Sunday, July 26, 2009

өдөрлөг

манай баргиадиин өдөрлөг болдог байнашдэээ,,, сумын захиргаанаас янз бүрийн юм хйисэн байналэээ,,,,
өглөө унтжийсан чин машин дээр хүүхдүүд суулгачихсан,,,бөмбөр цохиол, нэг үг хэлээл байналээ,,,яг юугээл байгаам бүү мэд....
тээд сэрчээд үдээс хойш очиж үзэввв....
мана фитнесийн залуу л лээвчиг бандааштай бразил хүүхнүүд бүжиглэдэг нтр гээлийсэн,,, тэгсэн тэрийг н үзэж чадаагүйээ,,,хэдээс ч байсийм...бүү мэд....



эмээ өвөө нар ингээл бүжээлийнэлэээ.



хэдэн ийм хагас шалдан залуус явжийсан,,,юу хийхжаагаам бүү мэд,,,тэнгэр аймар бүрхээд ирхээр н бороо орохжийна гээд би харьцан.




нээрээ ийм юм авч идсэн


ийм аймар тэнгэр

мана фетнисийн 2 нипал лав явжийсан,,,,нээх юм яридаггүй болохоор харсан ч хараагүйм шиг л өнгөрөөцөн,,,
би ч яаахав монголчуудаараа,,,эргүүтэээл,,, хүнүүс хараалийналэээ,,,зайлуул өдөрлөг болж байхад яааад ганцаараа явжийдйин болоо гэсэн байртааа,,,хаха
за нэг иймэрхүү юм болов...

Thursday, July 23, 2009

Тэлүүзэр

ёстоо улааан тэлүүзэрчин болийдийнаа....суваг солиол кинуу үзэээл...янзан бүрийн л нэтрүүлэг нтр байхийм
нөгөө "танаад хонийй" гэдэг ч байдийм байнлээ...эднийх жинхнэсэ шууд очдийн байх шиг байналэээ,,,хонуулахгүй нтр гээл алж өгч байгаамчин....
манаа тэр нээх худалаа тэ.... бэлдчихсэн... тэхдээ шууд очсон удаа байдаг л байхлдааа...хааха мангар бөөрөнхийлсөн...
энэ минии саяийн бүтэн сайнаар цуглуулсан хүнс,,,зайлуул юу юу ч байгаамдэээ.... тэр төмс арай л их байнааа,,,,тэрийг яг идэж барйишдээ... балайм болсон...хямдхан байхаар н авцийн....
за юм бичих гэсэн чин залхуу хүрээдийнааа... болилоо.... өнөөдөртөө ингээд дуусгаа... уг н бичий гэгүүл юм их л байгаа байх...

Wednesday, July 15, 2009

Би одоо

хүмүүнлэгийн ажилтанымуу хаашааийн.... өчдөрөөс хойш л хагас дарга авгай:
тэрний бие н зоохон онцгүй байна чи оронд н ажилла гэхийн... тэгжийснээ л....
тэр 2 амжихгүй байна чи очдоо л гэхийн.....
өнөө өглөө бас яаав. надтай хэрэлддэг нипал нэг бас нэг бразил хүүтээ хэрэлдээский....тэгсэн чин "тэр2 хэрэлдчихсэн, хамт ажиллуул хэцүү, чи солигд л гэхийн" болж бүтэхгүй болгонруу л намааг явуулахын... би тэгээд буруу ханд авааад "би ёстоо хэрэгтэй хүн болчжээ " гээл онгироол явж өгхиймаа.... яс юман дэрээ галын шугам дээр байгаагаа мэдэхгүй....зайлуул миний энэ онгироо зан уу....хэхэ
гэснээс.... 8н сард 13-17н хүртэл 5н хоног амарна..... бөөн баяр..... нэг өдөр н лав заавал баар орж бөгсөө хөдөлгөнөөө....яаадийй....гайлийййна...хихи

Sunday, July 12, 2009

7n sariin 12oon gej


өчдөр сүрхий явдийм болсон чин өглөө боссон чин нэг л эргэлзээд сонин байгаад байхаар н явсангүй... би эргэлзэз эргэлзэз хийхээр угаасаа нэг л бүтэлгүй юм болчихгээд байдийн, тий болохоор явсангүй
гэртээл сайхан байв....
"тада кими о аишитэ ирү" гэдэг жапан кино үзэв. монголоор бол "зөвхөн чамд хайртай"майртай, хайрладаг майрладаг гэж орчуулахиймуу хаашааийн...хөөрхөн кино байсан.... амархан сэдэвтэй,,,, яг л миний дуртай,,, хэн нэгэн шаналаал, уйлаал, хэрэлдээл, зодолдоол нтр байхгүй.амар

тээд нэт-ээр өчдөрийн наадамын нээлт, Элбэгээ хүүгийн үгийг сонсов...олимпийн аврага, бөхийн аврага, дуучид нтр машины дээр зогсоод талбай тойроод байгаамуу хаашааийн,,,тэрийг ойлгоогүй,,,

тэгжаагаад гарч шал дэмий явдаг замаасаа өөр замар явж тэр хавиар юу байдагийг харав,,,юм юм л байна....тэхдээ ямарч наадмын уур амьсгал байхгүй байналээ гэхгүй юуу,,,хэхэ
тээд наадамаар хуушуур иддийм чин гэж бодоод би "Сүши" идэв. Сүши-г юу гэдийн түүхий загас гэхиймуудаа юугэдийн...
тэрийгээ газар н идэх гэжаагаад одиноороо юм чин гэртээн идсэн н дээр гэж бодоод гэртээн авчирч идэвш... би энэ Сүши-нд яджийхад мангар дуртайййй,,.. тэр газарт н идэхээр нэг таваг н 100иэн гэдий....би нэг удаа 8н тавагыг идчдийн... заза муу хүн,,,,,хэхэ

тээд гэррүүгээ ороходоо би манай энэ байр 2 талаас орж болдийм байна л даа..би дандаа нэг талаар н ордог байсийн....тодэи нөгөө талаар н орж үзэв... бараг л хэдэн давхар байр гэдэгээ ч мэдкүү байсан гэхэд хэлсдкүүү... тээд аягүй харлааашдээ,,, байраа....2давхар юм байналээ....12айл хаалга байналээ... бүгдэд н хүн байдиймуу ямарийм бүү мэд... би лав орж гарахадаа хүнтэй таарч байгаагүй...нэг ах лав байдийм... бас шөнө 1 өнгөрч байхад ирдэг 1хүн байдийн....тэр чимээгээр н би дандааа сэрдийн,,,унтаагүй байгаа үед тэр хүн ирэх чимээ сонсдуул "Пөөх 1 өнгөрч байгаа гэсэн үгийм байнашдээ, унтий байз гээд унтдийн" жапаны хана нимгэкэн гэдэг н тэр байхааа..аймар сонсддийн.
бас машааныхаа зурагыг оруулав...хихи... сайн мэдэх хүнүүс бол миний ягаан цүнх сагсанд н байгааз....

за бөх дуусчлааа,,,Өсөхөө түрүүлэх шив...би лав Өсөхөөд нэээх дуртай бишэээ... хамар мамар н нээх зэвүүнэээ...тэхдээ угаасаа ч бөхөд дуртай бишээ.... бөхийн унаж байгаа хэсэг н л гоё гэж хэлээд хүмүүст загнуулсан удаатай....унахчгүй яахчгүй, тэгээл тойроол яваад байхаар нээх төвөгтэй,,,,ёстой нэг нараар цаг хийдэг бйасан үе....
яагаав дээр үед Бат-эрдэнэ, Мөнх-эрдэнэ 2 харанхуй болтол барилдаад поржуктар нтр хүртэл асаагаад байлуу яалааа,,,,хаха....
аан биш биш... нөгөө Өсөхөө Сүхбатын боожгойруу өшиглөдөг жил ч билүү?хэхэ
лав л нэг л поржуктар асаагаал байсиймдаг...хэхэ
тэээд тэрнээс хойш даваа болгон цаг хугацаатай болсон байхооо....сая хэдэн үг сурав.... шахааны барьц, унааны барьц,,,,гэнэээ
шахаж татаад, түрж давхиад давж яваа харагдахиймдаа... гэжийнэлээ сая...
бас онигоонд "зиаа, аврага ард н гарчлаа, за мөн ч гомо юм хийжийндаа"" гээд байдаг билүү.....хэхэ

заза наадам сайхан боллооо сайхан боллоо..

Эрүүл байгуул ирэх жилийн наадмыг үзнээ гэдэг шиг....
Ирэх жил танил манил, эсхүүл найз нөхөдтэй болчуул Жапандах монголчуудын наадмыг үзннээээээээээээ гээдүүү...

HAPPY наадам

наадам нээрээ лаг болжийх шигийнаа...чат-д хүн амьтан ч алга...
жапанд л гэхэд 2,3н ч газар наадамд зориулсан юм болоодийна... нөгө улсын баярт барилдчаад аймаг сумын наадам, ой нтр-ээр хэсэж барилддийн гэсэн,,, жапанд бас газар газарруу яваад барилдаал байхаар юм бишүү....
би бас яаж дутахуу маргааш нэг наадамруу н явдиймуу.... Цүкүбагийн 2найз жапанд байхгүй миияаа байнаа... маргааш тэээд ганцаараа явнаа яадийй гэж бодоодийгаа... буудал дээр намааг нэг танихгүй залуу тосохоор болсон.... сая сайт-ааас олсон хүн...хихи....
монголд байгаа аниадаа хэлсэн чин заяаны чин хань ч байхийм билүү гэсэн...хихи....
за ийгээд маргааш сохор болзоотой гээдүүү...ххаха
угаса ганцаараа гээд ч яах билэээ,,,угааса л гададад байгаа хүн.. хэндээ найдахуу,,,
эр хүн найдхаас эрхий хуруундаа гээдийдаг билүү...
за яахуу яахуу...энэ удаад эр хүнд найдчий... хихи
сайн залуу байгаад, би тэр наадам болж байгаа газараас мангар олон танилтаа болоод ирнэ гэж найдий....
магааш ирээд со са-гаа бичнээээ
аймар сонирхолтой санагдаадийййййнаааааааааааааа....жихшиг....хэхэ

Wednesday, July 8, 2009

ойрдоо

фитнесдээ шамддагаараа шамдаал, ойрд аягүй хүнүүс надаа сайн байгаад байгаа н зоохон төвөгтэй,,,яадаргаатаймаа....нээх худалаа сайн...тэхдээ яахуу яахуув... муу байснаас л дээр.
өнгөрсөн 7 хоногт л гэхэд хэдэн бразилчууд хоолонд орох юм гэнээ,,,тэгсэн дунд н манийх н нэр орцон явжийдийн....явкүү гэлтэйн биш,,,,өө тйиооо,,, ойрд гадуур хоол идээгүй,,, ёстоо гоёдоо гэж мэгээд шаал худалаа дагаж яваад хоол идэв...баикинг байсан болхоор ёстоо үхтэрэээ л идэв...
7н бразил португалаараа яриж нээлдээл, надаа орчуулчих сайн жапанийзтэй хүн байкүү болхоор би ч асуусангүй, тэд нарийг инээгэнгүүт дагаж инээгээл, нэг тиймэрхүү...
тэгээд харих болсон чин нэг бразил хүү дрифт явна явахуу гээд за тэгий гээд явдийм болсон чин мангар их бороо ороод болиод шууд харив.
гэртээ ирсэн чин харин нэт-ээр авахаар болсон Аипод ирцэн байдийн.
бүтэн сайнд тэр Аипододоо дуу хийх гэж яг яаавааа....ёооо.... Итүнүс тэр2ийн учирийг олох гэж 80н юм болдиймдаа...арай гэж л хэдэн дуу, хэдэн зураг оруулж ававш
тэээд энэ 7 хоногоос фитнес дээрээ аягүй Аиподоо сонсоод, аягүүү жаргацаан цаачин....хэхэ

гэснээс нээрээ тэлүүзэрдээ аймар дуртаа болоодйигаа... одоо л учирыг н олж байгаа бололтой... юм үзээд инээж минээгээд байгаам би... бодуул овоо ойлгоод байгаам шиг байгаам.... заримдаа ч тэлүүзэр доторх хүнүүс инэээхээр н дагаад инээчээд байгаа ч тал байгаа
тэхдээ л юутай ч тэлүүзэр үзэнгүүт унтчдаг байснаа болиод байгаа....

Sunday, July 5, 2009

нэг сайт дээр бичигдсэн юмыг хуулаад аваад ирэв

Улс тєрчид эсрэгээрээ бол:


Элбэгдорж- Дутуудорж

Бат vvл -Хэврэг vvл

Алтай -Алгvй


Баттулга-Хэврэг пэлээтэг


Гансvх- Модонсvх


Занданшатар- Онгондаам

Нямдорж -Чапидорж


Одхvv- Од-îхин


Сайхансамбуу -Муухайсамбуу


Тэрбишдагва -Энэмєндагва


Улаан -Ногоон


Арвин- Харвин


Энхбаяр-Дайн зовлон


Жаргалсайхан-Зовлон муухай


Батзандан- Яг явдалтай


Магнай-Дагз


Баасан-Баагаагvй


Баяр-Гуниг


Гvндалай- Гvехэн шалбааг


Бакей-Окей


Зоригт-Хулчгар


Оюун-Мунхаг


Ганхvv-Модон охин


Цэнгэл-Шоу

инэээдтэйййи....жаал инээв

даанч миний нэртэй күн улс төрд байхгүй байгаат байхдаа....нөгөө экс боловсролын сайд хүүхэн уг н байгаал юмсан...тэр даанч одоо юу хийжийдийн болооо.... өөрийнхөө нэрийг бас эсрэгээр н мэдчихийсэн....;))

Saturday, June 27, 2009

яг юу вэээ

өглөө босдогоосоо цагаасаа орой босчоод бажигдаад нүүр амаа угаажийтал нүдний үзүүрт нэг хар юм харагдаад... дахаад харсан чинь ЯГ ЮУ Вэээ.....лайтай том хар хорхой гэдиймүү өт гэдиймүү...нэг тйим юм явжийдийн...ААаааа гээд орилоод үсрээд гаравш....тэгчээд хаалгыг н хаачаад алах гээд сонин сэтгүүл хайгаад нэг юм олчоод ялаа алдаг шиг алчий гэж бодоод хаалгыг н нээгээд харсан чинь,,,айгаад....юун алах...тэгээд ч нөгөө цаг н болчих гээд, хаалгыг н тас хаагаад ажилдаа явавоо гэж...
сүүлд фитнесрүүгээ явжаагаад орилсонийгоо бодсон чин аягүү нарийхан хоолой гаргасийм шиг санагдаад байгаам...хихи... эмэгтэй хоолой....хихи....
эмэгтэй хоолой гэснээс манай найзууд хоолой н сөөгөөд ч юмуу, ханиад нтр хүрээд гуншигнаад нтр болохоороо "миний хоолой яг чинийх шиг болцон байгааз" эсүүл "нөгөө хэн ханиад хүрээд хоолой н яг чинийх шиг болцон байналээ" нтр гэдийш... нээх зэвүүншдээ...хэхэ
тэрч гайгүй... анх танилцсан хүнүүс "хоолой чин сөөчихсиймүү?" гэж аймар их асуудйиш.... хаха... зүв зүгээр н байгаа н энэ ш дээ..хөөрхиййй....хаха
шал далийчихсан явжийна бичжийсэн юмнаасаа
тэгээд фитнесийнхнээсээ асуусан чин тэр ЖООМ болж таарсан... эдний жоом болноо тэ...яадаг том вэээ.....манай жоом чин аягүй өөлхөн юм байналээшдээ....жигкээн эгдүүний,,,,гээдүүү....хаха
орой тэгээд харих замдаа ЖООМ алдаг юм авах гээд орсон чин цацдаг , тавьдаг байхийн...аль н зүгээрийг мэдэхгүй...хүнээс асуужийгаад маргаашнаас авахаас....
сая банны өрөөгөө нилэнхүүд н усаар шүршээд, гоожуур м
оожуураа хаадаг хаалтаар н хаагаад, орохгүй болгох арга хэмжэээг хэрэндээ л хийв... бас гал тогооны тэр хавийн угаалтуурын доодох нүх мүхийг скочоор хааж нааж нтр....
дээр үед хүнээс сонсож байсиймаа, жапаны жоом нисдэг....бас гэдэс доороо үсэрхэг....тэгээд хүн алах гээд далайгануут салхи н тэр үсэнд н мэдрэгдээд хаанаас алах гэж байгааг мэдээд сайн зугатдаг нтр гээд.... өглөөний харсан нөхөр лав тэгэхэээр эд байсааан... том гэж.... хүний эрхий хуруу шиг гэхиймуудаа.... балиариййн.... энэ зураг дээрч харагдах байх
миний агнасан ЖООМ гээдүү...хаха..

маргааш амрахийнчин хүнүүстэй жоохон чатлуул чааталчий гээд аягүү ил гарсан чин тоожоогоо ч күн алга...хэхэ..... өөрөө жоохон хүн өдөхөөөс... ;))

бөөн баяр

түдэи ажил дээр баруун нүдний дээд зовхи татаад байхаарн гайхаал...юу болж би баярлах юм болооо гээл бодоолийлаа....тэгсэн орой ирээд ордог сайтуудаараа орсон чинь нэг сайт дээр би өөрийнхөө дуртай дуугаа олохгүй байгаагаа биччихсийн....олж өгөөч нтр гээд...тэгсэн олчихлоо гээд танихгүй хүнээс мэйл ирцэн байжууу,,,,бөөөн баяр....ёоооо...оройжин сонслооо....одоо ч сонсожийна.... бүр 7,8р ангид байхдаа л анх сонссон байхааа....тэрнээс хойш дандаа дуртай байгаа.... би ямарч дууны аянд н л дуртай болчдийн.... энэ дууны л гэхэд би үгийг н мэдэхчгүй....худалаа өөрөө үг хэлээл аялаад байдаг болохооос....аймар гоё дууу...
сонсож үзий гэгүүл энд байна....энжоиййй

тодэи тэхдээ Майкл Жэксон нас барсан л гэнэ... орой гэртээ ирээд нэт орсон чинь Дамчаа гуай нас барсан л гэнэ...
Майкл Жэксон нас барсан гэсэн чинь шууд энэ дуу санаанд ороод өдөр фитнес дээрээ аялаал байсан... би бодуул энэ хүнийг энэ дуугаар л мэддийм шиг байгаам

Дамчаа гуайг сүүлд нэг өвөл тэлүүзэрээр Сонгиноны амралтын тэр хавьд юмуудаа,,, гэрт н халаалт ирэхгүй байна гэчихсэн дээлтэй зутаруухан гарч байсан санаж байна... дандаа эсрэг дүрд тоглоод байдаг хүн байхаа...энэ хүн
би урлагаар явсан бол эсрэг дүр болуу манай талын баатар болуу?? минийхээр бол би нэг тйим хоролмаадсан янзтай дүр төрхөд л таарах байхаадааа... алим шидээл....хахаха

Sunday, June 21, 2009

аягүү мэдрэв

тодэи яаачийн аймар ганцаардалыг мэдрэв.....
ямарч хэрэггүй дэлгүүр хэсэж....шаал дэмий...нэг мэдсэн чинь хүүхдийн хувцас дунд ч явж байх шиг....тэгээд гэррүү явах замаа хэрэгээр тойруу замаар явав....замаараа номын дэлгүүр орж худалаа баахан ном харав....8н цаг унтах сайн гэд байсан чинь болицийм байналээш...тэр нэг номон дээр тйим байсан....бага унтах хэрэгтэйл гээд байх шиг байналэээ....ойрд би дандаа 8н цаг унтаадийгаа...болиноо,,,,тэрийгэээ....
тэээд гэртээ ирээд хийх юм олдкүүү тавилагаа өөрчиллөөшдээ...хаха....тавилагаа гэчэхжэээ....2ширээнийхээ байрыг солиод дээр н байдаг тэлүүзэр, ганбаатарынхаа байрыг солисийн...тэгээл болооо...тээд шалаа угаагаад,,,, тоосоо арчаад....тээд хоол хийж идий гэж бодсоор байтал одоо 12өнгөрчлөө,,болихоос...
тээд тодэи гадуур дэмий явж байхдаа тэннэс тоглйи гэж бодоод,,,тэгсэн үнэндээ ширээний нөгөө талд зогсох ч хүнгүй гэдэгээ ухаарч, аягүй ганцаараа гэдэгээ мэдэрсэн....
за тэхдээ наахав,,,наахав...нэг нартай өдөр хүнүүс намаг тойроод,,,би дунд н төөрч байх үе ирэх биз....тэрний тулд бага унтанаа гээдүүү....хахаха

Wednesday, June 17, 2009


бүтэн сайнд будаа агшаагчаа эвдэлж, 1 дэх өдөрөөс фитнесийн бразилчууд будаа агшаагчийн эрэлд гарж, 3дахьд би будаа агшаагчтай боловооо гэж.... тээр нэг өдөр намаг зад загнасан бразил хүү өдөр аягүү будаа агшаагч өгдөг гэжийш....тэр үед миний буруу байсан болохоор дуугай зогсоод зад загнуулж билэээ,,,,,сайн л хүнд загнуулж гээдүүү....хихи
авсан будаа агшаагчаа зад угаах гэжийгээд бас будаа болчих байх гээд айгаад, зад арчлааш...
тэгээд хуучин будаа агшаагчаа хаях гээд нөгөө мундаг хог хаядаг он сар өдрөө харсан чин 7сарын 1нд хая гэнэээ....күэ нээрээ....кэцүүтээмаа....
бас өчдөр явжийтал бороо орохоор н зоонтогоо дугуйныхаа урдаас авах гэж салаглажийгаад зоонтог дугуйны сэнрүү орж, дугуй огцом зогсож, би бараг л урагшаагаа даваад уначихаагүй,,,тэгээд гайхаад юу болов яаав гэсэн чинь зоонтог хуга....хугарсан зоонтогоо хаа хаяхаа бас мэдэхгүй, тэгээд шааал дургүй хүрээд мана орц гэхиймуудаа шуудангийн хайрцаг нтр байдаг, тэрнийхээ үүдэнд тавьчихсан...сая ирсэн чин байж л байналэээ,,,,балайн....болохгүй бол оруулж ирээд 7н сарын 1ндээ л хаядаг байхдаа....хэхэ...хогны асуудалааа гэж,,,
ёо ойрийн 2 өдөр толгой өвдөөд салж унахнаэээ...энэ мөрөн дээрээс....

Monday, June 15, 2009

зад угаав

өнгөрсөн 7хоногт будаа дуусаад, авах гэснээ за нэг мөсөн бүтэн сайнд авий гээд өчдөр аягүй будаа авчаад, будаа агшаагчаа зад угаачаад, сайхан будаа агшааж идий гээд, будаа агшаагчаа аяга угааж байгаам шиг л зад угаав...өнгө орсон гэж жигтээхэн,,,шоочин шинэ л болов,,,,гэвч тэр цагаас хойш будаа агшаагч ажилаагүйм гэдэг...нуухын авах гээд нүдийн сохолчивоо гэж....

тэгээд тодэи фитнестдээ очсон чин хагас дарга хүүхэн ю
у хийж амрав гээд байхаар н будаа агшаагчаа эвдэлж амрав гэчихсэн чин, тэрүүгээр нэг асуудал жихшиг..... манай бразилчууд будаа агшаагчийн эрэл...мангар ичмээр...нэг н нэт-д тавиж асууж өгнө л гэнэ,,,,нэг н бразил буцах гэж байгаа найзаасаа асууна л гэнэ....нэг н гэртээ бйана уу үзээд байгуул аваад ирий л гэнэ,,,,сонийн,,,,энэ хүнүүс яаад надаа ийм сайн болчив....энд нэг л юм буруу байна гээдү...хихи...
бас тодэи 2 хүн ажилд оров...хөөрхийс хэзээ хүртэл тэсэх юмболдоо гээл бодоолийна..нэг л өдөр уйлаад, зугатах байхдаа...

өчдөр 「犬と私の10年の約束」энглишээр "10promises to my dog" гэдэг кино үзэв....хөөрхөн кино,,,бас л уйлаад авав...
нээх амьтанд хайртаадаа ч уйлаагүй байхааа,,,би... тэхдээ л уйлсийм гэдэг,,,,

бас "Nights in Rodanthe" гэдэг кино үзэв....

ёстой л амархан кино гэж энэ бйахдааа....гэр бүл салалт, аав хүү, ээж охин нтр-ийн үл ойлголцол нтр асуудлууд гарч байгаа ч тун ч амарханаар шийдвэрлэж тун ч амархан дуусаандаа,,,гэж,,,,тэр н дорхоно "гарын таван хуруу" гоё,,,,тэрийг нээрээ үзэх болгондоо уйлдиймсан.... нөхөр н гэрээсээ бүр явахад машин н асахгүй байсан чин 4н хүү н түрээд асаагаад явуулчихдаг,,,тэр хэсэгээс эхлээл уйлж байгаамдааа....ээж н нас барах... бас тэр ээжийнхээ цамцыг зарчихсан чинь найз бои н аваад ирдэг хэсэг, эгч н хурим хийдэг хэсэг гээл,,,сайхан уйлжаагаамдааа,,,,гэж...


Friday, June 12, 2009

HI5

Хаи5д зураг оруулий гэж гичнээн явав,,,залхуураал байсан,,,түдэи харин хэдэн зураг оруулчлаа....
энэ тэлүүзэр олон сар үзээгүү болохоор тэриимүү эсүүл энэ үзэж байгаа юмныхаа талыг н ойлгодоггүй болохоор тэрйимүү тэлүүзэр үзэх гэжийтэл л унтчихсан байхийм,,,сайхан нойрны эм юммм....энэ....тэгээд шөнө дунд сэрж ганбаатар, тэлүүзэр, гэрэл нтр-ийгэ унтрааж өрөө бас орондоо орж нтр,,,ойрийн өдрүүдэд дандаа тийм дүр зураг бии болоодйинаа....түдэи тэгэнгүүт н тэлүүзэрээ асаагаагүй,,,гай л байна,,,асаачуул унтчихна...
тэрнии оронд ганбаатарынхаа өмнө үүр цайтал нтр суужийсан н дээр

өнөөдөр нөгөө муухаи нипалтай хамт ажилсан,,, тэр надаа сайн гэж,,,,балиар,,,дургүү хүн надаа сайн байгаад байхаар бүр изаг хөдөлгөө хаячихиймааа.... тэгээл нээх шаал худалаа яриа өдөж юм яриж нтр....би тэгэнгүүт н тэрүүхэн хооронд мартчихсан ярианд н мордчихсон явжаагаам чин,,,
тэгэнгүүтээ гэнэт энэнд чинь нээрээ нүүрээ өгчихөөр, дараа н энэний бөгс ирийшдээ гэж гэнэт санаад дам дамаар дуугай болж нтр, зайгаа ававш

тэхдээ л өнөө орой гоё хоол хийж идсэн байхгүү юуу.... нээх сэтгэлийн хөөрлөөр 2төмс хийчихсэн чинь мөд идэж барахааргүй их хоол болчдог байншдээ....даанч гоё амттай,,,муухан шиг амттаа байсан бол нипаалдаа өгөхгүй юу гээдүүүү,,,,ххахаха...хөөрхий тэр нипал...
аав ээждээ нтр сайн л охин н байхдаа....
би л энд муулаад байгаа болохоос биш....хөөрхий зайлуул гээдүүү

Tuesday, June 9, 2009

bas l heruul

тодэи надтай хэрэлддэг нөгөө нипал хүхэн нэг бразил залуутай зад хэрэлдэв....тэгээд балиар нипал хүүхэн чинь тэрэнтэй хэрэлдсэн түүхээ нөгөө хагас дарга бразил хүүхэнд аягүү матрын нулимс унаганаа яриж нөгөөх н уярч, тэнд зүв зүгээр байсан намааг хамруулаад бидний хэдэн нөхөдийг зад загнав....би ми лаг гэм хиисэн царай гаргаж нтр...
тэгтэл тэр2ийн хэрэлдсэн учир утга н өчдөр шинээр ажилд орсон хүүхнээс болсон бололтой, тэгсэн чин тэр хүүхэн н бас уйлаад...яааваааа,,,,
тэгсэн чин нэг 2сартай жирэмсэн охин байдиймааа, тэрний бие н өвдөөд тэнд бас уйлаад....
яг ажил тарах үед нэг бразил хүү, нипал хүү 2 зад хэрэлдээд, би зогсоод жоохон хармаар л байсан,,,,даанч ядраад харихийн түүс,,,, өдөр нтр хэрэлдсэн бол сайхан харахгүй юуу....хихихи
энэ фитнест ер н нэг дүнжин уншуулахгүй бол ...хихи....
монголруу хэлүүлдийм билүүү,,,,,гээлүүү
энд нэг л юм болохгүй байна гэдэг билүү,,,,нөгөө "Хадаг" гэдэг кинуу дээр,,,тэрэн шиг л байна...манаа фитнес...

уг нь монголоос найзуудаасаа илгээмж авсан гоё сэтгэгдэл байгаа,,,тэрийгээ оруулмаар байдаг,,,
тэгтэл ажилийн хэрүүл бичсээр байтал,,,тэхдээ илгээмж авсаныгаа оруулнаааа,,,

Monday, June 8, 2009

өнгөрсөн 7 хоног

манай фитнес гэж ёстой нэг муу ёр шүгэлсэн муухай газар юмаа,,,,бараг л өдөр болгон 1хүн уйлж, 2 хүн хэрэлдэж, 3н хүн нийлж 4дэх хүнийг муулах жишээтэй...
1дэхэд ажилд орсон хүн 3дахьд уйлаад яваад өгөвөө гэж...дахааад ирээгүй....тэр бол хамгийн богино хугацаанд уйлсан хүнээр тодорсон....би ми бол мангар удаж байж уйлисийм байналээшдээ...бараг 1 сарын дараа.....хихи....унаж байж хөлд ордог гэдэг шиг манай фитнест бол уйлж байж л хөлөө олж байгаамдаа....
за тэгээд би 5дахьд нөгөө нипалтайгаа дахаад хэрэлдсэн... тэр нээрээ аймар зэвүүнэээ.....бразилчуудад болохоор гөлөг болдог юм байжийж, наддаа том гэж...даварцан бэсдаа....бразилчууд тэрийг бүр "шивэрээ" гэж дууддаг гээч,,,,тэрнийхээ утгыг өөрөө ч мэднэ, тэгсээр байжийж..... айн??? яасан гээд далжиг далжиг гээд гүйгээд очихийг н яанаа.... күээ, тэрний жапан хэл надтай хэрэлдэхээр мундаг гэж,,,,зүгээр л урсаад л,,,,тэхдээ би бас өөдөөс н ургаж өгдиймдөөө,,,,хаха
тэгээд тэрэнтэй хэрэлдсэн, тэгээд ажиллахад хэцүү байна гэдэгээ хагас дарга бразил хүүхэндээ хэлсэн чинь намааг өөр газарруу явуулсан,,,би бөөн баяр,,,ёоооо....2 яс салав гэдэг шиг л...
тэгжийтэл хагас дарга хүүхэн надаа хамаг юмаа яриж эхлэв....юу болсийм бүү мэд... тэр тэгээд, энэ ингээд гээл...би,,, өө тйимоо,,, та ч их стресттдэг байхдаа майхдаа гэж аягүй зовлонг ойлгосон царай гаргаж нтр... надаа писи-ны камер 2 байгаа...чи камертай чатладаг уу?? нэгийг н авах уу ч гэж байх шиг,,, чихшиг,,,надаа хэзээ ийм сайн болцийн,,,гээл боджийв....
тэгжийтэл өөр нэг нипал хүүхэн ирсэнээ намаг гадуурхаад байна, дээрэлхээд байна ч гэхшиг,,,,, хаашааийн,,, энэ гадуурхагддаг юм чинь зовлон ойлгоно гэсэн янзтай....нөгөө миний хэрэлдсэн хүүхэн нтр-тэйгээ 80 зуз юм байжийж, тэрэндээ очиж хэлэхгүй,,,нээх сониооон...тэхдээ би...."зүгээрээ,,,, нэг өдөр зүгээр болно...бүр илүү сайн хийх хэрэгтэй" ч гэхшиг,,,,аягүй зөвлөдөг баатар уу,,,би...хаха.

за ер н л ажлийн уур амьсгал өөрчлөгдөөд, нэг л сонин байгаа...хүн болгон надтай харьцах гээл.... нээх сонин,,,, би урьдийнхаараа ганцаараа л баймаар байгаа...ер н л нээх дундаа орохгүйэээ,,,эд нартай,,,,гай....дундаа ороод явсан үе байгаагүй биш байсан,,,,тэрний дарааа н тэрнээсээ эсэн юм болдийм чин,,,гай...ганцаараа байх н илүү гоё...амар
ядаж л аваачсан жоохон амттай юмаа шаал худалаагаасааа чи идэхүү? яахуу? гэж асуухаас эхлүүлэээд 80н там....над шиг харамч хүнд бол фитнесийнхээ дундуур ацарсан жоохон юмаа ганцаараа идэх шиг аз60гал гэж байдаггүймоо гэж....хихи

Thursday, June 4, 2009

Уруулаа буд бvсгvй минь
Унжуу дорой бvv яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бvv сvйд бол
Хvссэнээрээ амьдар бvсгvй минь
Хvлэгдэж баригдаж бvv амьдар
Гоо сайхан яв бvсгvй минь
Голж бас шилж амьдар
Гадсан єсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бvгдээн зvv
Сайхан vнэр биедээ шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Санаашрах гунигийн дуу бvv аял бvсгvй минь
Сарны гоо гvнж мэт инээмсэглэж амьдар… ийм шүлэг вимо дээр нэг хүн оруулсан байхаар нь копипэ хийчихлээ...

Sunday, May 31, 2009

SAITAMA муж

фитнес-ээсээ нэг өдрийн чөлөө аваад Сайтама муж яваад хоноод ирэв.
хуучин ажлийнхаа 2 эгчтэй уулзаад, нэг н монголоос түр ирээд, надаа юм ацарсан...
миний захисан үзэм, колдауур гэдэг эм
өөрийнхөө зүгээс надаа вигор- хоол амтлагч, бас энэ зүүлтийг

тэгээд нэгнийд н бууз хийж идээд, буузны үнэр үнэртсэн чинь төрийн дуулал эгшиглэсэн чинь хамар сонин болоод нулимс дүүрсэнтэй адилхан болох гээд яааваа,,,хэхэ
тэгээд сайхан ууж идэж, юм хум яриж хонож өнжөөд буцахадаа буруу атуусанд сууж хажуугийн хотруу очоод, тэндээсээ буцаад галт тэрэгэнд суужийж өөрийнхөө хаусанд ирлээш...
дахиал нэг хономоор л байсан,,,аймар гоё байсан,,,дараа хэзээ уулзалдахын бүү мэд
оое, тэгсэн чин мана фитнесийнхэн нээх "яасан сайхан зугаацав уу " л гэнэ "найз залуутайгааа уулзаа юу " л гэнэ,,,бүх асуултад аанхаа гэээл инээгээл,,,хариулсан...байхлээр гадуурхаал байдаг юм байналэээ,,,,байхгүү болчихоор гадуурхах хүнгүй уйдсийм байгааз,,,муу хүнүүс


өнгөрсөн 7хоногт бас "Анего" гээд жапан драма үзэж дуусгалаа. энэ бас л түрүүчийн кинуутай адилхан, одоо бүүр 11н насны зөрөөтэй хүүтэй эгчмэд хүүхэн с
уухаар болцон...
манай хуучин ажлийн хүүхэн санал болгосон кинууг
үзэхээр дандаа ийм кинуу байгаад байхийн...мань гар надаа прогноз өгөөд байгаам болуу гээлүүү,,,,хэхэх
тэхдээ ийм кинуудууд амарооо,,,, хөнгөн,,, сэтгэл өвдөхгүй,,,уйлахгүй,,,уурлаж бачимдахгүй,,,айж нтр зүрх дэлсэхгүй,,,

монголд нээрээ шинэ кинуунууд мангар их 80 гарч байгаам байналээш,,,үзэхиймсан...
дуунууд н лав аймар таалагдаад байгаа....
энэ Шаман, Баярцэцэг2-ийн дуулсан дууны ая аймар хурдан тогтоодчихсоон...энэ өөр дуу мууны аяыг хулгайлаад наасан уу, эсүүл ийм сонголонтой дуу юу,,,би нэг сонсчоод маргааш н фитнес дэрэ аялчихсан гүйжийсэн,,,аймар сонин...."цавцуур цэг ком" гэдэг кинуу юмуудаа



дараагийн дуртай болоод байгаа дуу "Нянгар хаданд гарсан н"Лемонс дуулсан
үг н лаг таалагдсан
яаж амьд явж ялаа алахвээ
айдагаа яаж авдартаа хийх үү
зөвхөн азанд найдах уу, гүүдээ толгойгоо ажиллуулсан л дээр гэнэ,,, амиа бодсон н дээр л гэнэ
бас юу гэлээ
хүн чанар гэд яраид хэрэггүйдөөө
хүний төлөө үхдэг хүн байдаггүймөө л гэнэ,,,,



бас "Луйварын хот" гэсэн байхаа,,,тийм кинуу юм шиг байналээ...тэрний дууг бас сонсоодийгаа

дараагын удаад ер н сонсод байга дууныхаа жагсаалтыг оруулнааа.
за сайхан унтий,,,,
түдэи амралт гэээд байхад нойр мангар эрт сэрчихсэн,,,11н цагт,,,,урьд нь үдээс хойш 4, 5 хүртэл унтдаг байсийсан....
буцааад жоохон унтий гэж бодоод орондоо ном уншаад ч буцаж нойр хүрээгүй шүүү...мангар

одоо харин эрт унтанааа....

Tuesday, May 26, 2009

ХАГАС ЖИЛ

Сая бүтэн сайнд энэ улсад хөл тавиад 6н сар боловоо гэж....
юу хийв, юу өөрчлөгдөв гээд эргээд харав...тэгсэн чинь
1. фитнесийнхэнд бурхан мэт шүтэгдэж, нүдэнд орсон хог мэт ад үзэгдэж, гадуурхагдаж нтр одоо жоохон намжиж байхийн
2. жапан дах монголчуудын гэх хоёроод арга хэмжээнд очжэээээ
3. нэг гартаа зоонтиг барингааа дугуй унаж чаддаг болсоон,,,бөөн амжилт...банзаййййй
4. Монголоос гураваад
илгээмж, дөрөвдөх н ирцэн байгаа. маргааш нөгөөдөр авах байх..хихи...энэ улс дотороос нэг илгээмж
5. угийн харамч дээрээ улам харамч болсон....хихи... жапанд удсан хүнүүс нарийндаа хатсан, хоргол нтрээ тоолсон юмнууд болдог гээл хүнүүс аймар их хэлдэг байсан гэсэн,,, би ч мөн амархан уусчийнааа,,,хаха угийн харамч занмаань ч их нөлөөлсөн байх,,,,хэхэ....харин тэр солонгос яваад ирсэн хүнүүс зүгээр л хавийн амьтадыг дайлсан цайлсан, маргааш н хамтдаа шараа тайлсан нтр болдог гэсэн гэсэн.хэхэ... нэг солонгос явчихиймсаан,,,зангаа засаад...хэхэ
6. Блог бичих эхэлсийм байна
7. Нээрээ тийм фитнестсээр байгаад 1.5кг туржэээ.... цаа чинь нэг л их шөвийсөн цагаан хүүхэн гээлүү,,,хахаха

8. Баарлуу дөрөвөөд удаа орсийм байна...энэ мөн бага тоо байнааа...ирж буй хагас жилдээ энэ тоогоо өсгөхийн төлөө, төлөвлөгөөгөө давуулан биелүүлэхийн төлөө,,,өөрийн чадах бүхнээ хйинээ гээлүүү,,,,хаххахах
9. нэг удаа тасартлаа архи уусан,,, нэг мэдсэн чинь гэртээ ирцэн байсан... монголын чингис ч аймаарийн байналээ,,,эсүүл би уухгүй уджаагаад уусан болохоор тас явцана үү,, бүүмэд,,,, дараа чингис уугуул юм үзсэн хүн шиг уунаа....хэхэ
10. Нийгата явж далай үзсэн, Цүкүбад их сургуулийн 2 найзуушка дээр очсон, Чиба явж айлд очиж монгол хоол идсэн
за тэгээд жижиг сажиг юм их байнадөө,,,, анх удаа өөрөө өөртөө зориулж салад хийж идсэн,,, хөмсөгөө өөрөө зулгаасан гэх мэтчлэн...хогийг 3н төрөлөөр ялгаж сурч байгаа гэээл..
За юутай ч хурдан ч юм шиг, удаан ч юм шиг, хэцүү ч юм ши
г, амархан ч юм шиг 6н сарыг ардаа үлдээжэээ...
гэснээс огтхон ч өөрчлөгдөөгүй юм гэгүүл
ХАЙР ЗЭТГЭЛ,,,,,,,,,,хм.....яахийм болжийнаааа....
урьд урьдийн адил зогсонги байдалтай. Монгол залуусын хүүхэн хараа н дэндүү муумаа,,,ийм сайхан хүүхэн байгаал байхад,,,,гээлүүү,,,,хахах
а
яааасан, нөгөө Нийгата явааал шивнээл, гуйгаал ирсэн байхгүй,, саваа бэлдэж байгаан энэ гээл бандааж мандааж авсан, яаасан, яаагаачгүй,,,хаха... заза халуураад далийгаад явчлаа
зөзө нэг иймэрхүү байдлаар зургаан сарыг үджээ...
Айлчилан ирж буй дараагийн хагас жил минь САЙН БАЙНА УУ? гээлүүүүүүү

Thursday, May 21, 2009

сонин сайхан гэгүүл

5сарын 18н
монгол маань буцах н тодорхой болчихов...ингээд бүх монголчуулын тал нь буцаж ганц монголчууд үлдлээ гэж,,,, орой н хамтдаа хоолонд ороод, дуусаад гэрээр н хальт ороод үүдэнд н за бака сайн яваад, сайн суужийгаараа гэж хэлээл, нулимс нүдээр дүүрч, гялс гарч гэртээ орж уйлавш,,,хихи,,,, хичнээн таарч тохирохгүй үе байсан ч гэсэн явна гэсэн чинь уйлчихсан...миний уйлах ч амархан гэж,,,би ер н том болоод жүжигчин болох байхаа,,гээлүү,,хахаха,,,,

анх хамт ирэхэд урьд н жапанд байсан болохоор надаа их ч юм зааж өгсиймдөө гэж,,, би ч бурантагтай тэмээ шиг дагаал явжийдаг байсийм гэдэг...

би ч одоо их л хөглөх байхдаа...саяхан л гэхэд нэг дэлгүүррүү дандаа зүүн талаас н очдог байсийн,,,,тэгээд хэрэг болгоод за энэ удаад баруун талаас н очинооо гээл хэрэндээ л өөр замаар давкаал байлаа, давкаал байлааа,,,тэгж тэгж баруун талдаа аягүй дэлгүүрээ хайгаал хараал байсан чинь зүүн талдаа л байжийдийн,,,,мөн өөр талаар очсондоо гэж,,,хэхэ

5н сарын 19н
өглөө монголоо гаргаж өгөхгүй гэснээрээ гаргаж өгөөгүй,,,,гаргаж өгүүл угаасаа энэ хавь нуур далай болийшдээ,,,хэхэ
фитнес дээрээ очсон чинь монгол байхгүй,,,явсан гэдэгийг н мэдсээр байжийж бас утасруу н залгаадийнааа,,,би...
ингээд жинкэн утгаараа ганц монголчууд боловоо гэж...

5н сарын 20н
өө энэ улсад нөгөө гахайн вээруус н ирсэн, бөөн аюул гэсэн сургаар манай фитнест шалгалт ирэв...
монголд л, манай кинуунуудад л гардийм байх гэсэн чинь хаа ч байдийм байнаш, нөгөө "ДҮҮРИЙМАА"-дах, "ШИНЭ ХАЛААДАА ӨМСӨӨРӨӨ, ШИРЭЭНИЙХЭЭ БҮТЭЭЛГИЙГ БҮТЭЭГЭЭРЭЙ" гэдэг. Манаа фитнес яг тийм юм болдог байнашдээ...хогийн сав нтр лааг ганган шоочин шинэ нтр,,,хаха,,,бүх юм шинэчлэгдээд ирдэг байнашдээ
тэрийг н хараад инээд хүрээд болдоггүй ,,,хэхэ...
тэгээд нөгөө техник н нтр лааг удаан болчихсон, би ми чинь үхкээл гүүжийдэг хүн чинь, ямар удаан юм бээ гэсэн янзтай, тэрүүгээр цодог цодог гэж алхаж нтр,,,хаха,,,күээ мөн аз60галтай байвааа....
тэгээл 2,3н цагийн дараа бодуул нөгөө шалгалт н дуусаа бололтой, хурдан хурдан болоол, хогийн сав хуучраал, би гүйж эхлэээл,,,,

5н сарын 21н
нээрээ монгол явж би тэлүүзэртэй болсон,,, мангар олон сарын дараа тэлүүзэр үзсэн чинь сонин гэж,,,,
ядаргаатай ч юм шиг,,,хажууд нэг юм үглээд байхаар,,,,яджийхад нөгөө жапанаараа юу гээд ч байдийм, хурдан хурдан үглээл,,,
күэ тэгээл тэлүүзэрээ хэвтэж үзэхүү, сууж үзэхүү гээл,,,эвээ олкүү л байгаа гээлүүү,,,хаха
бас дээр н нөгөөө миний цэлгэр уужим өргөн хаузанд н тэлүүзэр тавих зай олдоггүйэээ,,,одоохондоо шалан дээр л байжийна, зайлуул тэр тэлүүзэр,,,хэхэ
сая тэгээл бас тэрийгээ үзхиймаа, тэгээд үзжийтэл нөгөө гахайн вээруусны тээгч байж мэдэх 3н хүн,,, тэд нараас халдварласан байж магадлалтай 288күн байна гээл... энд сүйд болжийнооо,,,, дөнгөж сая кэвлэлийн хурал хийсэн л гэнэ,,,,
аминдаа хайртай би маргааш маскддийм билүү....

өчдөрөөс хойш ханиад авгай найзлий гээд лайтаймаа,,,,би найзлахгүү гээл байгаа,,, тэгээд өчдөр бэлэн гоймон чанаад, сармис, кэмчи хийжаагаад хусчихсан,,,, чамтай найзлахгүй зао гээл,,,хэхэ
одоо сүү буцалгаж уугаад унтнааа,,,, аминдаа хайртаа гэж цаа чинь,,,
күэ хүн болгон л хүний газар өвдүүзээ гээд байсан болохоор л хичээжийнэ л даа гээлүүү...хэхэ





Sunday, May 17, 2009

коноодсон вийкэнд

күэ, урд шөнө одоо 10н жилийнхээ нэг бандийг зүүдлээд байхиймаа,,,би одооо эхнэр хүүхэдтэй хүнийг зүүдлэж яаах гэжаагаан болооо...хэхэ...
энд ирсэээр зүүд бүр утгаа алдаж гүйцжаагаа.... өөрт хамааралтай таних бүх л хүмүүсээ зүүдлэхийн,,,би санаад байдийм байхдаа..эсүүл тэд санаад байдиймоо... нас барсан хүмүүсийг бас зүүдлээд болдоггүй, тэгээд монголд нэг эгчид хэлүүлж ном уншуулаад одоо гайгүй байгаа,,,энэ зүүдний талаар мундаг эрдэмтэд н онол нтр гаргасан л байдаг байхдаа,,,уншихийсааан.

*Crossing over* цагаачидын тухай гардаг коноо,,,би ч гэсэн цагаач юм байхдаа,,,хэхэ....хууль ёсных байхаараа цагаачин гээд хуулиас гадуур бултаад нтр болчихонгуут н манаахан "харлах", "хар" нтр гээд байдийм байналээшдээ,,,цагаан гэдэгийн эсрэг үгээр н,,,сая л ойлгосон..хэхэ.
гадаадад байгаа л гэхэээр
л гоё сайхан юм боддог байхаа, хүнүүс ер н,,, тэхээр энэ коноог олон олон хүнүүс үзүүсээ,,,



*Obsessed* шаал хайран цаг болцон,,,энийг үзээд,,,юу ч ойлгоогүй,,, надаар юу ойлгуулах гэсэнийг ч мэдкүүү,,,, харин энэ нөхөр н их үнэнч юм шиг байналээ,,,эсүүл энийг ойлгуулах гээд байсийм болуу
нэг хүүхэн хандараад байхад л би эхнэр хүүхэдтэй, би аз60галтай амьдаралтай гээд зугатаад байгаам,,,,ийм л нөхөртэй болчуул ч,,,хихи,,,
тэгүүл нөхөр араар тавихгүйм чинь ядаж нэг н араар тавих хэрэгтэй гээд би араар н тавина гээлүүү,,,,хахахаха
пи эс: энэ нөгөө дуучин тоглосийн шиг байгаам, мөн үү бишүү, би энэ гадаадуудыг ялгадаггүймаа,,,beyonce гэдэг н мөн үү бишүү


энэ харин давгүй санагдсан,,,надаа нэг иймэрхүү киноо л таалагдаад байдийм,,,жишээ н: нэг муу сурдаг оюутан, ангийнхан н ч тэрийг тоохгүй,,,тэгжийтал дараа н тэр лаг мундаг онц сураал, ангийхан н тэрийг тойрч хүрээлээл, мундаг ажилд тэнцээл гэх мэт,,,нэг тийм ахисан дэвшсэн, тэгээд их амархан сэдэвтэй,,,хэхэ,,,
энэ тэхдээ өөр агуулгатай л даа,,,со-гийн нөгөө "бүдүүн мисс" билүү тэрэнхүү.... амьд хөгжим нь лаг зүгээр,,,
надаа нэг иймэрхүү дуу ч таалагдаад байдийн,,,
би нэг иймэрхүү дууг чанга гэгч н тавьчаад пурштай орон дээр үсээ сэгсийлгээд үсчээд л,,,тэр өрөө н дээврийн өрөө байх жишээтэй,,,тэгмээр байдийн,,,нээх гоё...


зозо ингээл коноо үзээл вийкэнд дуусах шив,,,