггүүм байналээ... "өөн тиимоо, тэгж харагддиймуу" гэж хэлээд бүр дургүйг н хүргэчихсэн..хаха..... надтай одоо дахиж ярихгүй гэсэн...ажилаас өөр юм яркүү гэсэн..болж болж,,,ашгүү гэж боджоогоом,,, угаасаа би тэр хүүхэнд дургүй,,,шааал эргүү,,,,худалаа хүүхэн,,,хүн хүнд очиж долигнож, далдагнажийдаг гошин юм...
хэлсэн ёсоороо өнөдөр ажлийн яриаг бол надтай ярисан...

ёооо....амралтыг хүлээсэн чинь мангар удаан юмаа...5н сарын 3анг ёстой хуруу даран тоолж суужийнаа... найз нөхөдтэйгээ уулзаж нохой 4 харагдтал ууна гэдэг билүү... би тэгүүл тэр нохойг н харагдахгүй болтол уунаа...ххаха...

гэснээс эртхэн унтии... өнөө өглөө 7.35д сэрдэг байнашдээ...8д ажилтай хүн...ёооо...
тэгээл нөгөө бохи маань аминд оржоогоом чинь...юун ам хамараа угаах, чихэн дэх бохио авч жажилаал, тэгээл гараад жийчихсэн гэжаагаа...хаха өглөө чихэндээ бохитойгоо сэрдэг гэнэ үү,,,хаха,,, гуцжаагаам шүү,,, бохи ширээн дээр байсийн

пи эс: өнөө өглө газар хөдөлдөг байнашдээ... энэ улсад ирсэнээс хойш 2дөхөө мэдэрлээ... одоо ч ингэн тэмээ буйлсаар л, жингийн цуваа явсаар л гэдэг билүү,,,,хаха,,,дөхүүлээл биччихлээ,,,ийм нэг үг байдаг шиг бодохын...тэрэн шиг л болж...

Thursday, April 23, 2009

баярын нулимс

өчдөр ёстой илгээмж аваад баярлаад, ичээд, биеэ бариад нтр шоок-нд орлоошдээ...хаха...удаан уулзалдалгүй байжийгаад найзтайгаа уулзахаар юунаас хаанаас эхэлж ярихаа мэддэггүй шиг хиам бохь2оо харчаад хаанаас нь яаж, хэзээ хэнтэй, ямар аргаар, ямар нөхцөлд идэх үү гээл 80н юм бодоод зураг нтр-ийг нь авч баахан пижигнэв....энүүгээр...хаха.... тэгж тэгж арай гэж нүүр хагараад идэхийн идэж жажлахийг нь жажлав...
хиамны амт нтр бол тасарчихсийм байналэээ,,,
бохь ч гэсэн лайтай,,, жажлуур сайтай,,,өчдөр жажилсан чинь одоо хүртэл гашлаагүй л байна гээлүү,,,,хахах....ингэж хадгалаад л, буцааж чихнээсээ
авч жажилаад л,,,хаха.... гэснээс нэг хүн итгэчихсэн байсан шүүү..... чи 3н хоног жажлаад байхдаа яадийн,,,ядаж 2 хоног жажилалдаа гэжийлээ...тэр хэлсэн нөхөр лав өөрөө 2 хоног жажилдаг байхааа...хаха
өчдөр тэгээд суурин дээр нь хиамны тал н дуусаа,,, сая талыг н бариад нөгөө монголынд очоод хугааж идэж дуусгаж санаа амрав...хаха.. муу хүн идсэнээ гэдийн гэлүүү....

одоо тэгүүл явахаа бичнээ,,,сайн хүн болохыг оролдож,,,,нтр
нээрээ 3,4нд хаварын баяр гэдэг юм болохын гэнээ...амтай болгон л тэрийг ярижийна...очих уу, очий л доо, хүрээд ир л дээ, уулзий л даа гээл,,,би үнэд ороол,,,, бодож байж болноо гээл байгаа,,,хахаха,,, эсрэгээрээ шдэээ,,,,би хүнүүсийг гуйгаал, хүнүүс очкү уулзкү гээл надаа үнэд ороол,,,
Сараа эгч 4нд концертдох юм байналээ....Сараа эгч нээрээ хаа газар дагаж явнааа,,,,ноднин бас ажилаар Ховдод явжийхад Сараасан дуулж байсан,,, энд ирсэн чинь бас л энд дуулна л гэнэ....хойтон намайг австрали явахаар яахийм болоо?,,,хэхэ.....өө мартах гэжийшдээ,,,,Сараа эгчид бас нэг хиам бохь захии байз... зууны манлай гавьяат минь олоод уншчих бии вии дээ....хаха
заза давсандаа явии...маргааш бас л фитнестээ

пи-эс: үзжийсан конооны хүүхэн залуу 2 суучихиймаа... хүүхэн ёстой эм хүний 13аад мэхээ ашиглаад нялх ногоо зулгаачихийн...хихи....
хүүхэн нь 29тэй
залуу нь 20той...хэхэ... ингээд бодохоор миний зулгаах нялх ногоо одоо дунд сургуульд яваа гэсэн үгиймаадаа....хахаххаа....гөх инээд хүрчлэээ

Monday, April 20, 2009

өнгөрсөн долоо хоногт юу боллоо байз? ажил дээрээ лааг орой очоод бичнээ гээл боджоогоол орой ирээл тэгээл элийрээл байжийтал шөнө болчихоод байдиймаа.
нээрээ монголоос бохь захисан чинь манай дээд курсийн аниа чи худалаа илгээмж л авмаар байгаам байнашдээ...бохь захиад байхдаа яадийн...гээд байхийн....би уг нь яг жинхэнээсээ стиморол, дирол нтрийг зажилмаар байгаам...эдний бохь мангар миияаа...мангар хурдан гашилчихна...би уг нь нэг бохио зажлаад тэрийгээ чих нтэрэндээ хадгалаад л, цаасанд боочоод дахиж гаргаж ирж зажилаад 3н өдөр нэг бохийг зажилдийн байхгүй тэгсэн эднийх бохь нэг өдрийн ч ая даахгүй...гээлүүү...хаха...
надаа нээрээ тэгээд бохь хиам 2 ирцэн байгаа...тэхдээ би аваагүй л байгаа..лав л энэ улсад ирчихсэн байгаа... бөөн баяр...1 стиморолоор 3 хоног...хихи...
нээрээ өнгөрсөн 7хоногт юу хийлээ гээл байсан чинь туж коноодчихсон юм... энэ улсын драм болон уран сайхны коноог аягүй үзээд байгаа...
"Гокүсэн" гээд хөвгүүдйин сургуулийн нэг лайтай замбараагүй ангийн тухай коноо...тэр ангийг дийлдэг багш байдаггүйм...тэгжийтэл нэг над шиг хүүхэн багшаар ирсэнээр коноо эхэлжаагаам...тэгээд 80н юм болж болж сайхан төгсөнө...
одоо бас нэг коноо эхэлүүлчихсэн байгаа.
"Кими ва пэтто" нэг хүүхэн гэрийнхээ үүдэнд хайрцагтай юм байхийг хараад, тэгсэн тэрэн дотор нэг 20орчим насны хүү байж таардийн...нил шарх сорви болчихсон...тэгээл тэрийг гэррүүгээ хайрцагтайн чирээд оржоогоом,,,тэгээд их хөөрхөөөн...өчдөр бүр шөнийн 3 хүртэл үзчихсэн байгаамчинь...маргааш нь фитнес-тэй байжийж,,,тэхдээ өнөөдөр давсанд явмаар санагдаагүй, лазангийн шүүжээр ч хатгаагүйм чинь...хэхэ
өнөөдөр нээрээ фитнес-ээ хийжийтэл манай ах таваарийшийн ангийн оюутнууд дуулдаг байсан дуу гэнэт аманд ордог гэжийш...
шонгийн модийг цэцэгэлтэл чамайгаа би хүлээнэ
насаараа ингэж явахуу, хэлээч хэлээч, хэлээчдээ чи минь...алиа дуу байгааз...тэгээл энийг дуулаал байжийсан чинь гэнэт би гэдэг гар ойрийн хэдэн жилд хүнд дурлаагүй байхийм байнаш гэж бодоод. би ер нь эрүүл байгаа гэж ч бодлоошдээ...эрүүл хүн өдөрт ядаж нэг шохоорхож нтр болдийн гэсэн...гээлүү...яаа тэхдээ дуралчаал нөгөөх нь тоохгүй бөөн гайшдээ....тэгээд шонгийн мод цэцэглэтэл гээл алиа алиа юм дуулаал явжийвал,,,,хаха,,,за за ер нь одиноороо л байжийсан нь дээрийм байна...хаха

Wednesday, April 15, 2009

чатад 1 iim yum irsen baina

Өөртөө л итгээрэй Магтаалын үгэнд бардаад яахав Үнэн үгэнд хонзогноод яахав Худалч хүнд хууртаад яахав Хуурамч хүмүүст гомдоод яахав Залхуу хүнд найдаад яахав Замбараагүй явдалтанд үнэмшээд яахав Амалсан бүхэнд итгээд яахав Алдсан юманд харамсаад яахав Арван хуруу тэгш биш дээ Алдаа оноогоо эргэцүүлж бодно биз Шударга үнэнийг олоход бэрх дээ Шулуухан хэлэхэд өөртөө л итгээрэй, гэнээ.

Sunday, April 12, 2009

тасархай унталт



яадийн ганц өдөр амардаг юм чинь гээд үд хүртэл унтаж үхэрийн биш гар утасныхаа дуунаар сэрлээшдээ. нөгөө миний сэрүүлэгний үүрэгтэй гар утасыг дон дон хийлгэсэн хүн н манай хуучин ажлийн эгч хүүхэн. энэ улсад сурахаар ирчээд утас авсан дугаараа надаа мэдэгдэж ярижийналээ.
тэгээд босож айлийн охин хүүхэд шиг гэр мэрээ янзаллаа ш дээ. тэгээд жаал чатлав. хуучин ажлийн сүүлд орсон нэг пацаан байдиймаа, тэрэнтээ чаталж ойрд инээгээгүйгээрээ л
инээв. үнэн алиа гараа тэр. хэхэ
оон тийм, бас намайг том болгож өсгөж хүмүүжүүлж өгсөн эгчтэйгээ бас чатласан юм байна
тэгээд орой боссон болохоор ч тэрүү нэг харсан чинь аль хэдийн 5болох гэжийдэг байнашдээ.гялс шүршүүрт орчоод гарч ир
эх 7 хоногийнхоо идэх талхыг авчаад орж ирээд бас 10, 20 минут унтчаад босож ирээд хоол хийж идчээд суужийна. одоо унтлаа. маргааш фитнес-дээ ядрах болохоор эртхэн унткүү бол...хаха...
дан идсэн унтсан юм болчдог байна ш дээ...за яахав яахав..үнэн л энэ юм чинь
ядраад ч тэр юмуу эсүүл би угаасаа ийм их нойртой билүү. толгой дэр 2 нийлэвүү үгүй юу л унтчихын.

өчдөр нээрээ аймар өдөр байсан шүү.
фитнес-тэй очсон чинь урд өдөр буруу хийсэн юм байсан бололтой нөгөө монголыг хамт ажилдаг пилипин хүүхэнтэй н зад загнав. тэрийг н харсан миний зүрх түг түг гээд бүр огт зүгээр бол
оогүй. энэ фитнес-ийг удаан хийвэл би лав зүрх судасны өвчтэй болох байхаа. тэр хагас дарга гэдэг бразил хүүхэнг харахаар л миний зүрх бүр айгаад агшаад амьсгаа багатахаа болиод, тэгээд яваад өнгөрөнгүүт нь зүрх тэнийж нтр. би мангар аймхайм шиг байгаам.
1000н хонины дундаас би хармагц танидаг гэдэг шиг... бүгд адилхан хувцастай ч тэр л дарга болхоор малгай н өөр. тэгээд содон гэж ядаж байхад...
тэр пилипин хүүхэн завсарлагаанаа уйлав. тэрийг харж би бас уйлахыг дөхөв. нулимс нүдээр дүүрч ирж байтал ашгүй хонх дугарч оров. жоохон удсан бол би бас мар мар гээд уйлах юм байхоо. нас яваад уяхан гэж аюул.хэхэ


орой н гэртээ ирээд энэ киног үзээд бас уйлаад авав. гоё кино байналээ.



Thursday, April 9, 2009

эмзэгмаа

ойрд энэ бразилчуудыг яалтай билээ гэж байхад энэ монгол бас намайг гомдоогоод байхын. нээх өөдгүй.
өчигдөр л гэхэд миний ажил эрт дууссан ч гэсэн монголоо гарч ирэхийг нь аягүй хүлээгээд суужийсан чинь гарч ирэнгүүтээ би түрүүлээд өөр тийшээ явлаа гээд яваад өгөхийн...би юм хэлсэнчгүй... уг нь би чамааг хүлээгээл суужийсийшдээ гэж өөртөө дотогшоо хэлэв... би ийм өөр болох гэж...хихи... гал хам найзууд ингэсэн бол тэнэгтээд байгаараа хүн чамааг хүлээгээд сууж байхад гэхгүй юу...хэхэ
өнөөдөр л гэхэд, энэ муж-аас гадаад хүмүүс ямар учиртайн мэдкү жилд 1 удаа мөнгө өгдийн байна л даа...тэгээд тэр мөнгийг нь авахын тулд банкны дэвтэрийн хуулбар нтр-ийгээ шуудандах ёстойм байна л даа, тэгээд өчдөр хаячаад явчихаар нь тэрийгээ явуулах гэж байснаа за маргааш хамт явуулийдаа гээд явуулаагүй байсийн...тэгсэн сая ажил дуусахаар нь 2уулаа нөгөөхөө явуулах уу гэсэн чинь би явуулчихсан ш дээ гэхийн....ёоо...
нээх өөдгүй...сониймаа... би амихандаа л тэрийг хүлээгээд л нтр байдаг... аймар гомдсоон...
би өчдөр явуулах гэж байгаад чамтай хамт явуулий гээд явуулаагүй ш дээ гэсэн чинь...
аан би чамааг намааг хүлээж байгаа гэж бодоогүй ш дээ гэнээ. ёоо... элэг зүрхийг минь зураад л явчихсан. хэээв нэг хэлэхийн тэр үгээ.. тэгээд би өөрийгөө аймааар барисааан. түүнээс миний сайн найз байсан бол... ёоо чи одоо юу вэ?? зайлцийн яасан..шаал сонин санагдчихлаа гэхгүй юу...хахахах..даанч сайн найз минь биш болохоор дуугай л байсийн. тэр ч таг.
би лав энэ охины оронд байсан бол :
би чамааг намааг хүлээж байгаа гэж бодоогүй ш дээ...гэж хэлчээд дараа нь тэгүүл одоо 2уулаа харих замдаа чинийхийг явуулчий гэж хэлэх байсаан... би бүр аймар гомдоод байхийн...
би ч нилээд эмзэгмаа бололтой...
нэг хүн намааг гол нь аймар эмзэг гээд биччихсэн байсан...үнэн бололтой...

гэснээс энэ аяыг сонсоод зурагуудыг нь харсан чинь аягүй монголоо санадаг байна ш дээ.
хавар ч монголд гоё шүү. гэгээ тасрах нь мангар орой...тэгэээл элийрээл...тэнээд л...гоё.

Tuesday, April 7, 2009

зиак ингэж блог гэдэг юмаар оролдовоо гэж

гай л байна.
гадаадаар ярисаар байгаад гар өвдчих юм. тэгж байхаар энд хүн муулсан нь дээр юм байхшүү. хихи.
завтай л хүнийг ийшээ ороороо гэж зөвлөх байна шүү. тэхгүй бол тэр алт мөнгөн цаг чинь шал дэмий үрэгдийшүү. миний л өдрийн тэмдэглэл мөн хүн амьтан муулах орон зай...хихи
тийм болохоор ийшээ орж ирээд нээх шинжлэх ухааны гоё сайхан нээлт, хэн нэгний ололт амжилт гэсэн юм олж уншкү л болуу... тэхдээ энд бичигдсэн юм хожим нь ном ч юмуу, кино ший жүжиг болж болохыг би таашгүйээ гээлүү...хаха
энэ улсад дулаараад янзын байнаа. өнөөдөр цайны цагаар өглөө дарга болох бразил хүүхэнтэй ам мурийсанаас болоод бэнто нь ч хоолойгоор давах янзгүй. тэхээр нь гадаа жаал суув...нар дээрээс шараад л... цэв цэнхэр тэнгэр...тэгсэн өөрийгөө нэг анзаарсан чинь байдагаараа үрчийчихсэн суужийдаг байнашдээ. угаасаа насны намар ирээд нүдний дор мангар олон үрчлээ суугаад байгааг хэлэхүү улам нэмээд юукхэв гээд орлоошдээ.
хүмүүс нээрээ цайны цагаараа утастайгаа гүэмөн үзэж тарахиймаа...ярих нь яриад л... зурвас нтр илгээгээд л... тоглоом хүртэл тоглоод...зарим нь ч бүр сүлжээндээ холбогдоод нтр хүртэл байдийм шиг байналээш. тэгсэн миний утас яасан...сэрүүлэг... орон дотор л байжийдийн. өглөө сэрүүлэг дугарахад нь унтараагаад тэгээд тэндээ мартааск. орой аягүй ирээд утасаа шалганааа. юу ч байхгүй....хаха.
заза үг олдож.
анхны удаа гэхэд чамлахааргүй олон юм донгосооский.
сүүжээ сайн амраахгүй бол маргааш фитнес-ээ|ажилаа хэлж байгаам.хаха| хийж чадкү дахиад үглүүлэх юм болно.