Tuesday, March 9, 2010

дахаад оюутан болхиимсооон

гоё бйажэээ...олон юм бодож толгой өвдөхгүү...
маргаашиин даалгуур, нөгөөдөрийн шалгалт гэхээс өөриимгүү...:р
1 дэвтэр дээр ардаас н  урдаас н дундаас н гээл 2,3н хичээл биччихсэн...
ёпон хэлний багшд даалгуураа хураалгасан чин, дараагийн хичээл дээр
"чи одоо англи хэлний дэвтэр хураалгачихсан бйахийн...ухаан санаа чин хаана явжиидиин" гэхээр н
"ард н" гэцэн чин
"юу гэнээ " гэж нэг их сүртээ уурлахийн даваан дэээр н
"ард талд н ёпон хэлний даалгуур байгаа гэх гэсиимаа, багшаа" гэжиииж аврагджииж билээ
"чи нээрээ үнэн ашигч хүүхдиимаа... энэ дэвтэрээ хураалгачихсан байхад англи хэлээ хаана бичих үү?"
"бичихгүүш...сонсоол явчдииш"
"ёоо...чи лагиимаа тэ" гэээл...тэр нэг жапан хэлний багш үнэн гоё багш байжуулээ...хүнийг аймар чихдэг...
ёоо чи лагаа тэ...
ёо чи ямар лаг гар утас баридииин
ёо чинйи үс ямар гоё өнгөтэйн
ёо чиний хумс ямар гоё будагтаийн нтр гээл...оюутнуудыыг ч сайхан хиижаагаамдааа...:р...надаа ямар гоё ганган сайхан юм байсан биш...тэгж хэлүүлжаагаа хүнүүсийг хараал инээгээл....хаха...гээл суужаагаамдааа...:р

аангил хэл гэснээс нэг удаа нэг багштаа үхтэрээ хэрэлджииж билэээ
бал олдохгүү байхаар н улаан балаар даалгуураа хиигээд өгцөн чин
"чи улаанааар даалгуураа хииж өгөөд бйахдаа яаадии..чамд өөр бал олдсонгүү..дэвтэрч байхгүү..энэ олж бичсэн цаасыыг нээ.." гээл минии муу даалгуур хийж өгсөн цаасыыг, нээх бөгсөө арччихсан цаас бариж бйага аятаа эрхии долоовор 2 хурууныхаа үзүүрээр баричаад ярвайгаад бйахаар н
"та засаж л өгчиивөл болоо биздээ, надаа бал, дэвтэр, цаас олдоогүүм, тэгээд юу гэж " гэж мэгээд байлуудаа их л сүрхии юм болжииж билээ...аймшигиймаа би...:р
ер н эхгүү хүүхдийн толгой том гэж үнэн үнэн
яджиихад дэвтэрийг н жапан хэлнийй багшид хураалгаастааа тэхээр н нэг цаасан дэээр улаан балаар бичээд өгциим шиг байгааам
амихандаа л тэр багшийг хуурчиисан ухаантааа,,,тухайн үедээ...одоо бол өөрийгөө хураад бйасныыгаа мэдэрдии....гохчииш би..гэдиин...:р
хөөрхии...тэр хүүхэнтээ дараа н төгсчөөөд энд тэнд хоолныы газар мөн ч их таардаг байжуулээ...муухаа хараал байдиии...би ч инээгэээл...:р

лээкц бүр гоёооо....байхгүү нэгниихээ өмнөөс шингэн нарийн, өргөн бүдүүн хоолойгоор байна, бииана, бөөнө гээл аргалах гэж нтр...:р

1сэмиистэр 16н долоо хоногто байдаг байлуудаа... лээкцүүд 7хоногт 1 удаа ордог
16н лээкц байх ёстоо...
орчуулагыын онол гэдэг хичээлийн лээкц бол бүв бүрэн...мэргэжилийн гичээл болохоор, яс суудаг
лэкц №1,
гэж мэгээл дэвтэрийн палианыы гадна лаг тэмдэглээстэээ.......тэгсэн тэр дэвтэрныы ард талаас н явдаг монголыын түүхийн лээкц 3хан ширхэг.....:р
дүн гарах болдиим байгаздэээ...лээкц шалгаж ирцийн оноон дээр оноо нэмнэ гэжүүү...би ямар 13н лээкц хуулаад суужиилтаа н биш...дүүрсэн хэрэг гэээл
ард талыынх н орчуулгыын онолыын лээкцээ бариад очдиим байгааздээ...багш анзааруул
"өө багшаа ард н байгаа гэээд нөгөө 3н лээкцээ үзүүлнэ" анзаарахгүү бол тэр чигтээ гэээл
 лаааг лээкц № 1
лээкц № 2

лээкц № 3

лээкц № 4 гэээл 16 хүртэл бүв бүрэн орчуулгын онолын лээкцийн дэвтэрээ монголыын түүхийн багшийн өмнө дэлгээл тавьчдийм бйагааздэээ...:р
зайлуул багш минь палианы гаднах 1,2,3.........16 гэдгийг хараал дуууссиим гэдэг...:р
муу багш мин харалган байж тааравуу,
минии тэр өдрйин азийн тэнгэр шовооцон байвуу
лээкц бүрэн гээл 15н оноо авчииж билэээ....хаххаах

ийм л оюутан бйасиим гэдэг...:р

бичүүлч ихиим бйагаадөөө
сургууль дээр архи уух
цонхтоо цагаар канион(сургуулиин өмнө байдаг пааб) орж бээр уух
доод курсын хүүхдээс архи нэхэж зодох нтр гээл....:р

Thursday, March 4, 2010

туулаа туулаа

нэг охин туулаадаал яваадиидаг байсан чин нэг баригдсан чин чинии удаа дараа туулаадсан бичлэг бйагаа үзүүлии нтр гэсийн гэнэлээ....
миниих бас овоо хэдэн бичлэг болж бйагаа бйахдаа...хэхэ
тэхдээ бусдаас онцлог  болон өвөрмөц тал н нэг будалаар байнга биш өөр өөр буудалд туулааддагдаа арай өөр билээ..би.....аргаггүүшдээ..энд тэнд хоноод яваад байхаар...:р
түүнээс дэээрх охинтоо бол агаар нэгэн буйзаааа.

нэг удаа бүүр орйо сүүлиин богоноор ирсэн чин буудал дээр байдаг хүн н байхгүү байдии...тэгсэн би бөөөр даварцан, уг н хүн мүн дагаж гараад байдаг байсан чин, урд талд н ямарч хүн байхгүү байхад л гичээрээ яваал өшиглөөл гарчииналээдөө...бурхан мин гэж,,,төрийн мин сүлд өршөө...:р

туулаадах гэдэг н: зурган дээр байгаа энэ хэсгийн замыыг явганаар туулж өнгөрөх үед зорчигч минии биед богооноор зорчин явсан тасалбар байгаа болон байхгүү үед тасалбар дээрх мөнгөн дүн ,туулж өнгөрүүлсэн замыын үнийн дүнд хүрэлцэхгүү тохиолдолд, зураг дээрх хэсгийг манаж хянаж зогсож бйагаа хүний нүдийг хариулан, урд талын хүнтээ наалдан барин, хянагч систэмийн "дин дон" гэсэн дууны хамтаар үтэр гарч эргэн харахгүүгээр, цааш түргэн түргэн алхахыыг хэлнэээ....гэж...хэхэ...
нариин юм их байгаа лдаа....товчхондоо иимэрхүү....
тэхгүү бол энэ хүүхэд ойрд юун туулаа бичээдиина гэж боджииж магад...:р
 
надаас энэ жапаныы өвөө эмээ нар юм их асуухиимаа....татаж ирэээл асуухиин...
өөрөө би төөрчөөд байнаа хөө
өөртчин би зааж өгч чадахгүүнэээ
цээжиндээ би чин зүрхтээ хүн болохоор
цэнгэл 60галыг хүсэхгүү байх гэжүү гэээл дуулчихмааар...
өнөөдөр л гэхэд аль талаараа гарахаа мэдэхгүү будилж явсаар байтал хүнүүс н шингэрцэн туулаадах боломжгүү байхаар н дараагийн богоонийг хүлээгээл худалаа утас мутасаа оролдсон шээг зогсчиисон чин өвөө эмээ2 ирснэээ " Икэбүкүро явах гэсийн хаашаа явахуу" гэнээ....таарсан ч хүнээсээ асууваа...
"уурчлаараа, би бас мэдэхгүүм байнаа, нөгөө юу...." гээд буудалыын хүний байгаа зүгрүү гараараа зааж нтр
мангар олон төмөр замын шугамтаа болохоор хаша, яаж, алинд н суух тухайд бол мани битии хэл, эднүүс өөрсдөөн хүртэл төөрч будилж, асууж сураглаж яваа хараггддиим бйаналээ

тогтсон ажил, тогтмол цалинтаа болчуул туулаагаа болихиисон гэж би боддог...тиимээ би боддог.боддог..түхххххххххх

ингэж амь эрсэн туулаадаж байгаа минии энэхүү үйлдэлд минии бие өөрөө ямарч буруугүү бөгөөд.....намаааг цагийн бол үндсэн ажилтнаар авахгүү байгаа энэ улсыын албан байгуулга болон хувь хүнүүс буруутаа билэээ....хаххаха

гэснээс со-гоос энчээ бйадаг бид3т бэлэг явуулж би зурагийн аппараатныы эзэн боловооо...
энэ далимд: баярлалаа хөгшөөөн...блогтоо камэраараа авсан зураг авч хариу бэлэг баринаа....:р
би ч авахаа мэдэхэээс, өгөхөө мэддэггүү хөөн....

эртүүр ёоолкоор солонгосийн 2оос баахан л юм авч бурзайсан...тэгсэн яаасан буцахад н ?
нэг ширхэг Сакэ ч өгч явуулаагүү л байналээдэээ.....аймар юм...бүүзэгд...ичээсээ...

дэлхии эргээл, эдний богоон эргээл, минии амьдарал бодуул бас эргээл бйагаа бйахдаа...зогсциим шиг л санагдааад байхиии...
эсгүүл нэг огцом эргэлтэнд орох гээд тэрныы өмнөх кроосс гүүлт гэнэдээл...гэж мэгэээл өөриигөө хуурсхиигэээл




Thursday, February 25, 2010

болдог гэжииш

өчдөр бичих гэсэн чин болохгүү байсиин байжииж

1сар гадуур тэнэсэн бйанашүүү....гар сайртаад, хацар хогзоруутаад, уруул хагараад, гуталын ул эргээд тэглээ гээд хонгилийн үзүүүрт ямарч гэрэл битии хэл дэн дэнлүү, хүжиийн гэрэлч үл харагдана.
тэхдээ бурхан хонгилийн нөгөө үзүүрээс гэрэл бариулаад хэн нэгнийг явуулсан л байх...өнөөх н замдаа тойрчвуу,,,эсгүүл би тойруу замаар яваадиинаууу....уулзах н ч уулзах л байх...харанхуйгаар арай ингэж удаан алхдагггүү бйалгүүү.
тэхдээ минии хүсэл биелэх н биелэсэн шүү... би энийг хүсэж л байсан...

эднии муу тээврийн зардал мангар үнэтээмаа....
туулайдаал яваадиисан чин нэг удаа баригддаг гэжииш....:р
өшиглөчөөл гараад явжиисан чин нэгийм гүүж ирсэнэээ,,, 
уучилаараа, үйлчилүүлэгчээ, та дахаад уншуулаач, сая дугараад бйана гэдиии
тэгсэн би ороходоо л өшиглөөд ороод ирцэн байгаам чин...билэт ч байхгүү...каарт ч байхгүү...
тэгсэнээ...
хар өглөө юм байжииж,,,,би согтуу байхадаа суусан яааж сууснаа, билэт авсанаа санахгүү байна гэж мэжииж хэдэн төгрөг төлөөд салсан гэжугаа
тэрнээс хойш айгааад бүтнээр н үнэнгээсээ төлөөд явсан чин ёооо мөнгө бол урсжиинадөөөө

цагийн ажил гэдгийг хйиж үзлээ....гоёиим байналэээ... 4,5н цаг ажиллаал дуусаа...
зөөгч хийж үзэв...
тэхдээ бас их бантагнуулсааан
"мизүвари" гэдэг н вискийг усаар шингэрүүлсэн юмыг хэлдим байнал
тэгсэн нэг өвгөн "мизүвари өгөөч" гэхэр н нээх мэдэмхийрээд гүүж очоол, мөстэй ус 2ч удаа аваачаад өгчихсөн гэжуугаа....
зайлуул тэр өвгөн виский уухгээд 2 удаа мөстэй ус угаад гарсандаа 

тэгсэн солгой намааг баруунаараа зөө гээд яаваа...тэхээр н чадахгүү гэх гэжаагаад за гичээнэ гээд баруунаараа зөөв....
баруун гар нээрээ юу ч чадахгүүмаа....
тэгсэн хүнийг н цаашаа явсан араар н за гайлиина харахгүү байгаам чин зүүнээрээ зөөчии гэж нэг бодсоноо,,, за ингэснээрээ өөриигөө л хуурч байгаамшдээ...гэж бодоод тувт баруунаараа зөөв...салагнаал
хурим нтр болоол нээх гоёиимаа....хуримлаж бйага 2 аав ээждээ үг хэлэхээр минии хоолой зангирахийн...
"бага байхдаа аавыыхаа л сүйт бүсгүү болно гэж боддог байсан би өнөөдөр энэ хүнии сүйт бүсгүү болчлоо..тэр хэлсэндээ хүрч чадсангүү...ааваа уучлаараа" гэж мэгээл хэлжаагаа үг н нээх хөөрхөөөн...хэхэ,,,монголд ингэж үг хэлдэггү байхааа...

би хуримаа үнэн цоглог хийнэээ...хуримаа тэхдээ өөрөө хөтөлмөөөр байнаа...тэгүүл илүү гоё болох гээд байхии...манаа найзуул бүгд ирэээл надруу харааал,,,би онгирцон,,,голын ширэээнд,,,ииш тииш харж ирсэн хүнүүсрүү малиитал инээгээл, заримруу н нүдээ ирмээл,,,яааж онгирох болдоо...дугтуйнд мөнгө өгөнгүүт н гаргаж ирж нүдэн дээр н тоолооол...гэхгүү юу....хахахха

аан тиин....цагийн ажил яржиилууу...далиицан явжиина
 
тэгээд нэг өдөр 7н цаг ажил хийвээ...цагийн 1000 гэхээр 7мянгийг олчлоо...
айлрууу очиж хоноходоо галт тэрэгэнд мөнгө төлөлгүү туулайдаад гарчингуутаа 
ваав өнөөдөр бөөн орлого,,,зарлага нятуу,,,за тэгүүл нэг бээр уучии...нэгийг уулаа,,,юм ярилаа,,,ам халлаа,,,дахаад нэгийг уучии...тэгий тэгии...гэх мэтчлэн...яг дахад нэгийг уучии гэдэг дээр л дардаг байх хэрэгтээ бйахиин...
бас л юм үзээгүүгиинх л байхдаа...өшөө юм үзэээд ирүүүл,,,бээр уууя гэж дугарахаа ч болих байхдааа...

тэхдээ өдөр болгон маааш сонирхолтооо
гадуур явуул яааж туулайдахуу бөөн түгшүүр
орйо болонгууут хаана хонохуу бөөн түгшүүр
картны хэдэн төгрөг өдөр өдрөөр багасахыг харахаар бүр түгшүүр

тэхдээ би азтаа хөөөн
хүн болж төрсөн
амьд байна
эрүүл байна
найз нөхөд байна
шалдан биш байна
тэхдээ л...

за яаахав, яахав...

нар гардаг зүгээсээ гарч, шингэдэгтээ шингэжиивэл...





Wednesday, January 27, 2010

гэсэж гэсэж

ирсэн чин, эртүүр явахадаа гэрээ буулгачаад явжээ... хүнтээ ирсэн бол яааана.....:р
оймсныы 1 өрөөсөн үүдэнд, нэг н яг орноос унах гэж байгаа унжсан байдалтаа нтр...савх мавх талаар нэг тараастааа....аяга будаа н аягандаа гатаастаа....үнэн цамайн юмааа....заза худлаашүү....итгэчдиишүү...нөхдүүл...:р
хумхиин тоос тогтсон байхаар н шаргуу гэгч н цэвэрлэсии...
маргааш дахаад хэрэгтээ хэрэггүү юмнуулаа хаянааа....ер н нохойн дуу ч ойртож байгаа янзтаа... ойртуулии ч гэж бодлоо...
гиигүүлсэн юмгүү, гиюүүрч ганцаараа гэвтжиихаар...

Monday, January 18, 2010

өдөр хөл

 даараад тэгсэн, тэр жилийн өвөл би өвлийн гутал авах гээд дөчөөд мянган төгрөгтөө, тээд нэг эгчийн завтаа өдрйиг дайруулаад хамт явдиии...тэгсэн мании сонирхсон гутал наяаад мянга гээ болдоггүү,,,,тэгсэн эгч хэлжиинааа " за гуялиии, тэхдээ 80аад мянгийн гутал үнэтээ бйанашүү...жилд 20оод мянгийн гутал өмсөж бйана гэж бодоод наа гуталаа 4н жил өмсии шүү...за"... гэжүүж билээ...
би бөөн хөөрцөг...тэгнээ тэгнэ....4н жил өмсиишдээ баярлалаа, ухаарлаа гэжиисэн тэр гуталаа санав...сайхан дулаахан гутал байжииж билэээ
3дахь жилрүүгээ ордог өвөл н би иишээ ирцэн...

энэ эгч гэдэг н би "бичилиин эгч" гээл яриал байдаг бйасиин...санаж бйага хүн бол санаж л байгаа бйах...сүүлд гэр н нүүгээд "зайсангийн эгч" болчихсон....

урьд шөнө бас энэ эгчиихээ хүүхдүүдийг харж бйана гэж зүүдлэхиин...
өглөө босчоол бодоодиисан чин би нэг ч удаа хүүхдүүдийг н харж өгч бйагаагүүм байналээ....
тиймййм бйажииж хичнээн ч юм гуялаж авахууллааадааа......:р

юм гуялуулж авахаас гадн бас мөнгө зээлнэээ би сайхан гар....:р ...харин хаа очиж дахиж мөнгө зээлэх нүүргүү болчино гээд зээлсэн мөнгөө эргүүлж төлөөд бйасан санагдана...тэхдээ өгөхгүү удаад тэгжиитал баяр ёслол тохиолдоод, "за тэр зээлсэн мөнгөө буцааж өгөх хэрэггүү...баяраар чамд бэлэг авч өгсөн болог" молог гэж өр цайрч бйасан удаа бол байгаа байх....ххээх

"мөнгө зээлээч гээл" ярингуут л
"чи ёсто нэг таг болохоороо тэр чигтээ бйаж байгаал мөнгө зээлэх болохоороо л намааг санахиимаа тэээ"...гээл,,,
би тэгэнгүүт н "ээлдэээ,,,мээлдээ....дараа танаад очиходоо гоё онигоо яриж өгиишүү нтр гэж мэгээл инээлгэээл тэгээл мөнгө зээлчээл, бас болоогүүээ, хэрэвээ эгч завтаа байвал очих газраа хүргүүлж нтр....хэхэ...үнэн даварцан гара
манаа энэ эгч онигоонд үнэн дуртаа....гэрт н очохоор хоол унд хиигээл явжиигаал намааг "за чи онигоо ярь л даа" гэдийн...
би тэгэнгүүт н ирэх болгондоо л яридаг 2,3н онигоогоо ярина
тэгээл ярих болгонд л яаааг тэр өдөр анх удаа тэр онигооог сонсож байгаам шиг л, тас тас гөхөрдиии.....:р  тэр н надаа хүртэл үнэн кайфтаа....хэхэ
би ч хэлдэг бйасиин......
худалаа хэлсэн хүнд, би танид бараг бүтэн жил тойроол 2,3хан л онигоог л ярихии....та тээл ярих болгонд өнөөдөр л сонссиим шиг л инээхиии...гэээл
одоо монголд очихдоо арай нэг тусдаа дэмтээ хүн болчихсон очхиисон.....:р

даараад гээд гутал бичих гэжиисан чин юуубээ....хүн муулаа явцан байнашдээ....гэхгүү юүү....хэхэ

Saturday, January 9, 2010

2009оны бөгс

26нд

энчээ байдаг монголчуудиын шинэ жилд оров. боломжиин л юм болов...нижгээл хүнүүстээ танилцав...танилцсан хүнүүстэйгээ цааш н үргэлжлүүлж монгол караоке орж үхтэрээ уув.
маргааш н харих замдаа нөгөө баян ходоодыын даагыыг юу гээд байдаг билэээ....
унасан хүүхэд н томдсиим болуу
уясан эзэн н яаасиим болуу гээд байдаг шиг

уусан архи н ихэдсиим болуу
барижиисан цүнх н хүндэдсиимүүү бүү мэд....цүнхийг бол хаа нэгтээ буудалд хаячаад харисан байналээ...

би араасаа нэг иимэрхүү болсон байналээ...усанд орчоод, доошоо тонгойж байгаад үсээ 50ийн эрзээнийг 3 эргүүлээл боосон чин иим болцон....хохо...юун үсчин...юун лаак маак
 тэрнээс хйош дандаа үсээ дээрээ боогоостоо....овор нтрийг хүртэл нуугаад, зүгээриим байналээ....:р монголоос хүн ирүүл 50ийн эрзэээн ихийг захихиим билээ....:р


27нд
өдөржин шартаж унтаж орйохон босоод Роппонги гээд 80н баар байдаг газарлуу их сургулийн 3н найзтаагаа явав. нэг н гуулин улсаас наран улсад түр саатаад байсиин
.. шартаж үхэх гээд тэр өдөр гоё байж чадаагүүээ...энүүгээр дамжуулж хэлэхэд уучлаараа,,,андуудаа....дараа таанартаа яааж бүжиглэдэгээ харуулнаа,,,гээлүү...хихи

28, 29, 30нд цүкүбаад нам жим амралтыын байдалтаа

31нд он гаргадаг баатар болж монгол хоолныы газарлуу хуучин монголд хамт ажилдаг байсан хүүхэнтээ, тэрнии найз хүүхэн 3уулаа оров...
нүль хүнүүс...танидаг хүн нэг ч байхгүү...оое, нээх танидаг хүнтэ  ч юм шиг....
ёпон цагаар он гаргаж шампаансаг задалж уучаад, дараа н нэг цагийн дараа монгол цагаар бас он гаргаж шампаансагийг уув...сайхан шалтагаа....:р
тээд хүнүүс явсаар явсаар...тэгтэл бяд уусаар л... хоолныы газрын эгч хүүхэн хүртэр сүүлдэ нэмэгдэж ирж ууж, өглөөнии 11хүртэр уусан байх юм...дуу муу дуулж нтр...тэнд зүгээр найралжиинадөөө

за энэ ууж идсан ч яаахав...
энэ оныы зурхайгаа олж уншихиисан....

юу юунаас илүү хайр дурлалын зурхайг илүү уншмаариинаа...

Thursday, December 17, 2009

утасныы каарт

авч монголруу ярив.
эхлээд эмээгээс өөрцгүү эмээгийн дүүтээ ярив...
ээдээ, минии охин, гичээж бйагаал нэг юманд л хүрч ав...юуунд хүрдэгсэн үү...монголруу яаарах юу бйахав...энчээ юм үнэтэээ, цаг орйо бусгай л бйанашүү....наа газар чин минии хүүд таарч тохироод байгуул яаамаадаа гэж нэг иимэрхүү юм ярив....
ажил н сайн уу гэхээр сайн л гэлээ....би хичээж бйагаа,,,100-г 100 гэлтгүү цаашаа хиихийг бодож бйагаа,,,тэхдээ энчээ бас юм үнэтээ хөдөлгөөн болгоноо л тооцож хөдлөхгүү бол мөнгө их үрэгдэх юм нтр....гэж аягүү хичээмтгии хүнии дүр, дуу хоолойг эмээдэээ сонсгов...хихи
тэгсэн
эмэ: найзтаа боловч?
би: гүүээ...ганцаара л байна
эмээ: аа чааваасаааир...гаагүү юм алга уу?
би: хэхэ,,, алга юм шиг байнаөө..гараад ирүүл шууд суучии...тэ
эмээ: гүүээ,,яаарах хэрэггүү л минии охин...тун сайн танижииж суудиим шүү.... гэх мэтиййн юм ярив...
70н хэдтээ гэхэд үнэн цоглог байналээдээ....

тээд оюутныы байранд хамт бйасан найзруугаа ярив...
чамааг чин үхциин байх гэж бодоод зурагныы чин өмнө зул асаах гээд зулыын гол имрээд суужиина....... нтр....гэсэн яриа болов...
надаас 2,3 дүү хүүхдүүд байсиин...тэгсэн бүгд л хүнтээ суугаад хүүхэд гаргачихиимаа...
нэг н өчдөр охинтоо болсон гэнэ....одоо тэррүү яринааа....

гоёиимаа...утасаар ярих...монгол явмаар санагдчихлааа...

Sunday, December 13, 2009

хогшил

хажуугыын хаалганаас хүн нүүсэн бололтоо...тэгсэн бйарныы залуу иим2юм үлдээчиж,,,чи авахуу гэжиина
авии авии...гээд авцан...
өөриигөө бүтнээр н харах ямар гоёиимбээ...өнөөг хүртэл ноолиин өрөөниихөө толинд цээжин хэсгээ л харж, энд тэнд дэлгүүр хоршооныы толинд бөгсөн биеээ харжиисан би өөриигөө бүтнээр н харсан чин өөрөөсөө ичээд ч байх шиг....
толь н л нөлөөтөө юм шиг байна...түүнээсчиг би иим ч тарган биш байхаа гэж бодоол баахан тольдов...хаха
нээрээ туриияаа...арайчигдээ...
тэхдээ л манаа монголыын хуучин ажлиин хүүхэн чи тарган хөөрхөншдээ гэсиим чин....хаха


бас иим гутлыы тавиур...
яаа би мангар олон кээт пүүзтаамааа....оое...хохо
тэр адидас н л ориг...маа найз амерэкээс ацарч өгсөн...доод талыын наик эднүүс бол монголоор 25мянганыын кэт пүүзнүүл...хаха...
энэ муу шаахаатаа энэ зуныыг барцан шүү....дараа зуныыг ч бас барж мэдэхээр...гоё шаахаа...хайртаа шүү...хэхэ

зиаак ингээд айл болохнэээ...ёоондороо...

Friday, December 11, 2009

уйлав

 өчдөр орой ихэр татан уйлав...
яаадчиим мэдкүү сэтгэл нэг л хөндүүр оргиол, өөриинх эрхгүү уйлцан...юу ч ойлгоогүү...
ер н бол нэг л ганцаараа санагдаад бас монголруу жижиг сажиг юм хөөцөлдөхөөр эмзэг сэдэв хөндөөд...тиимэрхүү юмнууд уйлах шалтгаан болсон байх.
тэр жил нэг удаа харин ямарч шалтгаангүүгээр нэг шөнө орондоо орооод үхтэрээ уйлсан чин тэр шөнө н минии хамгийн сайн найз нас барсан бйасан...
 айгаал байлаа...бас хэн нэгэн н өнкөрөөд өгч бйагаам болуул гэж бодов...
уйлангаа ээжиинхээ зургийг тэвэрээл, ээжтэйгээ байсан үеийн санадаг хэдэн дурсамжаа бодоол...даанч  цөөхөн л юм санадаг....арай жоохон том байсан бол овоо олон дурсах юмтаа бйах бйасан бйахдаа гэж бодоол,,,
ээж "саран бууз" гэж хиидэг байсан...санагдаад бйагаан
мах сонгиноос гадна будаа, дөрвөлжилж хэрчсэн төмс нтр бас хийцэн бйадаг санагджиина...тэгээд хагас дугуйрсан байдалтаа чимхчихнэ... нэг жигнүүрт 2 ширхэг л ордог....аймар том... би нэгийг ч идэж бардаггүү
бас тэр 3р цахилгаан станц юмуу,, хэддүгээр юмбээ...тэнд нэг орос дэлгүүр ордог санагдаад бйагаан...орох болгондоо бяслаг авдаг..аймар гашуун...давстаа бяслаг....
тэр нээрээ бодоод бйасан чин юу бйасиим болоо...бяслаг уу,,,маслауу....

эмээгээ бас бодсон.
би ч эмээг нилээн зовоосон байхоо...хотоос ирсэн нэртээ...дураараа...тэхдээ л хар багыын онгироо байсан юмшиг бйагаам....нэг юмыыг би санаад байдииин...
нэг удаа эмээ цай гал дээр тавьчаад, ингээд ус дуусчлаа гэсэн чин би мангар онгироо "эмээ би цай буцлахаас өмнө усанд яваад ирэхүү" гээд гараад чарган дээр 40иин питаанаа тавиаад, мангар хурднаар түрээд гүүжиисниигээ санажаагаан
чаргаа араас н түрж гүүж гүүүж бйагаад ард н нэг 2 едгор төмөр бйадии...тэрэн дээр н би үсрээд зогсчихоор чарга нилээн хол хүртэл явчихдии...
питаан усгүү бйахдаа жоохон тэнцвэр муутаа...ииш тиишэээ хазаагаад,,, устаа болчихоор амар бйасан санагдаад байгаан...
би тэхдээ цай буцлахаас өмнө амжиж ирсэнүү ирээгүү юу....жоохон хоцорсон шиг санагдаад байан,,,эсүүл амжаагүү ч юмуу... энэ онгироо хүн сайн санахгүүг бодуул амжаагүүм байгааз...зайлуул...хохо



зөзө...хуруу даараад бйана

өчдөр шөнө би уйлсан бол,,, өнөөөдөр өдөржин энэ тэнгэр уйлжиина....хүйтэн,,,зутруу юмааа,,,бороо орохоор

Monday, December 7, 2009

япон хэлнии түвшин тогтоох

шалгалтыыг сая бүтэн сайнд өгөв...
энэ шалгалтын зорилго н "япон хэл төрөлх хэлн и биш японд болон гадаадад байгаа гадаад хүмүүст зориулсан, тэдний япон хэлнии төвшинг тогтоох явдал юм" гэж бүртгэлийн ном н дээр н биччиж...
би яаах гэж өгсиим гэхээр дараа сургуулд оруул ёпон хэлиййг хэр мэдэх батлах юмтаа гэхиимуудааа, бас монголд ажилд ороход хэддүгээр төвшингээс дээш мэдлэгтэ бйах мйах гэсэн юм зарим газар хэлээд байдиим....тэр 2ииг бодож өгсиим.
тэхсэн яаасан...буудаж буудаж ирсэн...
монголд хамт ажилдаг бйасан 2хүүхэн бас энчээ өгсиин....тэр2тоо утсаар яриж хэрхэн буудаж, хэдэн онгоц шархдуулсан бйах магадлалтайй вэ гэдэгээ яриж үхтэрээ л инээцгээв...
шалгалтыын бйар тэр чигээрээ гятадууд....монгол хүн байсангүүюуу...эсгүүл бас над шиг ганцаараа ангаажаагаад явцануу бүү мэд...
шалгалтаа дуусчаад гараа явжиисан чин нэг япон авгаа "хүүе, Ёшидасааан" гээд ханцуйнаас зулгаагаад яааваа.... "аи, бишээ,,би Ёшида биш" гэсэн чин... "өө тиим байна...уучлаараа,,адилхан цамц өмцөн байхаар н" гэдэг бйанш...Ёшидагийн цамцыыг шалгалтын өдөр гуйгаад өмсцөн н бурутчиж...хэхэ

тээд тэр шалгалт өгсөн сургуулаас богоныы буудалруу атуусаар явдиим бйана лдаа....тэгсэн нил түгжрэл...тэгсэн өнөө атуусныы жолооч түгжэрэнгүүт хөдөлгүүрээ унтараадаг бйанш....би бүр тас гээл инээгээл явцан...яг монголд бйагаам шиг...энчээ бас ингэдиим байнаш гэж бодоод,,,монголд л яаараад үхчих гэж бйахад суусан унааныы жолооч түгжирэл дунд хөдөлгүүрээ унтраахад гүүээ мөн бачуурдагсан

тээд төөрч будилж богоон богоон дамжин дамжсаар шалгалт дууссанаас 4н цагийн дараа гэртээ ирэв..

шалгалтаа амжилттаа буудсан өөртөө баяр хүргээд харих замдаа хоолонд оруулав...өөриигөө...
уг н тэр газрйин хүнээр н өөрийгөө оруулуулаад зураг авахуулии гэж бодсон чин мангар их хүнүүс байхаар н больцон...





бас болоогүүээ..шалгалтын өмнөх өдөр тоокээ ороод архи ууцан гэжаагаа......:р

3уулаа бйажаагаад 5уулаа болсон...нэг хүн надаа төрсөн өдрйин бэлэг гэж виноо ацарсанд багахан ууна гэжиисан би онгирч нижгээд ууцан байгаам бишүү...
тэхдээ бас гаагүээ..дундаас н унтаад өгсөн...маргаашаа бодоод...
тэгээд өглөө н согтуу, эрүүл, шартсан, эсгүүл нойрмуу али н мэдэгдэхгү.
надад энэ цаасыг бариулаад богоонд суулгасан байнашдээ. энэ бичиж өгсөн хүнии буянаар богооныы буудалыын ажилчидаас "би одоо хаашаа суухуу", "би одоо хаана явнаа" нтр мнтр гэж асууж масуухгүүгээр шалгалтын газар очцон гэжаагаааш...
уг н яааж явах нтр-ийг гар утаснаасаа мэдэж болдог гэсэн л......даанч би гар утасаа хэрэглэж чаддаггүүм...осолдохгүү мээл бичиж чадна..сэрүүлэг тавьж чадна....хэхэ

богоонд орчоод дараагиинхаа буух буудлынхаа цагийг харжаагаад сэрүүлэг тавиад яваад бай гэж бас зааж өгсөнөөр н сэрүүлэг тавичаал унтаал, сэрүүлгээрээ сэрж богооноос буугаал,,,буугаал цаасаа хараал,,,дахаал богонд суугаал,, дахаал сэрүүлэгээ тавиал унтаал...дахаал сэрүүлэгээр сэрээл...буугаал.. цаасаа хараал....хэдэн богоон дамжсан бүү мэд...

за нэг иимэрхүү....
одоо энд ингэж биччээд тэнцээгүү байгуул тэр чигтэ нам шдээ...хаха
тэнццэн бйагуул онгироол бичих н тодорхоо...
хариу н хэд хэдэн сарыын дараа гэсэн...хихи

Monday, November 30, 2009

хуучин ажилиин хэрэлддэг

байсан нипаал хүүхэн сая яридаг гэжиишдэээ...
нам хэрэлддэг байсан, тэр бид хоёр шиг биесдээн дургүү хүнүүс тэр фитнэст байгаагүү байхоо...
тэгсэн чин би ёстоо тэр үед хэлсэнээсээ ичиж бйана...
би чамруу хаяа яриж бйаж болохуу
тэр үед боогиируу энчээ ажиллахад ямар хэцүү байсанг би ойлгож байна
би тэр фитнэсээс удахгүү болих гэж  бйагаа
чи сайн байгаа юуу,, ажилд орсон уу,,,,     юуюу гэнэвэээ базар вайна,,,, би ч бүр уярааад хамаг юмаа тоочихииг дөхөв.....тэхдэээ тоочоогүү
би сайн бйагаа...
тэр үеиин юм тэр үедээ л үлдсэн  шдээ
тиимэрхүү хүнд хэцүүг мэдэрснээрээ улам хичээх хүсэлтээ болох бизээ,,чи бас хичээгээрээ...нтр
тэгоо тэг,,яриж бйахгүүюуу....нтр мнтр гээд өнгөрөөв

тэгсэн юуубэээ...сая энииг бичээ суужиисан чин бас хуучин ажлиин филипин хүүхэн ярижиихии....
чи сайн уу...
би тэр фитнэсээс гараад өөр ажилд орцон
тэгээд чамааг яааж бйага бол гэж бодоод модоод гэцэн.....

хаха....эднүүл дунд одоо миниии нэр хүнд өсөж би хөдөлмөрийн баатар фитнэсчин болхиим бйаналдааа.....хахха
хөдөлмөриин баатар цолыыг н нөхөж олгосугай...гээдүү...хэхэ

одоо тэгжиитал нөгө нипал залуу н мэйл бичиж, бразил залуу н хонх дарнаа аягүү л бол....хихи...

эртүүр нипал хүү мэйл бичээл бйасан,,,би хариу бичээчгүү
нэг муу бразил хүү гэрт ирчээд үнсэж болохуу гээд яааваа....хаха....болохгүүэээ....би одоо компуутэрдах хэрэгтээ бйана.....би одоо завгүү заа гээд явуулсиим гэдэг..... хаха,,,бас завтаа бол үнсүүлэхнэ....:р

өдөр ажил дээр дарга залуу чи бүр таргалаад нүүр чин бөөрөнхии болоод иржиина, нөгөө фитнэсдээ жоохон явахиимуу гээд бйасанг н яаана....
эднүүд өнөө орой ярих гээл бйасан юм байж л дээ.....:р

ёо тэнд тэгж тамлуулжииснаас буяныы юмөө гээд тарган байсан н дээр гэж хэлэв,,(монголоор,өөрөө өөртөөө...хэхэ)

энэ нээрээ юууныы тарга юм болоо.. нэг л нүүр бөөрөнхии болоол, хамар улам навтаагааалл, нүднии дээдэх үрчлээ алга болоод, өмдөндөө чихчилдээл,,,нэг л бишэээ....аалааалааа,,,,

Sunday, November 29, 2009

цүкүбагаас илгээмж

бүтэн сайнд ёстоо үд хүртэл унтдиим бйагааздээ...9н цагт сэрчихээр н буцаад өөриигөө дарж унтуулаад 12 гээд нуруу чилээд өвдөөд бйахаар н босчоол юу хииж иддиим билээ гээ бодоол, нүүр амаа угааа явжиисан чин хонх дугардиин...
гайхмаар, бас аймааар...манаид ямар хүн ирэх биш...айгангаа очоод дурандсан чин илгээмж тараадаг хүн....хэнээс ямар илгээмж бйахуу бүүр гайхаал тээл гарын үсэг юуугаан зураад авчаад харсан чэээн Цүкүбаагаас илгээмж....
нээх хөөрхөөөн...бүр баяр хүрээд, инээгээл бйасан...энэ нээх хөөрхөөөн гээл гэж хэлээл инээгээл бйагаам бишүү....хэхэ
нөгөөх л түрүүчиинх шиг бичгиин цаас маас хиидэг цаасан дугтуйг бомбойлгож, томбоолгоод хиичихсэн...хэхэ

задлаа гаргаа ирсэн чин энэ гурав....
эртүүр төрсөн өдрийн үеээр монголоос хар талх ирсэн талыыг н явуулии гээдиисан....энэ удаад яг монголоос ирсэн чихлаадныы талыыг н явулсан болтоо....нээх хөөрхөөөн...бүүр хайр хүргээ хаячихсан...эхэх...
нөгөө "зэрэг нэмэхийн өмнө"гээ кинуун дээрх шиг нөгө тал н хааниинаа , бүүр нөгөө тал н хааниинаа гэж асуух гээд залгасан боловч утасан дээрээ гарсангүү....:р


эртүүр бас боорцог хиихдээ хөөлтө гуриландаа хиицэн чин хөөгөөгүү дараа хөөчүүл чамд явуулна гээдиисан н энэ удаад хөөсөн бйанашүү....лаг помбоосон помбоосон...нээх мундаг аргалыын гал дээр, мах чанасан шөлөн дээр тогтсон тос болон сүүлнии өөхнии тос 2ииг ниилж байгаад шарсан юмшиг лаг натуур үнэртээ боорцог байна.... хаха....лаг үнэрлэвээ би....тэгсэн чин 9ийн тосонд шарсан боорцог байлгүү бодуул...хэхэ
бодуул аргалын гал дээр бас боорцог хиидэггү л байхдаа....яаадиим болдааа...хэхэ

                                                                                                                                                                                            тэээд 2,3 боорцогийг энэ мэтииг бодонгоо идчихээд хиамныы асуудалд ордиим бйагааздэээ....

бэлэн гоомонд хиам, өндөг, карэ, кэмчи хииж идэх мангар дуртааг хэлэхүүү....бэлэн гоомондов.....
даанч гэрт карэ, өндөг, кэмчии бйагаагүү...тэхдээ л хиамтаа бэлэн гоомон үнэн тасарцааан...
хиамныы үнэр хурц гэж.....уутнааас н задалсан чин сэнс гээл хамар сэтэлэээ хаячих дөхжиилээ...
тээл идсэн яаасан...ноолрууу пижигнэжаагаамдаа...монголыын хиам идэхээр бйанга сур харваастаа...хурцдаад бйадиим шиг байгаам....
тэгсэн ч гандан буурахгүүэээ....орйо саахан хиамтаа хуурга хииж идэх хиамаа далдаруулж санаа амарнаа....:р
тэхдээ л энэ  чихлаад л гоё л....хэхэ...нөгөө тал н хааниинааа.....хэнэээ....хэххэ....
нэг идэх юм бичсэниих үргэлжлүүлээд нэмчии...

энэ ажил дээр өдөрт иддэг хоол. лаг өнгөлөг гарчихжээ...би лавдаг дургүү...цаддаггүү...бас дээр н нээх гоё юм байхгүү....эднии дэлгүүрүүрт бйагаа бэлэн хоолнууд н үнэн тасарцан гоё гоё шдээ...энэ лавдаг хамгиин хямдхан н байхооо...
бас мундагаа өнөөдөрийн хоол тэдэн клкалоортоо нтр гэцэн байнаа бас...:р


би эндэхиин сэнбээ (будааныы боов гэж орчуулахиимуу, юу гэдиим болаа) гэдэгт мангар дуртааа... тэгсэн харин эртүүр дарга залуу аймар сонин урьд харжаагаагүү, идэж бйагагүү сэмбээ бйахаар н авцан гэцэн иим сэмбээ авчирсан....энэ ёстоо гоё амттаа байсаан. даанч энэ лавдаг мангар үнэтээ бйахаа...

энэ  минии эртүүр энчээ ирсэниии нэг жилиин ойн өдөр хиисэн махгүү гоомонтоо хурга...
бараг л гоомонтоо салаадиимуу хаашаам...
махныы үнэр оруулагч хиицэн чин гэрээр дүүрэн махныы үнэр...
зүгээр л тогоо дүүрэн хониныы мах чанациим шиг л...хихихи






хүн идэхиин төлөө амьдардагуу
амьдарахыын төлөө иддэг үү? гээ асуугааад дуугачии...гэжаагааш

人間は生きんがために食べるのではないか
食べんがために生きるのではないか гээд байлуу....юуу гэж бичээд бйалаа...тээр жил оюутан байхад нэг спиич-д энэ үгийг ашиглажиисиимаа....даанч мартчиж

Tuesday, November 24, 2009

365хоног

360 хоногиин өмнө энэ улсад хөл тавьжээ...
онгоцныы цонхоор харсан чин өндөр барилга нтр харагдахгүү...нил дөрвөлжин дөрвөлжин талбаа, эсгүүл нөгөө гялгар тор пөмбиилгөөд доор н ногоо могоо тарьдагийг юу гэдэг билэээ,,,тэр л харагдаад энч одоо өнөө ёпоон н юм байхдаа гээл мэл гайхжуулээ...
тээл буугаал ирсэн хажуу хавирганд ярижагаа хүнүүсийн яриа мариа бол ер сонин биш...огтхон ч гадаадад ирциим шиг санагдаагүү гэжуугаа...ёоо ёпоон хэл мэддэг бйасан болохооор гэж онгирох гээл, би....хаха

тэгсэн харинэээ 12сард монголчуудыын ёоолконд ордиим болж тоокээ ордиим байгааздээ... жинхэнэ гадаадад ирснээ мэчаагаамдаа...
галт тэрэгэнд суудаг, буудаг, ордог гардаг хаалга, билэт авдаг мавдаг ёоо яг юу вэээээ....юууг н ч ойлгохгүү, хүнээс асуугаад заалгуулсан ч ойлгохгүү...суух унаагаа  ч олохгүү...гоё...хаха ...
яджиихад хүн гэж, ээ бүүзэгд......манаа наадмын талбайд жилдээ нэг ч юмуу, эсгүүл  хэдэн жилд нэг удаа болжоогоо Ариунаагиин ч юмуу, Камертоныы тоглолт шиг л...пиг...
,,,тэгсэн тэр пиг хүнүүс дунд танидаг царай нэгч байхгүү....хаха

ингэн мэнгэн будилан явсааар 360хоночихжээ.... 360 хоног хаа хаана, хэнии хэнии өвөрт унтав гэхгүү юу..хахах
хасаг жилиин тайлан бланс инчээ байналээ

2дах хагас жилд юу гиигүүлэв

 лавдаг энэ болоогт 37 юм бичиж....

за тээд нэгд жигсах юм бол яахиин аргаггүү зугаа цэнгэлийн тоогоо нэмсэн явдал... зайлуул тиим ч их биш л....монголд байхииг яааж гүүцэхүү...тэхдээ л энүүхэндээ л гэхэд овоо хэд ууж идээд авсан. хүнүүстээ танилцсан

ажилаа солив...өмнөх ажилаа 9н сарын дундуур хаяж, гарч гүүж, усан нүдэлж, тэр эрчээрээ Цүкүбаад очиж 80 хонож нтр явжаагаад, харинээ буцаж ирээд амархан ч юмшиг ажилд орцон...тэхдээ л бас аахар шаахар юм гарнаа гарна....ажил л болсон хойно,,, тэхдэээ л урьднии фитнэсииин хажууд бол зүгээр л 60гаацан газар

бөгс гэсэн мундаг том асуудал учирсан...эмч хүүгиин өгсөн эмииг хэрэглээл бйагаа,,, 3 сарын дараа дахаад очиж өнөө хүүдээ бөгсөө үзүүлнэ...хихи...хурдан 3н сар болоосоо гэхгүү юуу...хэхэ

аа тиим бас, нүүр гэж үнэндээ л авах юмгүү болсон....амбии амбии... эхнии 4,5н сар үнэн тасарцан гоё байсиин...тэгсэн яаасиим мэдкүү....томбоосон томбоосон, мангар өвчтэй, толгоогүү юмнууд нүүр дүүрэн....найз залуугүү тулдаа л болдиим байлгүү...
найз залу байгаад хацар нүүр илсэн чин овон товон, овон товон....хаха.....
бас найз залуу мааань лааг хацар дээр үнсжиина гэсэн чин яг хацар үнсэж харагдиишдээ..нил яр шарх.батга...ааа лаалааа...хаха
манаа ажилиин залуу тэгсэн чин "чамд нэг л юм дутаадиина,, би хэлчүүл чи даанч уурлана л" гэнээ..тэхэээр н "за хэлээ хэл" гэсэн чин гармоон дутагджиина гэнээ...эр гармоон дутагджиина..бас хэн нэгнии хайр энхриилэл дутагджиина...чи их хүүтэншдээ...тэгээл чи байнга даардаг нтр юу юу гэнэвэээ....овоо муу гарааа тэр...урсгаж гардаг гэжииш... тэхдээ л үнэнчиимшиг....хэхэ

өөр ч сүүлиин хагас жилд дорвитоо хииж гиигүүлээд энчээ биччих алгадооо....

өнөө мундаг мөнгө цуглуулаад байртаа болно гэсэн бодол гүүээ мөн их өөрчлөгдөхиимааа... нэг мэдсэн сургуульд сурах мөнгө цуглуулжаагаа гэж бодцон явиихиин...тэгсэнээ жоохон ганцаардаал гунихраал ирэхээрээ байрныы мөнгөө хурданхан хиигээд буцах мин ч гэж бодохии...
энэ монголд ер н яаад байр тиим үнэтээ бйадаг байнаа....
гүүээ надтаа ер н яаагааад байртаа машинтаа залуу тааралдаагүүм болоо гэхгүү юуу...ххаха...бас машинтаа гэчихжээ...
нөгөө 2гар мөрөөдөөд
нэг н: "шуудай дүүрэн мөнгө олддог болоосоо тэ" гэсэн чин
нөгөөх н: "бүр чихчихсэн үү" гэдэг шиг....хаха
заза далиилаа...

өнөөдөр нэг жил болсоныы ойн арга хэмжээг тохиолдуулан гоймонтоо хуурга хииж идсэн болой...
ингэж хоол хиисэн маань ойриин хэдэн сар ниилээлээгүү бйаснаас зэвэрсэн тогоо шанага маань овоо өнгө орж, цэвхиисэн гэрээс мин хоолныы үнэр үнэртэж нтр,,,хүн байгаа мэт болов...хохо

Monday, November 23, 2009

таалагдлаа



welcome найз сонсоороо гэхээр н сонцон чин таалагдцан...:р

нэг хэсэг бөөр Тидроитиин манаач болцон байжуу.... ширээнии хөл бөмбөг тоглооол,,, дартсийн тэмцээнд ороол....яааг нэг баруунд явиисан үе санагдуулаа хаячдии....гэжүү...хохо

тэгсэн нэг өдөр энэ Эи саунд ирж дуулаал,,,Тэмүүлэнг шохоорохсиим гэдэг....нэг иимэрхүү залуус зүгээр минии тайп юм шиг байгаамаа....мөнхөр хамар, онигор бүлцэн нүд, шингэн царай, дэлдэн чих нтр...нэээх нүд хөмсөг болсон залуус нэг л бишэээ...яаах гээд байгаан...хохо,,,,ингэж бичжаагаад нээх нүд хөмсөг юмтаа сууцан байх бии вии...хаха

тээд нээрээ хамт явжиисан найзууддаа энэ н таалагдаадиинаа гээ хэлцэн чин харинэээ, дараа н манаа нэг хүнд гар би танилцаад уулзаад явалдцоон гэж авдииим....балиар юм...
тэгээгүү бол би танилцаж юу яаахгүү юуу..гэхгүү юуу..ххаха

Tuesday, November 17, 2009

ойриин сонин сайхан

гэр:
мангар хүүтэн...
шоорт подоолкноосо гараад тамирыын өмд цамцандаа орцон
тавилгаа өөрчлөөд өвлийн байрлалд оруулцан....тавилгаа юууу....хахахах....2 ширээ, компүүтэр, тэлүүзэр 3ийн байрйиг солихыыг тавилга өөрчилсөнд тооцнооо гэжаагааш
би нээрээ мангар олон подоолктоомоо...өчдөр л мэдлээш....хар, бор өнгө л дутаадиих шигайна...бүр онгир хүрээд байхаар н зургииг н аваа оруулцан...хэхэ... лааг өнгөлөг өнгөлөг подоолк наасан....иимэрхүү байдлаар өнгөөр насаа дарнааа гэж...хаха....
нээг мэдсэн чин 30рууу тунчиг ойрхон цэнлүүртээ явжиинаа... 30 хүрчихээр л шааригдчихдаг гэжаагаааз....

ажил:
мангар хүүтэн....
өглөө очихоор түрүүлж ирж хаалга нээдэг залуу хамаг хаалга үүдээ нээцэн суужиихиин..... "хөдлөөшдээ"..."даарлаа барилаа" гэхээр,,, нэвт салхилуулжиинаа.... ядууралыын бурхан ирээд сууцан байан,,,хөөжиинө нтр гэсэн юм хэлээл,,,тээд ч бүдүүн хүн даардаггүүм гэхииг н яааанаа...тэрнээс бусдуул н бүгд туранхаа тэхүү....мядрал залууу....(хаха...өөриигөө туранхаад оруулцан би...)
бас нэг мядрал залуутаа өнгөрсөн 7хоногт зад хэрэлдсэн.... хэрэлдэж явжииснаа сүүлдээ хоолой зангираад уйлахжиилээш.... үнэн гомдмоор наасан....тэрмуутаа би одоо ч дугарахгүү байгаа....хаха...би мангар их юмаараа бооов...
яг тэр өдөр н орж ирж үхтэрээ бичих байсиишдээ...

гадаа:
мангар хүүтэн....
дандаа бороотооо... эсгүүл салхитаа...

шоу:
ойрд нөү шоу

гадуур хооллолт:
ойрд нөү гадуур хоололт

найз нөхөд:
ойрд нөү найз нөхөд

хаха....ингээл мэдрэлтэээд доош н бичээлиивэл бичээл байхиим байна

кину:
ойрд үзсэн кину нөү гээл....

хөгжим:
өнөө мундаг банзаа гаргаж ирж балбахгүү мангар уджиинаа...хумс ч ургаад гоё болжиина гэж...

спорт:
эртүүр ширэн бөмбөг хөөдиим болсон байхгүү... толгой ангалзаад, хөдөлж чадаагүү
нээрэнгээсээ нэг спортлохгүү бол өдөр бороо оржиихоор н тэрүүхэн хооронд нэг байшингаас нөгөө байшин хүртэл гүүцэн чин шөрмөс татах гээл, зүрх амааар гарчих гээл,,,яг яаавааа... насныы намар юм байхдаа ч гэхшигиим бодоол...

юуувэээ,,,сав л хиивэл нас бичээдиихчин...

би залуу хүн,,,би залуу хүүхэн..тиимээ би залуухан бүсгүү...хаха....
ингэж 108 удаа хэлж өөртөө үнэмшүүлэх...

Sunday, November 8, 2009

нээг их сонсдог дуунууд


1.       First day my life- Xx
2.       Overboard- Ingrid michaelson
3.       Бид мартахгүй- Батсүх
4.       Welcome to my heart- Наран
5.       Чамайг тоссон зам- Оюунбилэг
6.       Үлэг гүрвэл- Night train
7.       Надад өгөөгүү хайр- Хулан
8.       Last reques- Paulo Nutini
9.       Intro- Xx
10.   Vcr- Xx
11.   Shelter- Xx
12.   Rainy Days and Mondays- Carpenters
13.   Яаж чи өөрчилвөө- Болд
14.   Цаг агаар- Lemons
15.   Thank you- Dew
16.   Алдагдсан аялгуу- The lemons
17.   1983-86 - the lemons
18.   Halo- Beyonce
19.   Beautiful lair- Beyonce, Shakira
20.   Би чамд хайртай- Болд,Оюун-эрдэнэ

за энэ гадаад дуунууд бол утга мутгийг н ойлгоод байгаам бол байхгүүш...ая маянд н л дуртаам.
тэхдээ ойрд энэ Хх-д мангар дуртаа болоодиинаа.....
за тэр лэмоонс, оюунбилэг нтр бол насаараа сонсоостоо дуунууд
 гитартаа болцонч тоглож чадкуумаа,,, гитарныы дугууланд явдиимуу яадиим...
хүн насан туршдаа ямар нэгэн спорт болон хөгжимийн зэвсгээр хичээллэх гэсэн гэсэн

ажилд явах замд нэг сагсныы шиид харсан гэжуугаа....маргаадараас тэрийг асуужаагаад тоглож болноо гэгүүл дараагйин амралтаар ширэн бөмбөг хөөнөө...
ганц монгол ганцаардахгүүэээ гэээл....

тээл сагс, гитар нтр гэхээр минии хумсанд үнээр харшилтаамаа....
гитар тоглодиим болж хамаг хумсаа түүж хаялааш....хайран юм,,,,




Saturday, November 7, 2009

бөөсдэи

бөөсдэи болох гээд ч байгаам шиг, гүүч юмшиг
болчихсон ч юмшиг, болоогүү ч юмшиг...

тэгж яриул харинчиг сайхан боллооо...бөөсдэи...

энэ улс дотороос нэг илгээмж авав... цүкүбагий нэг нээх хөөрхөөөн..
өмнөх өдөр н билүү утасдаад
"хаягаа хэлдээ, монголоос нэг хар талх ирсэн, талыыг н чамд явуулах гэсиин" гэхээр н
"чи худала надаа бэлэг л явуулах гэжиишдээ" гэсэн чин

"гүүшүү, горидуузааа" гээдиисиин.... тэгсэн яг 5нии орой илгээмж ирдиим байгааздээ...хихи
иим дугтуутаа....бэлэг чин нэг тиим дөрвөлжин мөрвөлжин байдагдаа... энэ тэгсэн чин А4-ийн цаас маас хиидэг л дугтуутаа
тэр н тээд домбоочихсон...дотор н дөрвөлжин юм н байгамшиг байгаам

тээд задалсан чин энэ.... бөөн баяр....
үнэртээ усныы мангар хообииг хэлэхүүү....бөөөн баяр...
тивиксийг бол тоохгүү байгааш...хаха.... худалаа худалаа...хэнээ...хэхэ


задлаал зураг аваал
задлаал зураг аваал байлааа

үнэртээ усаа нэг цацаж авчаад,,,
бүүр нэг явжиихад салхи малхиныы дагуу үнэртдэгийг мэдрэх гээд байж ядаад гарч шал хэрэггүү дэлгүүр орж бэлэн гоомон авсан...
лаг үнэртээ ус түрхцэн, бөөсдэи н болжоогоо хүүхэн ....хихи


тээд орж ирээд бялууртлаа л өнөө тоохгүү байсан тивиксээ идэв....
1 цаас, 2 цаас, 3 цаас, нэг мэдсэнчин юуубээ....мангар олонг идцэн байгам чин...

иигээд үнэртээ ус, тивикс 2ийн үнэр амтанд бялуурхсан бөөсдэи болж өнгөрвөө гэж...


яаахоо мэнсэнжэриин мэндчилгээнд бол даруулсан л дааа....ооое..онгирцон цаа чин...хаха

тэхдээ зоолттоо гэж бодож бйасан зарим хүнүүс мэнд хүргээгүүд өөриигөө буруутгасан....
би л хэл чимээгүү болсоноос л иим байдал үүслээ гэж дүгнэцэн...

харин заримтаа н төрсөн өдрөөр далимуулдуулаад сураггүү болсон гэмээ цайруулсан сайн тал бас байгаа...төрсөн өдрөөр н битии үг хаяаадиилдаа....гэж мэжаагаал....хихи

Tuesday, November 3, 2009

би чамд хайртай 2

үзэвэээ...
нөгөө ордог сайтдаа орцон явжиисан чин нэг хүн харин оруулцан байдии....тэээд татаж авчаад үзэх гэж ямбыыг үзүүлэв
гэрлээ унтараагаад, коопээ моопээ бэлдэж өмнөө тавиад, даараад байсан болохоор биеээн хөнжилөөрөө ороогоод, бөгс өвдөөд байж магад гээд бөгсөн доороо дэрээ хииж нтр.
тээл Нэро интэртаймэнтийн бүтээл гээл эхлэхэд н уйлжаагаам чин...гэхгүү юуу....хэхэ
ямартаа ч уйлдагаараа уйлав...
инээдэг дээр н инээв

тэр Эби-тээ хамт Өөскөөг зодох гэж ирдэг хэсэг дээр танидаг хүү явжиидиин....сайхан гар
тэнгист үзсэн бол нусаа гацартаа наах байсан байналээ...
тээл маниус болсон хойно...шууд тарчихгүүш__киногоо яридаг баатар бол нэг газар орж бээр уугаал,,,нүдээ бүлциилгээл явжиидаг байжиилээ.... 
тэгсэн энчээ ямар гараад хаачдии...үзэж дуусаад шууд унтаадахсан чин нүд бүлциитлээ хавдчихсан....маргааш н ажилдаа сормуусаа будаад очсон чин сормууса будцан чин нүд чин шал өөр харагджиина ч гэхшиг..."кину үзээд уйлаад, тээд унтаад, хавдчихсан байгаам чиндэээ" гэх гээд залхуу хүрээд,,,,аан тиимоо л гэцэн....хохо


зөзө кину тиим байсан иим байсан гэж бичих гээд шаал залхуу хүрчлээ...тээд ч би энд бичээд яалтаа ч билэээ,,,
тэхдээ л ганцхан л юм бичмээриина....
25н жилиин дараа ангиихан уулзахад Үрлээгийн бандааж болноо тэ болно... хохо


зозо, унтии....


ойрдоо ханиад эгч найзлии гээд хаалга үүд тогшоодиигаа...
оруулахгүүн тулд сайн идэж, сайн унтаж, дулаан хувцаслажаагаа гэжуугаа











Thursday, October 29, 2009

Ганцаараа



тоокээ доом гэдэг газарруу яваад ирэвэээ....мундаг галзуу хулгана байдаг гээдиисэн болохоор н
хүн амьтаныг уруу татии гэж огтхон ч эргэлзэж тээнгэлзэлгүүгээр нэт-ээр яааж явахаа харчоол гараажиицэн

төсөөлж байсанаас миияаа хулгана байналэээ....
тэхдээ ч сайхан орилж авсааан....ёэээхөөөөөөөөө,,,вааахааааа,,, гэээл...тасарцан...хаха... 
монголд байхад зам гарахадааа орилоол гүүчдэг байжиилээ...стрэссээ тайлжиина ч гэсэншиг юм хэлэээл...тэрэн шиг л энэ хулгана дээр н сайхан орилж авав....өдгөө нөү сртээс бөлгөө...хохо

оочирлоод зогсожиихнэээ хүнүүс гос госоороо болтоом, эсгүүл найз нөхдөөрөө болтоо олуулаа наасан...би одиноороо...
хоёр хоёроороо суудиин байналдээ,,,би ганцаараам чин ганцаараа суууна биз, тээл гараа байдагаараа дэлгээл күүнээрээ үнээр задгаа авсаан...

явжиихад чин тоокээ цамхаг харагдана гээлиихаар н харах гэсэн би лав олж хараагүү
нээрээ тэр тоокээ цамхаг гэдэгрүү н аврихиим байнашдээ...сая санлааш


гол н ганцараа явахаар зураг авахуулах л хэцүүтээмаа....өөриигөө оруулаад нэг зураг авахуулчих гэж 80н юм болжоогоом бишүү.... энэ зургийг нэг согтуувтар өвөөг гууж авахуулсан....өвөө эхлээд авчлаа гэсэн чин согтуу толгоо чин аваагүү байгаан...тэхээр н "өө, та аваагүү байнашдэээ, би уйлчиишдээ, дахаад" гэж хэлээд бариулчаад гүүж очоод тэээр тэнд зогсцон байгаа н энэ....хөөрхөн өвөө байжуулэээ....энэ завшааныг ашиглаад баярлалаа өвөө гэчии гээлүү...хахха

бороотоо өдөр байсиин, тээд би цамцныыхаа малгааг өмсцөн байгаан,,,ягаан цүнх бол байж л байгааз...хохо....ягаан цүнхээ гэж...
одоо дараагийн удаа Фүжи гээд уулиинх н тэнд нэг галзуу хулгана байдаг сурагтаа...тэрийг очиж хашраамаар байгаа....цүкүбагийн мисс үнэхэээр аймар шдээ гээлииналээ..тэрийг нэг гашраачихвал....

өө тээд нэг тоокээ ирсэниих гээд дахаад нөгөө Улаанбаатар орж хуушуур идээд, дараа н монгол караокэ орж өглөө болтол ууж дуулсан сурагтаа,,,сүүлиин бичлэгүүд бичэгдээгүү ,,,,хальс дуусааад,,,, рам дүүрээд...хохо....ямартаа ч өглөө н тоокээд тэр өдөр танилцсан монгол хүнии гэрт сэрсэн...азтааа...
эхнии хагас жил гэдэг бичлэг дээр дараагийн хагас жил баар сав орох тоогоо нэмэгдүүлнээ гэж бичсэн билээ,,,тэр бичсэнээрээ явжаагаан энэ билээ гээлүү...хаха


фитнэсээс гараад сувилагч болцон чин сайхан таргалжиих шигайнаа...өлсөөл нүд харанхуйлаал, хана дайвалзаал, чих дүнгэнээл....нөгөө 8н хэрчим талхийг н нэг дор идээл...
өглөө: хар коофээ, эсүүл зөгийн балтаа ус

өдөр: бэнтоо....тэрэнд н огт цаддаггүү....тэгсэн залуучуул идчээл гэхрээл сүүд болохиин...
орой: 8н хэрчим талх, эсүүл наттоо будаа, тэгээл чихэр шиклаад, боов, гээл гэрт идэж болохоор юу л байна бүгдийг н иджиинааа


энэ сувилагчиин ажил үнэн амар наасан....өдөрт ихтээл 10юмуу 15 ломбо хиигээл болоо.... ломбодуулсан гарууд маргааш н дахиад ирээд, тэр өдрийн 15 гэхээр өдөрт нэг 30аад...
ажил 3,4 гээл дууусчина...тэээл 5 хүртэл байх ёстоо...цагаа харсан хэдэн залуустаа болсон болоогүү юм яримаар болоол суужаагаам... чи ерөөсөө боов нтр ярихгүүмаа ч гэх шиг....би одоо залуучууд дунд боов яриад суужиихуу? мядралууд,,,
"аан би яридаггүүмаа" л гэв... дэмиирцэн юмнууд надаар тиимиим яриулжииж сэрэл н хөдлөхжөөгөөн...хихи


хурдан хурдан,,,гээл, сав л хиивэл күбиёоо (хүзүү болгох= ажилаас халах), чамаааг хүзүү болголооо нтр гээл өглөө 8-орой 20н цаг хүртэл байдаг байсан фитнэс
удаан л дааа, одоо 2хон л үлдсэн байна...тэхээр чин 3гээд дуусчих гээд байнашдээ...тайван, удаан хии л дээ....маргааш н урд өдрийн хиисэн ломбоо харахаар алаа алаа хаяцан байгаам чин...тэээл дахаал нүхлээл, ломбодоол болооо...хүзүү мүзүү гэж нэг ч үг дугарахгүүү....өглөө 8-үдээс хойш4хүртэл....

иим эрс тэрс 2 ажил минии гараар оровоо гэж...

би тэр ломбииг нээрээ үнэн сайн хиижиинаа...гайхмаар....урд өмнө н өөрөө 80 ломбодуулжиисиим болохоор нөлөөлжиихшиг гэсэн...өөрт нэг 1,2 ломбо хиих хэрэг байгаамсан,,,бүүр сайн болоод ирэхээрээ толинд харжаагаад өөртөө хиичии гэээл бодоолиигааа


гэсэнчин төрсөн өдрйин настэр үнэн ноол байнаа....монголд байсан бол өдиид хэзээ хааана хиихиин, аль жигүүр фракц ниилдэг сүлэрдэг хэн хэн ирэхүү гээл хүнүүс гэгэлзүүлэлл, би өөрөө тэнд хандыыг авч онгироол 80н юм болжаагаа цаг шдээ...тэгсэн нам жим наасан...тэхдээ доргиноо монголчуудааарааа,,,гайлиина..хихи