Tuesday, April 26, 2011

дүфффф

хэрэг болгож токиогоос ачиж ирсэн дугуй эвдэрчдэг гэжийшшш....
пөнн гээл аймар дугарсаан....
яг атуусныы буудлыын хажуугаар давкиж явсанг хэлэхүү..  хүнүүс хаана юу дугарчив гэл ийш тйиш хараал...би бас ийш тийш хараал тэгсэн ямариймнийх н бйадийн...өөрийнх н дугуйныы хойд дугуй хаг явсан бйагам бишүү..:р
тэхээр н нээх атуусны буудал хүртэл дугуйгаар иржийсэн хүн шиг дугуйгаа тэнд н орхиол атуусанд суугаад явцан...:р..хахха

даараад шөлтэй хоол хиие гэсэн чин хайруулын тавагнаас өөр сав алга гэсэн чинь будаа агшаагч бйахгүймуу гэжийна...байна гэсэн чин будаа агшаагчинд бүх л хоолыыг хийнэшдээ гэж монголд бйадаг чаатчин хэлсийн
тэхээр н будаа агшаагчиндаа тэр орой шөлтэй хоол хийж идэв...маргааш н бэлэн гоомон чанаж идээл, дараа н бас цуйван хийгээл нилээн хэдэн өдөр болов...өрөөнөөсөө ч гарч явахгүй амар амар гээл
тэгсэн сая бүтэн сайнд гэнэт тог...тогныы мөнгө санаанд ордыын
ёстой гай л байнашдээ..бэлэн үнэгүй гаазыыг н хэрэглэдэг хэрэг гээл... будаатай хуурга хиие гээд будаагаа өрөөндөө агшаангаа, ногоо махаа хуурах гээд нийтийн гал тогооруу оров...
тэгсэн тэнд бас хананд нь арзээтэг бйадийм бйана...тэрүүхэн хооронд бараг л будаагаа хүртэл энд авчираад агшаачдыымуу гэж бодож амжив....тйим аймар тэ...хаха... тэхдээ гайлийна...энэ тогныы мөнгө их гаруул тэгнэээ яадийн...
тэхдээ ч тог ёпоонд хямд л юм бйаналээлдээ...аюултай ч гэсэн Атомын цахилгаан станцуудыын буянаар хямд тог-тойм шиг бйаналээ...
тэгээд гал тогоонд орсончин нөгөө нүдээ эсгүүл нүүрээ л гаргадаг...толгойндоо алчуур зүүчдэг орныы хүүхэн нэгийм хийжийнаа....
тэхээр н хажууд чин хийчихүү гээл хоолоо шарангаа тэрний хоолруу хараад авав...
тэгсэн юуувээ.... хоол бишийм бйалгүү
нэг тйим сонин юм шарах гэжийнаа...
тэхээр н тэсэлгүү пөөх юуийн энэ?? амттай юмшиг бйана тэ? мэ гээл бурж алдав...
хүүхэн: банаанаа тэнпүра гэж хэлсэн....\гурилтаа зуурмаг дунд банаанаа хийж хутгаж бйагаад тосонд шаржийналээ\
тэхээр н би: өө тиймоо...зурагийг н авчихуу?? гээд зургийг н авчийсан чинь
аа гээл гүйгээд явчив,,,өрөөрүүгээ...
тэхээр н би, миний хийжаагаа хоолныы зураг мургийг авах гээл утасандаа явчлаа ухааны юм бодоод байжийсан чин А4ийн цагаан цаас бариад ороод ирэхийн...
яаахжагаам бол гээл..байжийлаа...тэгээл
тэр ч нөгөөхөө шараал
би ч хоолоо шараал
тэгсэн тэрний хоол болцон бололтоо..тэгсэн нөгөө цагаан цаасан дээрээ нэгийг тавиад "амт н хэрийг мдэхэгүй, тэхдээ идээрээ" гээд өгчиийна.
"өө яаанаа...болохиймуу...баярлалаа...амттай бйахаа энэ лав" гэж мэгээл авцан...
нийтийн гал тогоонд хоол хийих ашигтайм бйаналэээ
тэгээл тэр орой будаатай хуургаа идчээд араас н өнөөхийн өгсөн бананатэмпүра-г дэссэртэнд идсэн гэж...:р
дараа н одоо энд тэнд өнөөхтэй тааруул би танихгүйэээ...:р.
толгойндоо алчууртай болгонг эртүүрийн нөгөө бананаа өгдөг хүүхэн болуу гээд хараад байх нэг хэцүү аи...хахах
уг н царайг н таниул дара н нэг "амтта бйасан шүү" гээд хэлчихиймсэн...ккк
зурган дээрх шиг л хүн хажууд хоол хийжийсэндээ...:р



Friday, April 22, 2011

Өнөөдөр

ёстой мундаг хичээлд сууваа...
аая лаг ойлгоод байгам шиг чухал царай гаргаал суугаал бйалаа суугаал бйалаа...багш н ч ёпон аангил хольж хутгаж яриал, эцсийн бүлэгт "хүүе сая сүүлийн хэдэн минутад яг юу тохиолдов??", "юу болоод өнгөрчөв" гээл дуусах шив...нэг мэдсэн чинь л бөөн үсэг тоо,,,самбар дүүрэн юм...
жич: би унтаагүймшүү...би харж суусаар л ойлгоогүүүм... автобусан толгойтой би ч ухаан муутайм бйахаа....ииии ииии иии
самбар дээрхийг "чимбай" гэгч н хуулж аваад гараад ирсэн....гэрийн даалгавар өгсөн....хэнэээр бодуулдийм билэээээ... монголд бйасан бол хажуугийн орцныы Болдоогоор бодуулах гээд явжийхгүй юу...:р
Болдоод би бөмбөг яааж шидэх, бас хоёр алхамт шидэлтийг зааж өгсөн болохоор намайг гуйхад лав гүү гэхгүй л байх...какака

тэгэнгүүт н дараагийн паар бас тэр ангид байсийн уг нь. Шууд түүхий загас \сүши\ идэхээр явцан....гайлийна... гэдэс өлсөөл юм ойлгохгүй байх шиг бйана нтр....хохо

түрүү долоо хоногийн баасан гаригт
энэ сургуулийн монголчуул Ханами \Сакүрагийн модныы дор сакүрааг харангаа архи уудаг бичигдээгүй хуулийг ингэж нэрлэдэг юмшиг бйагаам\ болно нтр...гээд...би ч хөөрөөл яваал очлоо...мах шаржийна\гахай, үхрийн\...сонгино арилгаж хэрчиж бас шаржийна...гэрээсээ хүнүүс чанасан будааа авчиржийна...дэлгүүрээс ацарсан кимчитэйгээ холиж хутгааад сайхан идэжийнаа...зураг мураг авахуулаал... идэлт бол тэр чигээрээ босоогоороо...
тэгсэнээ гэнэт хүүе тйишээ сууцгаая бариии....ууя нтр болоод бээр, архи, ёпоныы жимсний архи гаргалаа...би бээр уулаа,,,би архи уулаа, би хөөрч эхэллэээ,,,би халаж бйалаа...би онигоо яриж бйалаа...................................................................би гэртээ сэрсэн... ийм л каадр бйана...
ёстой аймар юм бйаналээ....дахиж л Сакүра харж архи уухгүйм билээ...хохохо
маргааш н өдөржин унтаж бйагаад орой н гараад Токио орж архидсан... токиод болохоор цэцэг харж уугаагүй болохоор тун сайхан согтолттын доож таарсан сайхан уултаан болсон...:р

цагийн ажилд орох гээд яваад очлооо... талх шардаг хэрчдэг хэсэгт ажлийшдээ...халуун шдээ..одоо бүр гадаа ч халуун болно..тэхээр бүр л хэцүү бйахдаа л гэнэ.... "аа би хйинээ" гээл бйалаа,,,,"аанхаа би хийнээ" л гээл бйалаа
тэгсэн чин за тэгүүл видёо үзэнгээ энийг хийгээрээ гэнэээ.... тэгсэн яааав 35н минут тоо бодуулчдаг гэжийшшшш.......
жирийсэн олон тоо тасаралтгүү нэмүүлж хасуулаад ёоооо....
талхныы цээхэд ажилд орох гэж хүртэл тоо бодох юм гэж хэн бодоождээ...хахахха
муухай цэвүүн цаг болсон байнашүү...:р
гүү тэгээд намайг гурилныы харшилтай юу гээд бйасанг яаана....тэгсэнээ л тоо бодуулааал
би лав баахан гурил, талх л тоолох юм бйахаадаа....хахахха
оое тэгсэнээ...за энэ тооны хариуг чин хараад тэнцсэн эсэхийг буцаагаад хэлий гэжаагаам шүү...

тэхдээ л математикийн багшийн хүү надаа сайн бйагаагүй бйасан бол би математикдаа сайн л байх бйасан бйах...даанч хадам аав бэрдээ зөөлхөн хандаад бэрийг алаад хаясан бйагаамшдээ...гээдүү....хахахаха



Wednesday, April 13, 2011

Их завсарлага

хүний хүүхдүүл их завсарлагаанаар ингэжийдэг бйагаа...

монголоос ирсэн номонд ингэж:
зөгийн балтай дарсыг
хувааж чамтай уусангүй
зүйлийн алаг цэцэгнээс
зүүдээ хайгаад олсонгүй нтр мнтр...үргэлжлэлийг н орондоо оржоогоод уншлаа...

аая шүлэг мүлэг уншцан нтр...хэнбээ юу вэээ хэдэн он бээ би...:р

ирсэн ном н л эниймчин яаалтай...:р ийм ном надруу явуулсан хүн яг хаврын синдроомдтцон бйасан байхаа...хихих.....за алуулсаан...дараа юм явуулахааа больчнооо...:р

нээрээ номнуул явуулсанд баярлалааа...таалагдсаншүү



Saturday, April 9, 2011

барагцаагаар базсан нь

Бидний мэдэх ба мэдэхгүй ёпоон орон н Номхон далай, Япон далай, Зүүн хятад далай, Флипин далай, Охотскийн далай гэсэн тэнгис далайгаар хүрээлэгдсэн арлын орон билээ...аая..
боловрол сувгыын танин мэдэхүйн рэдакцийн хөтлөгч хөөрхөн Бүлтэрээч...:р

тэгсэн энэ удаад ёпоныы зүүн хойд хэсэгт хамаарах Иватэ, Мияаги, Фүкүшима, Сэндаи гэсэн мужуудруу номхон далай гамгүй гэгч н хүрхэрээдхэвдээ гэж...:р
за зураг дээр тайлбарлыы...нтр....хаххаах



яг ийм юм болсийн: газар хөдөлсийн...тэгсэн тэлүүзэрээр за аймар том газар хөдлөлт боллоо,,,далайн хүчтэй давалгаа орж ирэх бйахдаа гэжийтал за орж иржийнаа гээд ород ирсэн..ингээд дээрх 3,4н муж далайн хүчтэй усаар цохигдоод урсдаг н урсаад...тэгээд үхсэн хүний тоо тэлүүзэрийн баруун дээд хэсэгт 1, 2,3 гээд явжийснаа далайн нэг тохойноос 200-300хүний цогц олдлоо гээл явциймдаа...:р
тэгээд үхсэн хүн, алга болсон хүнээ тоолжийтол Фүкүшима мужид бйадаг Атомын цахилгаан станц далайн тэр хүчтэй өндөр давалгаанд цохигдсоноор хөргөлтйин систэм н эвдэрээл ингээд АЦС-ийн тухай яриж эхэлдийн...:р тэгээл би дүрэвсэндээ гэж
тэр АЦС-ийн хор, хохиролыын тухайд би энчээ бичиж баршгүйээ

нэг иймэрхүү л юм болоод бйах шиг бйагаам...
энэ зураг дээрх тэхдээ барагцаалсан байршилууд шүү

оюутны бйар жоохон ойрхондуул бйагаам. тэхдээ яаахуу. боломжоороо л утасан улаан амиа амьд аваад яваад бйах санаатай бйагаа...:р... хаха...
хүүхэд н ингээд бичиж бйагааг эцэг эх н харуул харавчих бйахдаа...хэхэ

ойрд зүүд бол тувт гамшиг... газар хөдөлөөөл,,, гамшиг нүүрлээл,,,тахал гарциймуу хаашаам,,,тэнгэрт н нар хүртэл гарахаа больцон...би байн бйан цагаа хараад л....одоо өдөр үү, шөнө үү гэж зүүдлээл

боловсрол сувгийн өнөөдөрийн мэдээг тухлан уншсан таньд баярлалаа...:р

Wednesday, April 6, 2011

за жоохон хямарнааа

 газар хөдлөлтөөс л нэг боллоо л доо...гээд яг бичжийсан чин бас хөдлөхиймаа.
хэд байсан болоо..нилээн хүчтэй хөдөллөөдөө...хүнрүү утасдаж асуудыымуу....:р

өнөөдөр сургуулийн төлбөрөө хийих гэсэн чинь мөнгө хүрдэггүймдаа...тэгээд хүнээс зээлээд төлөв....ингэээд хасах данстай болов...:р

одоо утасныы кампаан төлбөр авах гэсэнчин дансанд н мөнгө бйахгүй....манийг яг мурьчиж гэж бодох бйахдаа...:р

уг н сая амралтаар газар хөдлөөгүй бол юугэж иймийм болохуу...:р

өчдөр урждар дотор муухайраад, толгой өвдөөд бйасиййн...тэгсэн өчдөр эндэхийн 3н монголтой хоолонд ороод үхтэрээ идчэээл,,,,одоо баахан идцэн,,,дахаал дотор муухайраал толгой өвдөх бйахдаа гэсэн чин зүгээр бйадаг гэжийшш..өнөөдөр бас зүв зүгээр...:р хоолгүйтээд бйасийм бишүү....:р
уг нь би цус багатаам болхоор дотор муухайрч толгой өвдөлтийг цус багадалт байх гэж оншилоол бйалааа,,,ямар цацраг идэвхт бодисонд хордчихож гэж орчуулалтайн биш...тэгсэн чин хоол н холдоод эсгүүл багадаад бйасан бололтой...:р

 эртүүр нүүнэ гэжийснаараа нүүгээд умгар өрөөнд орж ирээд бөгс эргэхгүй зайнд нааш цааш юмаа янзлаад бйажийсан чин шагшаг шагшаг гээд бйахар н эргээд харсан чин ширээн дээр бйасан 4н үрүүнкний 2н хавиралдаад дугарч байдийн...яаав? тэхэд газар хөдөлсөн бйахна бйанашдээ...:р
тэгээд одоо ингээд 2ийг н ширээн дээрээ тавьцан сууужийна...газар хальт хөдлөхөд л шууд мэдэгдэж бйагаамдаа....шагшаг шагшаг гээл....:р
тэлүүзэргүй наддаа аймар том мэдээлэлийн эх сурвалж болжийнаа...:р
уг н тэлүүзэр бйагаа л... даан ч антийн алга...антийнтэй болчуулч

бас эртүүр нэг нүүж байгаа хүнээс ийм жижиг дэлхийн бөмбөрцөг авав...дэлхийд хаана хаана газар хөдлөлт өндөрүү? гэдгийг харуулсан бөмбөрцөг...:р
тэгсэн би бариж аваал ёпооныыг хайгаал бйалааа,,,,хайгаал бйалаа...олдоггүймдаа...
тэхээр н эхлэээд монголыыгоо олж аваад тэрний хажууханд гээд харсан чин ёоо битүү улаан бйагаам чин.....улс н ер харагдахгүй байгаамчин..:р энэ зургийг томруулвал харагдаж магад...

тэгсэн бас 4н сарын сүүлээр бас нэг томоохон гамшиг болж магад гээд нэг хардаг үздэг хүн н хэлчихсэн бйагаа... би хүлээгээл сууужийна...гээдүү...:р
тэнэгийн дотор уужуу гэж.... сайхыымөө...:р

ёоо тэхдээ хачин жижиг өрөөнд орсондоо...:р
өрөөнийхөө дунд суужаагаал бүх юмаа хйичих боломжтой...
ухас хийж ус буцалгагчнаас ус хийж уугаал
ухас хийж будаа агшааагчнаас будаа хийж идээд
ухас хийж халаагуураа асааагаал
нэг ухас хийгээл орлуугаа орчихно...:р
харин жорлонлуу л ухасхийхгүймдаа....:р Өрөөнөөс гараад хэд алхамыын газар

нээх хямарч базаасангүйээ би...:р овоо хямрыы гэээд хөмсөгөө зангидаад суужийсан юмсан.....:р

тэгсэн чаат-д нэг алиа гар орж ирээд зодолдсон барилдсаныыгаа яриад элэг гөшөөгөөд хүний хямралтыын тэмдэглэлийн хүчийг султгаа хаячихиймааа

Wednesday, March 30, 2011

гэж гэж


Хэрэв зэээ газар хөдлөж цүнами болоогүй бйасан бол:
Энэ хаврын амралтаар би сунаж унатлаа цагийн ажил хийж Итгэл баян шиг болох байлааа
25нд манай сургуулийн хонхны баяр болж маастэрээ төгсөж бйагаа 5н монгол бйасан агаад тэднүүлтэй нийлж нам архидах бйалаа...:р
23нд маа их сургуулийн ангийн охин Со-гоос ирэх бйалаа
Бас би Итгэлт баян болчингуутаа Со-гоос ирсэн найзтай Со явах бйалаа
Ядаад 7хоногт нэг удаа блог дээрээ юм бичих бйалаа
Аягүй л бол би аангил хэлдээ нилээн сайжирсан ч байх байсан бйах....яг аангил хэл хийх гээл ном гаргаад суутал газар хөдөлчихсийшш....гэхгүй юу...хахах
Тэхсэн яасан газар хөдөлсөн:
Манай сургууль гамшигийн бүст орцон нтр...:р
Токиод хэд бйасааан бйасан...гүрийгээл,,,усан завин дээр яваад ч байгаам шиг..эсгүүл хэдэн бээр уучихсан ч юм шиг...:р.
эсгүүл бүр сэгсрэгдүүлснээс хойш тийм салаг болцон ч юмуу....:р  ямарчийсан одоогийн бйадлаар найтаагангуут хэсэгтэй газар хөдлөөд байгаам шиг бодоод байдаг болцон бйаналээ...:р
монголоос хуучин ажлийн хүүхэн, их сургуулийн ангийн охин 2 амьд эсэхийг минь сураглаж ярив..баярлалааа...найзуулаа
танилыынд очиж 5,6,7,8хонов... танилын тэнчээ газар хөдөлсөнгүй тул тун гэмгүй ажил амьдрал хэвийн нтр... мань мэт шиг дүрвэж яваа нөхөд л энд тэнд байсан бйахдаа....
тав тухдаа бйалгасан танилдаа бас баярлалаа ингэж хэлияааа
нэт-ээр бол намайг тамтагггүй олон хүн хайж сурагласан бйаналэээ...аааяя лаг од тэ....хахахах
тэгээд урждар оюутныы байрандаа ирлээ...овоо хөдөлгөөн орчиж...шинэ оюутан маюутан иржаагаа болтоо...байр савандаа орцгоогоол....
би бас нүүжийнээ....бйанга нүүдлээстэй....хэдэн ачаагааа боож тавьчаад суужийна...яааж хажуугийн хажуугийн хажуугийн бйарлуу нүүнээ...
одоо ёстой мангар жижкэн өрөөнд орно...тэхдээ сонирхолтой санагдааад бйахыы....:р

Monday, March 14, 2011

би амьд байнөөө


Яг хөдөлжийхөд бол юу ч бодож амждаггүйм бйаналээшш...тэр үеийн өөрийхөө царайг харах юмсан...таг хаалганыыхаа баганаас зуурцан...хөл дээрээ дайван дайван зогсжийж билээ...:р
 хөөрхий тэгээд хэсэгтэй салагнасандаа...тэгээл бйажаагаал дахаал хөдөлөөл, дахаал хөдөлөөл...одоо ч гэсэн хөдөлж л бйана...
тэлүүзэрээ асаачаал мэдээгээр ярихыг н сонсонгооо л бүр аймар хөдлүүл ширээн доогуураа орондоо гэж бодоол байлаа...
тэр нэг тэлүүзрйин хөтлөгч хүүхэн үнэн баатарлагаа... хамгаалалтын малгай өмсчөөл, газар н хөдлөөд бйахад л "одоо ч гэсэн хөдөлж бйана", "яаарч санадралгүй дор бүрнээ тайван бйагаараа" гээл тэгжийтал бүр аймар хөдөлсөн чин "ширээн доогуур ороороо" гээл хамт ажиллаж байгаа тэлүүзийхэндээ хэлээл...тэр нээрээ үнэн баатарлаг хүн бйаналээ...
би ми бйасан бол яааж салагнаад амнаас н үг гарахгүй байх болоо...:р
тэгсэн дундуур н тэр мужаас шууд мэдэ дамжуулий гээл дамжуулсан чин нэг залуу таг хөлс н цутгацан,,,бүр дүфф гээд хөлс н дусалсан гээч..:р за тэхдээ л тэр тэлүүзэрээр ярихтайгаа...

ёо тэгсэн дайн болж яджийхад баас хүрээд яааваа...бааажийтал дахаад хөдөлчих бйах гэж айж тэлүүзэр харж суусаар бйагаад анх 14цаг 46 минут хөдөлсөнөөс хойш 17н цагийн үед хальт бааж авсан...:р

тэгээл бааж аваад буцаж ирж суугаад шөнө 1хүртэл үзээл бйалаа...тэлүүзэр л үзнэ...өөр хийх юм бйахгүү...гар утас болохгүй...газ бйахгүй,,,ус буцалгаж ууж чадахгүү...
тэгсэн тэлүүзэр үзжийсан чинь ер н дахаад үргэлжилнэ..аюултай нтр гээд гараад бйадаг...тэхээр н хамаг хувцасаа давхарлаж өмсөж аваад хорогдох байрлуу явав... 

цагдаагийн пүүтэг ороод хамгийн ойрхон хорогдох бйарыыг заалгаж аваад очсон чин сургуулийн спорт заал дүүрэвтэр хүнүүс....оронгуут үүдэнд н хэдэн хайрцаг юм бйанааа...нээгээд үзсэн чин "тусламжийн бараа" гэсэн бичигтэй ууттай юм...тэрнээс нэгийг аваад зайтай газар очоод өнөөөхөө задалсан чин нимгэн дэвсгэр, тэгээд адяаал2 бйаналээ...тэгээл нөмөрөөл үүр цайтал хэвтэв...ёстой нэгч унтаагүйдээ...байжаагаал хөдөлөөл...юун унтах...
үргэлжлэл бии...
явж баалаа...:р 
 хичнээн сайхан гэр билээ...:р
ийм л бйадалтай болсон бйана
гал тогооны хэсэг гаагүйвтэр...
хөргөгчин дээр байсан пээч яг унахыыг дөхөөд унаагүй байналээ...:р
5н ширхэг архины үрүүнк бйасан нэг н хагарсан бйаналээ...






энэ зурагуудыыг сая томоор харсан чин миний нөгөө монголооро амьсгалаад нтр гээл монгол гэр туг муг писи-нийхээ хажууд тавиад бйасан чин сүүлийн зурган дээр маа монгол гэр тэр газар хэвтжийшш....ккк


Monday, February 28, 2011

архи баба

би одоо архи уухаа больчуул мөнгөө үрж барахгүү болчих байх л даа...тэгж бодож л архийг уухыымдаа гээдүү...:р

манай нэг найз л жижиг сажиг бутархай мөнгийг "дугуйгаа тавих ёсгүй газар тавьж хураалгаж, тэрийгээ очиж авахадаа мөнгө төлж" нтр, эсгүүл "дугуйгаа мөнгөтэй газар тавьчаад авахаа мартаж хэд хонуулаад тэгээд олон мөнгө төлж" авч тэгж л самаркаандуулыыг үрж бйанадаа гээл тоглоодыысан...
би одоо самаркаандуудыыг архи ууж л барах юмдаа гэдиймуу яаадыы...:р
би нээрээ архи жоохон тохируулж уудаг болчуул их л авууштай охин болчих гээд бйахыы...:р

анх 9р ангидаа хүүхдийн баяраар хятадыын пээжүүг ангийн хөвгүүд уулгах гээл, хөвгүүд нэг нэг охинд уулгана гэцэн...үзэж таржийж билээ..тэгсэн ашгүү надад таарсан хүү н өөрөө аймар уух дуртай хүү байсан тул бяд 2үгсэж билээ...чи уучих....тэгээд манийгаа ууцан гээл хэлчих гэсэн чин тэрний тэр баяртай уужбайгааг..:р
тэгсэн яаасан 10р ангид ороол шууд л уусандаа, архыыг....пээжүү нтр биш шууд л цагаан юмаар эхлэх гэсийм шиг байгаам би...:р
тэрнээс хойш ер н архинаас татгалзсан удаа бйахгүү бйахаа...балиар охин...:(
тэгээл10аад жил архи ууждээ,,,анх ч архыыг уудаг бйалаа,,,одоо ч архинд уулгагддаг болчиж..:р
би тэгээл архи уухаар, цаанаасаа л нэг баяр хүрээл, хөөрөөл, онгирооол, яагаад тэгдийм болоо...дуртайгыых л байхдаа,,,аймарыы...

хүний охин хүүхдүүл ууж бйагаад за согтож бйана гэж бодсон үедээ зогсож нтр болдыым бйаналэээ,,,би бол байхгүүээ бйахгүү...ёроол нтр юу бйана, түрээвчиндэхээ дуусгаж нтр бйажийж, ойр хавьд архи ханьсаад уучих хүн, аваад өгчих хүн байвал шалж авч ууж нтр бүх л арга чарга хэрэглэж уугаад тасаржийж сая нэг чадал н дуусч унтдаг юмшиг бйагаам....маргааш н тэгээл сайхан тамд унажаагаамдаа...тэгээд яааж үхтэлээ шартсанч хэзээ ч "дахиж хэзээ ч архи уухгүүээ"гэж хэлдэггүйшш би,,,нээх балиараа ...зүгээр л "өчдөр хольцончин л ингэж шартаж бйагаам ухааныы юм бодоол" болоо...ичээсээ....:р
гэснээс уусныы маргааш өчдөр чи тэгсэн нтр гээл яриад бйадаг хүнүүс үнэн хэцүүшүү...яаахавдээ согтуудаа л тэгсэн хүн бйагааз...угаасаа өөрөө ч тэр үйлдэлдээ ичээд үхэх гэж бйахад л нэмээд яриад бйахаар мөнч тамтай шүү....ийм бйадалд би ч мөнч их оржийсондоо хөөрхий...:р
тэхдээ 2ч найзаас чи тэгээд яааж ч уужийсан бүх юм санажийдийн, нээх ядаргаатай гэж хэлүүлжийсийм бйана..тэхээр тэр2надаас муу даадаг хүнүүс бйаж дээ..:р
тэхдээ би бол өчдөр яаасан бэ гэхээр н л ингэсэн ингэсэн гээл санаж бйагаа юмаа ярьж өгдөг,,,миний ч санахгүү юм тэр дунд бйадаг л байсан бйахдаа...ккк
нэг удаа ингэдий.....
маа нэг найз уучаад орж ирэхээрээ шууд угалчдаг гуталаа хөлөө хэд сэгсчингүүт өнөө гутал н тэгээл хааш яааш энд тэнд тэгээл тайлагдаал хаячдаг байсыы... би нэг удаа яг тэгээд тайлаад орохоор н араас н гуталыыг н зэрэгцүүлж тавьчаад өглөө юугэх бол гээд унтсан чинь өнөөх чин өглөө босжийнаа..:
ёоо үхлэээ,,,кола нтр байхгүү билүү...өчдөр сүүлд юу болсон вэ,,, яааж ирсэн бэ...нтр мнтр гээл тэрүүгээр яриал яваалийсийн...тэгсэнээ үүдэнд очоод гуталаа харснааа...
-хүүё, бүлтэрээчээ,мань чин гуталаа лаг зэрэгцүүлэээд тайлаад тавьцан бйаншдээ гэжүүү...хахахах...ёстой үхтэрээ инээжүүлэээ....бараг шар тайлагдталааа инээсэн бйахаа..:р


ингээд: архи тааруулж уудаг болох болтугай гэдэг тэмдэглэл болог...:р...

сагс тоглох цаг болчлоо... хөлсөө гаргаж  хортдсон элэг мэлэгээ цэвэрлий...нтр мнтр

гадаа ёстой гайхамшигтай байнаа,,,
бороо, цас, мөндөр юу н юу юм бүү мэд,,,тэнгэрээс унаж болох бүх л юм унажийхшигийна...


Tuesday, February 22, 2011

гар утасаа

солидыым билүү...
зүв зүгээр байжйигаал үнэн алуурчин утас...
сэрүүлэг тавьчаад унтсан чин дугардаггүү наасан...
лаг сэрүүлэгээс өмнө өөрөө сэрчлээ гэсэнчин бөөөр 9.30 нтр болцон эхнийй паар хоцорцон ..2дугаар паарандаа явахаас гээд босоод цонхооро харсан чин нүль бороо цас...тэгэнгүүт н буцаал унтцан...утаснаас ч нэг боллоодоо гээл...
энэ явдал тэхдээ ааль сарыын өмнө болсыымөө...тэрнээс хойш ч муу утас минь ч яаагаачгүү л...:р би л хүнийсийн гоё сайхан утсыыг харахараа энэ муугаа гоочлоод бйагаам...

Wednesday, February 16, 2011

аялалын үргэлжлэл

тэгсэн чин Малайз болон Малайзийн Мелака-д буусан 2буудал 2уулаа 509 дугаартай байжуу...муугийн ер уу,,сайныы ер уу гэсэн алин ч биш бйасан...:р

тэгсэн Мелака-гийн буудалын рэсэпшн н хүйсээ солиулсан хүн байжэээ,,,би анзаараагүүм,,тэгсэн манай хэд л тэр тйим хүн бйагаз нтр  гээл ярихаар н эргэж нэг харсан чин сайн харагдаагүүм...
тэгэд манай 3 буудлыын нэт-д сууна гээд би түрүүлээд дээш гарч амарлаа гээд гарчаад гэнэт бууж тэр хүнийг хармаар болоод...:р
тэгээд буцаж бууж ирээд рэсэпшнээс "өглөө яааж явах, таксий нтр яаж дуудахыга асуусануу?" гэсэн чин асуугаагүү гэжийнаа...:р
тэхээр н чи асуучих...мань чинь тэр хүнийг хармаарыына гээд нэг охиноо дагуулж аваад очивдооо...:р

би шаал илүү тэхүү...:р зүгээр л тэр хүнийг харах зорилготой...ккк....
аа манай охин ярижийнаа...тэр ч эмэгтэйм болхоор сайхан эмэгтэйлэг хоолой, сайхан ангил хэлээр асууж алджийнаа
тэгсэн хүйсээ солиулсан эгч гэхүү залуу гэхүү..:р
хөдөлгөөн н аймар эмэгтэйлэг, даанч хоолой н маньшиг пар пар...:р...үс мүс н үнэн тас,,,шув шулуун химитэй хар үс...гар хуруу бол үнэн тас,,,минийх шиг сүмбэн урт...ккк....арьс н тэхдээ яалтчгүү эрэгтэй хүн байдыым бйаналэээ.:р
тэгж нэг хэрэг болгож хүйсээ солиулсан залууг харсаншүү...:р... мөөмийг н анзаараагүүм бйанашш...байгаагүү бйаха..лав л аймар туранхай байсан
өрөөндөө орчоод: саяныы ах тэгээд юугсэн бэ?? өө ах гэнээ эгч гээл уймарцгаасан...:р
гадуур явжийхад хүйсээ солиулсан хүн явж л бйадийм бйаналээ.

монголд бйахад нэг найзтайгаа "их монгол"-оос ууж уужаагаад нилээн далийцан гараад явжийсан чин 50р дэлгүүрийн урд байнга зогсжийдог хүүхэн бйанаа...:р
тэгсэн манай сайхан гар яаадий,,,очиж харий,,,танилций гээд, очиж танилцажийж билээ...:р
тэр хүүхэн Анужин гэдэг гээл...:р согтуу байгаагүү бол ч манай тэр ч очий гэхгүү, би ч дагаад очжийхгүү л бйасан бйах...:р.
тэгээл тэрнээс хойш аягүү танил болсондоо...:р тэр хавиар таарахаараа мэндлээстэй...:р
бид2ийг таниж мэндэлдиймуу,,яааж мэндэлдийм мэдэхгүү л....бид2ажил сайнуу гээл өнгөрдий...
тэрчин хөөрхйи тэр 50р дэлгүүрийн урд мөнгө гуйгаад зогсжийдог нэг ээжийн хэдэн хүүхдүүд бйадаг бйасиимаа...тэр хэдэд бас мөнгө өгдөг юм шиг бйагаам..
нэг удаа 50ийн хажуугаар өнгөрчийсөн чин нөгө хэд н Анужинг мөнгө өгөөч гээд ээрцэн....Анужин н би таанарт мөнгөдөө үедээ өгдөг л биздээ гэцэн нтр...

яаа...тэхдээ яг хөлдөж үхлээ..хурдан дулаараасаа...зайлуул - градус бол болоогүүл..тэхдээ л...

"улс орныы хөгжил цэцэглэлт-д цаг агаар нөлөөлөх нь" гэсэн рэфрат бичсэн...Малайз, Сингаад бйахдаа..:р... тэнд нээрээ жилжингээ л дэд бүтцээ хөгжүүлчих боломжтой наасан....сая 2сард очжийход л барилгажилт явагдсаар л...
манайх зайлууул зогсчдог биздээ....

яааии муу шалдар булдар бор шар өдөр хоногийгоо бичдэг блогтоо улс орон, улс төр нтр бичиж хувьсгал хйихжийшдээ.. аи.....хахаха...

хөлдлөө,,,явж хүйтэнч гэсэн ороод хэд хөрвөөчихөөр дулаацчихдаг хөнжилдөө орохминь...:р


Tuesday, February 15, 2011

Хаа ёстой аягүү валэнтийныы наастэр

орж уншжийсан номоо зогсоон барин хүнээс авсан номон дунд бйасан "И-майл-ээр илгээсэн ягаахан сарнай" гэсэн орчин үеийн гарчигтай, орчин үеийн хайр бичсэн номыыг уншлаашш... янзан бүрийн л хайрыын тухай бичсэн бйахыы..зарим нэг н би сонсжийсон яриа ч юм шиг бодогдох шиг...тэхэээр яалтчгүү орчин үеийнх юм болхоор ойрхон бйагаам бйалгүү л гэж бодов...

тэгээд тээр жил 1р курсдаа нэг хүүд чихлаад өгчийснийгөө санав..:р бодуул би уулзий гээл дуудсан бйах,,,тэгээд бид2 пантаамыын тэнд одоо тэр дэлгүүр болцон юм шиг бйагаам, нэг газар ороод ундаа аваад суужийсан чин гаднаас нэг жоохон хүү орж ирээд
"ахаа эгчээ мөнгө өгөөч" гээл... тэгсэн
надтай хамт яваа хүү "чи мөнгийг зүгээр ингэж хүнээс гуйх биш, ажил хийжийж олох хэрэгтэй" ч гэлүү нэг л их мундагвтар үг хэлээд толгойг н илцэн чин өнөө хүү гараа явчиж билээ..хаха...
аавыын цээж бйасан бйагаамшүү..эсүүсчин хүү бйасиймаа..тэр эсүүс н л тэгж сургажийсан бйах..
миний өгсөн чихлаад зүркэн хэлбэртэй, дотороо 4хөн ширхэгтэй дэлгүүрээс авсан чихлаад..хаха...:р тэгээл ундаагаа уугаал, чихлаадаа өгөөл салсыым бйахдаа,,,өөр нээх онц гойд юм сананд орохгүйг бодоход..:р
тэгээл тэр хүүтэй сураг тарсарцан бйажийтал, сүмийхээ ээсүүсчин охинтой хурим хийжээ, хурим н ямарч архи дарсгүү, ээсүүсчүүдийн хурим бйажээ гэж дуулдсан..бодуул одоо аав болцон бйахдаа..

тэрнээс хойш валинтийн гэдгийг мартсан бйажийтал ёпон ирэхээс 1,2жилийн өмнө бйахаадааа нэг охин найзаасаа гараар хийсэн чихлаад авчийж билээ...:р улаан виноо хийгээд яаасан яаасанч гэлээ,,,их л сүр дуулиантай, томоо чихлаад бйасан...мөнч олон өдөр иджүүлээ...:р Она өөрөө ч надтай нэг хоёр өдөр идэлцсэн санагдана..:р
ингээл болоо... валэнтийн гээчийг монголчууд хэзээнээс тэмдэглэж ирсийм болдаа,,,минйи хувьд өгөө аваа 1:1 байх шив..ккк..:р...аваагаа л ихэсгэмэээр бйахыыы...хаха

өчдөр манай энчээ бйадаг хүү чаатаар л:
чи хүнд чоко өгчийнауу л гэнэ
гүээ л гэв
чи авчийнуу л гэв
гүү л гэнэ
хоёулаа 2биендээ өгөхүү л гэнэ
мангартаад бйа л гэв... гэж мэгээл гэртээ чаатлаал, номоо уншаал валинтийдчихсандаа...:р

дараагийн валэнтйинээр даабл болцон бйах болтугай би...хурайхуриай...хахаха

Thursday, February 10, 2011

Сингапур & Малайз, Малайзыын Мелака

ийм ийм газраар гурван хүүхэн найзын хамтаар явааад ирэвээ.
Сайн хүнүүсийг сайн хүнүүс л хүрээлжийдэг юм бйаналээ гээдүү...:р...ёстой сайн хүнүүсийн буянгаар сайн явсаншүү...бас сайн хэлтэй найзуул
Жишээ н: эхний өдөр Сингаагаар тэнэчээд орйо н шөнийн галт тэрэгээр Малаа явна гээд пэлээтээ захиалчаад өдөржин тэнэжаагаад орой богооныы буудал дээр ирээд богооноо хүлээгээд суужийсан чин хажууд суужийсан хэдэн энэтхэг хүнүүсээс нэг хүүхэн н ирээд “та нар Малаа явах богоон хүлээжийнауу??? Тэр богоон явахаа больцоншдээ, борооноос болоод. Мөнгөө тэндээс буцааж авцгаа ” нтр гэж хэлдиймдаа...баярлалаа Энэтхэг эгчээ
Богоон явахаа больсон нтр мнтр гэсэн бичиг ч юмуу, ражио үүзэлээр заралах ч юм бйахгүү наасан..:р
Тэгээл хар усан борооноор яахуу яааж такси бариж шөнийн атуус явдаг(манайхар бол тээврийн товчоо юм шиг бйагаам) тэр газарлуу явийдөө гээд бйажийтал нэг ах машиндаа суун сууталаа бядныыг хараал бйасийн...тэгсэн манай нэг н гүйж очоод тэр хүрэх гэсийм гэдэгэ хэлсэн чин суучих гээд, тэгээд замдаа Малаа аймар шүү нтр мнтр гээд бүх юмыыг хэлж зааж өгөөд, дээр н бядныыг тээврийн товчоо хүртэл үнэгүү хүргэж өгсөн...баярлалаа Сингагийн хятад ахаа
Тэгээд шөнийн атуусанд сууж аваад Малаа явна биздээ,,,үүүрээр Малаа-д бууваа...нэг таксийнд суувааа...тэр такси ингэж явдыымдаа манайхаар бол: төмөр замыын замаар явааад чигээрэ явсаар бйагаад мянганыы замтай нийлээд Нарантуул захыын урдах замаар давихиад, тэгсэнээ Нарантуулыын хашааруу орохгүү буцаж эргээд буцаад төмөр зам хүртэл урд талыын замаар давьхчдыымдааа....хахаха...мангар хүн хуурчаагаамуу хаашааыын...:р тэгээд манайхан нэг биш боллоо бууя бария гээд бууусан чин баахан хүүхэн зогсдог газар буулгацан...хаха.... энд тэнд модныы дор нэг хоёр хүүхэн нтр...:р... бууж аваад байшингийн буланд архи ууж бйасан ах эгч 2оос буудалаа асууваа... эгч бол нилээн халамцуу, над шиг царайтай, над шиг сөөнгө хоолойтой сайхан гар..над шиг сайхан сэтгэлтэй...хаха....согтуум бйажийж хөөрхйи зайлуул такси-нд сууж болохгүүээ,,,таануулыыг шулана гэсэн гэсэн гэсэн....манай хятад хэлтэй хүүхэнтэй тэгж ярьсан байналээ... согтуу эгчдээ баярлалаа
Тэгсэн чин буцахадаа буух Сингаагийн буудал нэт-ээс харжаагад хямдыг н захицан чин янханыы хороололд буудал захицан бйасан...хахаха.
Бяд дөрөв өдөр Сингаад буцаж ирчээл халууныыг ч хэлэхүү...чухам гуя хаагаа гаргасан шоорт маак өмсчөөл тэрүүгээр их явсаан..буудалаа хайж.:р тэгээл ямар сонин нил эрэгтэй хүнүүс вэ??? Ямар их бяднарлуу хардыымбээ тэ гэж мэгээл хайж хайж буудалаа олчоод буцаж гарч тэнээд орой н таксийнд суугаад буудлыыхаа нэрийг хэлсэн чин харин та нар ягааад тэндээс ирдий?? Тэр чин тйим хороололшдээ гэжүү....хахаха....
Ёоо..даанч тийм бйахаа,,тэгээд хараад бйаж нтр гээл...өдрйин өөрсдийгөө бодож айхчшиг, инээд хүрэхчшиг...:р
Өө тэр жолооч ихийм хэлсөөн...харц тулгарч болохгүү л гэнэ, газар ширтэж яв л гэнэ, хэрэв хэдэв? Гэж асуувал үгүй би “янхан биш” гэж хэлэл гэнэ...их юм зааж өгсөн..баярлалаа хаанахыын билээ Эрлийз ахаа...:р
2 2оороо хоорондоо алхаад 2,3н минутыын зайтай буудалд буусыы...сүүлийн орой надтай буусан бяд 2 нөгөө 2ийхөө буудалруу яадий алхаад явий гээд явавааа...
Тэгсэн нэг залуу 3,4өөд хүүхэн зэрэгцүүлээд суулгацан...тэгэд өмнүүр н явжагаа хүнүүст хүүхэн авахгүүмуу?? Эднар ямарв? Гэсэн бйартай бүр гараараа нөгө хэдийгээ заагаал..нөгөө хэд н лаг сууцан....:р
 би ч хараачгүү...айгаад...тэгсэн манай нөгөдөх л харсан гэсэн..
Хүүхнүүд н ямаршуу хүнүүс бйана гэсэн чин аймар аймар л гэсэн...:р гоё аймарыымуу,,,муухай аймарыымуу бөөмэд...ккк
Тэхдээ л тэр хороололдоо 2хоноцон....:р
Тэгээд өшөөчин хэн тус боллоо байз...Ааа тйи Атуусныы жолооч ах бас...тйишээ явахуу гэл суусан чин ах бөөн яриа өдсөндөө,,,яриалийсан яриалийсан,,,их л юм зааж өгөх шиг болсон..даанч манай хятад хэлний орчуулагч бяданд нээх орчуулж өгөөгүү...хаха..атууснаас буухад лав би та хэдийг санах бйахаа гэсэн гэсэн...овоо алцгар гар...:р.. тэхдээ л баяралаа Атуусныы жолооч ахаа..:р
Өшөө олон хүн тус болсиймааа...би мартаад байна...
Бас олонч хүн бядныыыг хууран мэхлэхийг оролдсон...
Жишээ н:  гар утасныы наадаг юмыыг 7н төгрөг гэхээр н авий гээд 10н төгрөг өгсөн чин хариултыг н өгөхгүү, 10гээздээ гэсэн гэжаагааа
Бас 44төгрөгний юм авчаад 50н төгрөг өгсөн чин хариулт чин болцон гээд яаваа...
Бас өдөр хоол идсэн чин хоолон дунд пиив нэгийг бичцэн бйадаг
Бас орой хоол идсэн чин 4н уух юм бйах бйатал 5н уух юм биччихсэн бйадаг
Бас өөрсдөө зүгэр л нойтон салпитик, самар нтр таваил бйахаар н саабис юм бйах гэсэн чин үнэтэй бйажуу...овоо гарууд...хэхэ
Маниусыыг гол н яаагаад ч юм ёпоонууд уу? Гээд бйасааан... зайлуул тэгээл... ёпончуул бол өгсөнийг н л авч, гарсаныыг н л төлдөг...маниус шиг бишийм болохоор бүүр амтшцан...тэгсэн маниус н аймар гарууд явжийдийм бйагаздээ...:р
Манай нэг бүр хариу мэхлэнэ л гэхээс мэхлүүлнэ ч гэж бйахгүү шүү гээл яваадийсан...хэхэ...тэхдээ хариу мэхлээгүүэээ бяд....:р
Өө тэгээд ихийм үзсөөн... өглөө босоол ном газрын зурага бариал гардыын...орйо 11, 12 гэж орж ирээл,,, унтчаал дахаал гараал юм үзэээл,
Өөртөө хөргөгчин дээр наадаг Сингапурын газрын зураг шиг юм авсан...Мала-гаас бас авна гэжаагаад мартсан бйаналээ...Бас нэг маак , зургийн аппаратандаа хөл авсан...
Өө тэгсэн чин буцаж ирсэн онгоцондоо зургийн аппаратаа мартаад бууцан...тйим мундаг....ккк
Бяднийг тосох машин ирээгүү бйасан болохоор тэр хооронд зурагаа үзийдөө гэж хайгаад олдоггүйм бйагааздээ, тэгээд орхисныыгоо санаж үтэр арга хэмжэээ авсанаар зургийн аппарат маань миний арааас манай гэрт 1хоногийн дараа хүргэгдэж ирсэн...ёо тэгэд алга болчуул би яаахуу...
Пээ ямар уртыымбээ...бичмээр юм их л байна...тасалж бичнэээ,,,ерөөсөө...
Эртүүр Фүжи ууланд авирсанг бас тасалж бичнээ гээл алга болсондоо би...:р




Friday, January 28, 2011

гүү нээрэээ

юу дутлаа гэж муу сурахуу гэдэг л орчин бүрдэв...
элэг нэгт эгч дүүсийн буянааар цэцэг түүх улирал хүлээлгүү юм юмтай л болов.
хөргөгч
пээч
будаа агшаагч
индүү
ус буцалгагч
тэлүүзэр, тэлүүзэр харин жоохон асуудалтай,,,асахгүү бйага...:р
ширээг н хүртэл харлдаа,,монголоороо гоёцон...ийм байхад төр намайг харж үзэж хүний хөгжлийн сангийн 500мянгааа миний сургалтын төлбөрүү гуйвуулж өгөхөөс буцахгүү бйахдаа...хаххаха

стаакаан доторх н цяцарганыы шүүс...:р
өөрөө би эсгий тааачиг өмсцөн бйагаа...:р
үсээ би "халгай" шампуунаар угаасан гээд худалаа шаагаад явчихгүү юу...хаххаха

тэр яаахууу маргааш явлааа....

онгоцонд сууна гоёдоо гоёдоо юу...ккк
багадаа анх хөдөө очиж бйахдаа онгоц буух дөхөөд доошилж байхад цонхоор харчаад энэ олон доош н харуулаад тавьцан аяга юу вээ гэж асуужийсан н гэр бйасансансансансансансан....
тэгсэн эмээгийндээ очсон чин тугалаа гэртээ оруулаад уяцан...би яааж наагуур цаагуур н явахыымбэээ,,,айж үхлээшдээ хөөрхий,,,,арай чүү нэгийм орилоон чарлаан болж гада гарсан чин гадаа н бас тугал бяруунууд халуунд годроотно гэдэг н болоод хэдгэнэ ялаанаас тээршаадыымуу, халуунаас тээршаадыымуу өндөр өндөр үсрээл, сүүлээ годойлгочоол,,,ай мөн аймар бйажуулээ...
зөзө,

хэд хоног "баяртай ёпоон" л гэх хэсийн уг н...хайртай шүү гэж мэгээдүү...хахха

Friday, January 21, 2011

өнөө өглөө миний дээгүүр

өнчин гаанцхан тогоруу нислээ биш...:р

өнөө өглөө гичээлдээ явжийсан чин мангар пилтаан замтай...
тэгсэн тэр н жоохон хүйтэн жавраас болоод гэдиймуудааа хальтиргаатаа больчихож л дээ...би явган явжийсан болхоор анзаарсанчгүү...
хөгжимөө сонсоол паацагнаа явжийсан чин яг нэг эвгүй эргэлт байж л дээ...тэгсэн яг минйи хажууд дугуйтай хүүхэд дугуй н шарваад аймар унасааан...
хамгийн чанга дээрээ хөгжимөө тавьчаад явжийсан надаа сонстсон гэхээр....
тэгсэн би туслах эсэхээ мэдэхгүү аймар тэнэг...очоод зүгээр үү? гэж асуухуу яахуу гэж бодож боджийсоноо асуугаагүү цаашааа хөгжимөө сонсоо явцан....
тэгчээд дугуйтай хүүхдүүд өнгөрөх бүрт нөгө хажууд унасан хүүхэд өнгөрөхнө үү? гээд хараад явааад бйагаамдаа...:р
одоо болтол тэр унацан бйасан хүн нүдэнд харагдаалыына...очоод босоход н туслаагүүдээ,,,худлаа ч гэсэн зүгээрүү гээгүүдээ нэг л сонин болоод байхыы...мангарыы...
би хурдан март мааарт...
дараа нэг хүүхэд унаасаа..очиж туслахыысан гээдүү...:р хахаха



Wednesday, January 12, 2011

боов боорцог,


аягүү амныы хишигтэй...гааль маалиар н чухам яаагаачгүү маа боов боорцог, хиам нтр ирцэн..
бага байхыын амны хишигтэйгээрээ алдартай байсиимдөө...:р аяга унагаана, дандаа дээшээ харж оочино...заримдаа хагарна,, заримдаа хагархгүү...:р.
маасл саахар түрхсэн талхаа унагаалаа, маасл сахар түрхэгдсэн хэсэг н дээшээ харна...
иджийсэн хуушуураа унагаана,,,мах н гурилаасааа мултрахгүү нтр гээд шал худалаа худалаа хамааралгүү юм бичээд аи...:р
эмээ тэхдээ хэлдэг бйасиимөө...амьдрал нэгч нүүрээ буруулаагүүм шүү...чамаас,,,минйи хүү тэгж бодож болохгүү...хахах...хар багад тэгж хэлээл би ойлгоцон нтр аи...каххаха
тэр бээр н тээж ачирсан хүн надаа токиогйин буудал дээр бэлэглэсии...баярлалоо...амттай байсан шүү...
тэгээл гэртээ ирээл хиам боорцогоо идээл суугаалийлааа,,,өглөө н босоол бас хиам боорцогоо идээлийлаа,,,
тэгсэн юуувээ..нөгө их сургуулийн 2т өгий гэжийсэн бараг дууусахнээ....
бараг л тал хиам монголоос ирээд, тэрний талыыг н идээд, талыыг н тэр2т өгчөөгөмуу гэмээр л жоохон юм аваачиж өгөв...:р аймшигиймаа би...каххахаах... болоогүүээ бас,,, аваачиж өгөнгүүт өнөөх баярлаал,,,пээчинд халаачаад идэхүү гэсэн чин...
ингэчихээр бас гоёийн тэ...гээд би бас идээдийнааа..ёоо..ичээч, пологтооч...би наа хиамндаа...:р

тээд хиам боорцогоо идэнгээ хүний үр, хониныы мах банштай шөлтэй хоол хийсэн байна...амт гэж ванлий ванлий...
хоол болоод аягалахадаа бүлтэрээч том аягандуу? гэсэнчин
аанхаа томд н ч гэх шиг...:р....аймшигийн охин..би
тэгчээд бас турахыысан гээдийнаа... турж харагдаач...:р

сая ёпон ирэх жилийн төрсөн өдрийн зургийг харлаа,,,,би яаасан хөөрхөниймбэээ....бакь өргөн цээжтэй,,,мөөм нтр бйанаа байна...:р бас дээр н нүүр нтр н толийгоол....шүд н гялалзаал,,,нүд н цогтой гэж... тэр нүдээр нэг юмруу удаан харвал гал асаахнэээ,...тойрч суужаагаа хүнүүс н хүртэл яаасан сэтгэл татам, нүдэнд дулааханыы...нээх тийм сэтгэлээрээ...худалаа инээж хуруу гараа гозолзуулаагүүч тэр зураг тэр чигээрээ нүл хүний үнэр...:р
одоо монголд оюутны байранд найзалж бйасан найзуултайгаа уулзуул ямар гоё хүний үнэр үнэртэх болооо...
хөөрхий,,,бяд..тухайн үед хоолтойдоо хоолтой,,,хоолгүйдээ хоолгүү,,,хэрэлдэхдээ хэрэлдээл,,,хэдэн төгрөгөө нийлүүлж талханд гуялаал,,,,2талх аваад орж бйага хүүхдийг харчаал ямар бэлтээмбээ гэдгийг н гайхаал бйажиидаг байж билээ... аая,,,лаг уянгалцан суужиина....тэгсэн одоо эндэхийн оюутныы байрныы хүүхдүүд тийм гоё дурсамж үлддийм болуу нтр мнтр...
ёоо гаригийн шүүс ирцэн...үхлээ хатлаа,,,,




Monday, January 10, 2011

Анхны уултаан

он гарсаар ууж идээгүү явжиисан би урждар(баасанд) цагийн ажил эрт тарчихаар н шинэ жилээр 7хоног монгол явцаад иржаагааа хүнрүү ярив...:р 
"за юутайв, бууцан уу? монголыын идээ ундаа юуайн? ууж идий энчин" гэсэнчин харинэээ
"монгол хоолныы газарлуу явжийна..тэнд нөхдүүл цуглаж бйага" гэнэээ...тэнд уулзаж бйага хүнүүс н ойрд уулзалдаагүү хүнүүсийн нэрч байсан тул дуртай н аргаггүй монгол хоолныы Улаанбаатар гээч газарлуу богоондов...
монголоос ирсэн хүүхэн гааль дээр мах шөлөө хураалгацан гэсээр орж ирэв...ёпоны тэр Нарита онгоц бууудал дээр бараг мах шөлөө хураалгасан монголчууд жагсаалт, суулт, өлсгөлөн зарлахаа дөхсийм бишүү... монголд ч юмуу хааначийм өвчин нтр гарсыымуу хаашааиин...тэгээл хамаг юмыыг н хураагаад байгаам байхөө
тэгээд 3н эмэгтэй 3н эрэгтэй нийлж аваал идэж ууж алдав...тэгсэн тэр газарыын караокэ ажиллаж эхэлж би тэр5ийг орхин тэнчээ нижгээд дуулж авав...сайхан...тэгжийтэл үүр цайж зургуул нөгөө монголоос ирсэн хүүхнийхрүү явцгаав,,,
очоод бас юм яриад суугаад байхыымаа...эхний хүн унтлаа гээд хэвтэнгүүт н би бас унтцан...:р тэр өдөр би согтоогүүмуудаа, нилээн халсан л байх...ойрд тэгж монголчуудтай уугаагүү гоё бйасааан...
   өглөө сэрсэн чин гэрийн эзэн хүүхэн бид2л үлдсэн бйахыыы,,,бусдуул бүгд орноос сугарч гарч харьсаар би л үлдсэн байдийм байж...
тэгэнгүүт хоёул босож аваад хуушуурдав....

 би лаг гурил зуурдыым болсон чин шял нялцгай зуурцан...айлыын хүүхэн арайчдээ гээл үглэнгээ аргалан барин чимхээд, шарж бйагаа харагдсан..:р 

урьд н би тэднийд 2очихдоо хоёууланд н бантангийн гурил бантагнаж бйасии...гоё ч бантагнаж гэж магтуулжийсиин...

тэгээд би ямартаа 2уулаа бантан л хийж иддэг бйаж гэлээшшш...каакаак

тэхдээ л гурил н нялцгай ч гоё л хуушуур болсонш...хурууныы өндөгөөрө бариж идүүл сайн гэхээр н хэрэндээ л хурууныхаа өндөгөөр бариж идэв

зиак уусан идсэнэээ биччихлээ...өөр юу билэээ........ өө тийшдээ...маргааш надаа монголоос илгээмж иржаагаа...гоёдоо гоёдоо... яаа яаахуу,,,гааль дээр хураалгачихгүү л бол....



өө тэгсэн чин ёпоонд ирээд танилцсан аймар сайн, хуурай эгч гэмээр болсон эгч монгол удаан хугацаагаар буцна гэсэн чин хоолой зангираал явцан...
анх ирсэн ажилаа хаячаал яаахуу гэжийхад
токиод ирчээд орох оронгүү яаахуу гэжийхад
цагийн ажил олдохгүү яаахуу гэжийхад
эхний виз дуусах дөхөөд цааш яаасан н дээрүү гэжийхад
сургуульд орох болчоод бас бус шийдэж чадхгүү байсан асуудал болгоноо зөвлөж асууж бйасан ганц хүн минь...ёпоонд өдий зэрэгтэй яваа н тэр хүний л зөвлөгөө байсан...
"тэнэгтээч", "толгой н эргэцэн юм" нтр гээл манайг үнэхээр өөриймсөгөөр загнаж зөвлөдөгт н аймар баярладаг...нээх хамааралгүү яасанч яаахуу гэж бодсон бол тэгээл өөө тийо,,яаахуу гээл өнгөрнө биздээ...ийм хүнтэй учирсан би азтай...тэхдээ л явчихна гэхээр шаал онцгүүмаа..:((((
би хэзээ хүнд хэрэгтэй хүн болхыым болоо...гурилч зуурж чадахгүү..ккк

Wednesday, January 5, 2011

Амыыг н үдмээр монголчууд

цагийн ажилд би бүр ер таарахгүү 2монгол хүүхэн байнаа...
А1: шинэ жилийн өмнөхөн нэг амыыг н үдмэр хүүхэн ингэв
цагийн ажилйин цайныы цагаар цайнд оржийлаа... монгол, япон, хятад солонгос гээл бүгд нийлээл тэр өдөр ямар хүнүүс байна нийлээл 6,7уулаа суугаал хоол иддиии...тэгсэн чин тэр өдөр хүн цөөхөн байсиимуу..яаасиии..бид2л сууж идэж таарав тэгсэн:
хүүхэн: шинэ жилээр яааж баярлахжиина
бүлтэрээч: 26нд ёоолконд явах байх
хүүхэн: хоое, 26нд ёоолк байхгүү тэхүү...30нд байгаа
бүлтэрээч: (хооё байхаараа яадий, зодлоо тэхүү гэж бодонгоо) оон.(тийм ийм ёоолк гэж тайлбарламаар байсанч дургүү хүрээд..)
хүүхэн: аан, нөгөө МАЖ ч билүү тэрнээс зохиодогийг хэлжиинауу?? тийшээ очиж яаадий...дандаа хөгшин хүнүүс очдог..шал мангаршдээ
бүлтэрээч: аан...(минйй очих очихгүү чамд ямар хамаатайн гэж бодонгоо)
хүүхэн: чи нээрээ өөр цагийн ажил хийдэг үү?
бүлтэрээч: махаа залгичаад хйидэг гэдэгээ хэлэх гэжийтэл
хүүхэн: хийдэг л байж таараа л даа.....гэжүүү
күүүтр...хийдэг байлаа ч гэсэн тэрэнд ер н ямар хамаатайыын.... тгээд ч тэгж боджиисиим бол үхсэндээ асууугаадийгаан...
ёооо..би бүр чи одоо түрүүнээс хойш юу вэ..нусаакаа гээл ширээ шаагаал босоод ирмээр л байлаа,,,,
дуугай л махаа жажилаад суусандаа гэж...харин гялс идчээд түрүүлэд босоод явсан...аая аягүү хаяаад явсан царай юу...кхазхаха


Б1.шинэ жилийн өмнөхөн нөгөө нэг амыыг н үдмэр хүүхэн
бас цайныы цагаар хамт хоол идэж таарахыымааа тэгсэн
хүүхэн: шинэ жилээр яааж баярлахжиина
бүлтэрээч: 26ний ёолконд очинодоо
хүүхэн:МАЖ-ийн уу? тйишээ очиж яаадийй..ёстой харласан марласан хүнүүс дүүрэн...хүүхдүүд н хүртэл хулгай гийгээд явжийдаг гэсэншдээ...юмаа алдсан хүн олонш
бүлтэрээч: аан л гээд өнгөрөөөв....(адилхан монголчуул л байжийж хар цагаанаарааа биенээ хэлж баасаа хийдэг бйанаа гэж бодонгоо)

тэгсэн эртүүр 31нд ажиллахад нэг ёпон хүүхэн...(би энэ цагыын ажилйыын ёпонуултай хаяа эрт тарахаар замаараа бээр уудаг, гаагүү хамууд..тийшдээ нөгөө ёоолкоор би цаг хождог тэр цагийн ажил) 
хэлжиинаа: нээрээ Б1 эртүүр С- гэдэг хятадтай хэрэлдээд тэгэд тэрэнлүү фаакюү гээд дунд хуруугааа гаргасан гэнэлээшшш...чи мэдсэнүү? гэнээ...
бүлтэрээч: хахаха тйиоо..мэдээгүүшш...балайн...аль аль н юун бачуун юм билээ..насаараа ямар хийх бишдээ,,,цагийн ажилшдээ...юун сүрхий хуруу муруу гаргадийм билээ гэж мэгээл дундыыг бариал өнгөрөөцөн...
дотороо болохоор компоодтой монгол хүүхэн...тэр бүр яааг тэгэхээрээ..байжийгаа н гэж бодоод
тэгсэн өнөөдөр
тэр Б1тэй бүр нэг хүлээн авалт дээр таарчдыын...би ч холуур л тэгсгээл яваалийлааа
тэгсэн хүлээн авалт н дууссан чин бид2ийг улаан ваиныы стакаан арч гэдийн...ёооо...лайтан гээл бодож амживүү гүүюуу
хүүхэн: чи хэзээ ёпонд ирсийн
бүлтэрээч: 2008онд
хүүхэн: яг эдийн засгийн хямралыын үеээр ирсэн бйанашдээ
бүлтэрээч: аан...(тэгээд юу гэж гэж бодонгоо...:р)
хүүхэн: монголд ёпон хэл үзж бйагад ирсиимуу
бүлтэрээч: аанхаа
хүүхэн: монголд танайх хааныы?
бүлтэрээч: ялалт, 40мянгат 
хүүхэн: их дэлгүүрийн аль хавьдийн?
бүлтэрээч: (хүүелдээ яяг яаахжаагаан..манайхаар гэж бодонгоо) 1р сургуулийн урд
хүүхэн: аан өсвөрийн зохион бүтээгчидийн тэнд үү?
бүлтэрээч: тийм...илүү 1р сургуульдаа ойр
хүүхэн: аан нөгөө Зориг агсаны байрны тэр хавьд юмуу
бүлтэрээч: тйи..манай хажуу байр... 
.тэнэг хүүхэнчин....анкэт аваад тодорхойлолт бичлээлдээ гэж боджийтол..ашгүү танидаг ёпон хажуугаар өнгөрч тэрнтэ худалаа шинэ оны мэнд, энэ жил бас туслаж дэмжиж бйагаараа майгаараа гэж нэг тэрний асуултыыг тасалсандаа гэж...
тэр ер н байжиигаагаар н бол  хэний хүүхэд үү? эцэг эх чинь хаа юу хийдэг үү?өрхийн орлого хэдүү гээд асуухнээ...аймшигийн хүүхэнчин... 
бүр нилээн дээр үед энэ Б1 нэг жапан хүүхэнд: энэ бүлтэрээч монголыын хаана өсөж төрсийм бол ухааныы юм асуусан гэжаагаамаа..
тэгсэн нөгөө ёпоон н манай талын баагий байж таараад: Б1 чамайг тэгжийлээ гээд надаа хэлдийм байгааздээ...:р
би аан гээл өнгөрсийй....
тэгсэн тэгээл тэр бодож явсныыгаа л өнөөдөр асууж авлаалдаа....
муусайн атаархуу юмнууул
хэл н сайн, дээр н цагийн ажил дээр хүнүүсээр хүрээлүүлээд, үндсэн ажилтангууд н бүлтэрээчээ гэж мэж таниад байхаар атаархаад байж ядаад гэж мэгээд ойлгочихоос...үүүхахах.....
ёоо би нээрээ хүн муулж явааал өөрийгөө магтаал дуусгахыымдааа...тйим соёлтой...аи..кахкахтэхдээ л би тэр 2т үнэхээр дургүүү болцоооон..тэр2ч надаа дургүй н ойлгомжтой....

Monday, January 3, 2011

Жорлонгийн бурхан

гээл нэг дуу раанкдаал байсыын...тэгжаагаад нэг сонсоноо гээд бйажиитал сая тэлүүзэрээр явжийнаа...ерөнхий агуулгийг н хүүрнийлдаа...:р

бага сургуулйин3-р ангид байхаас авахуулаад
яагаад ч юм гэр ойрхон мөртлөө эмээтэйгээ хамт амьдарчиилаа
эмээдээ өдөр болгон туслаж, эмээгээр юм заалгаж бйасан 

тэгсэн жорлон цэвэрлэх дургүү надаа, эмээ
жорлонд мангар царайлаг эмэгтэй бурхан байдаг юм
жорлонгоо өдөр болгон гял цал цэвэр бйалгавал
тэр бурхан шиг мангар хөөрхөн болно гэсэн
тэр өдөрөөс хойш би жорлонгоо 
өдөр болгон гял цал цэвэрлэдэг болсон
хөөрхөн болмоор байсан болохоор

тэгсэн тэгээд жоохон том болсон..
гэрийхэнтэйгээ таарахаа больсон
тэхээр н гэрээсээ яваал
найз залуутайгаа хамаг цагийг өнгөрөөдөг болсон

токиод ирээд 2жил өнгөрснийй дараа
эмээ эмнэлэгт хэвтсэн гэсэн...
эргэж очсон....эмээ турсан бйасан....би ирлээ гээл  урьдийн адил хэлээл орсон
тэгсэн нээх удалгүү одоо харь гэж хэлэгдээд харьсан

маргааш өглөө н эмээ нас барсан бйасан
нэг үгээр хэлбэл намайг хүлээж бйасан юм бйахдаа...
өсгөж хүмүүжүүлсэн ачийг н хариулаагүү
тйм намайг хүлээж байсиим бйахдааа...

эмээгийн хэлсэн тэр үг намайг хөөрхөн болгосон...
би одоо ч гэсэн жорлонгоо гоё цэвэрлэсээр л бйагааа

эмээ баярлалаа,,,үнэхээр баярлалаа.... нэг иймэрхүү агуулгатай дуу бйасан бйана гэж...:р

дуучин н хөөрхөн хүүхэн байналээ...тэхээр эмэгтэй хүнүүст "жорлонгооо" л гэедээ....хахаха....

би чгсэн явж жорлонгоо гял цал болгочоод ирсэн...:р тэгчээд энийг бичиж сууна...ккк

улс үндэстэн гэж сониймшүү...

одоо тэгээл караокээд тэ...
 жорлонд хөөрхөн царайлаг бурхан байдага....
тийм болохоор өдөр болгон жорлонгоо цэвэрхэн болгожийвол
тэр хөөрхөн бурхан царайлаг бурхан шиг
царайлаг болнооо....гэээл дуулахна байнашдэээ...хохо...дахилт н энэ...:р


жорлон муухай ч юмуу,,,бие засах өрөө,,,ноолийн өрөө,,,ариун цэврийн өрөө,,өөр юу гэдэг билээ..:р арай дуунд оруулаад дуулчмаар жорлонг өөрөөр юу гэж болохуу...:р

Friday, December 31, 2010

Боонэнкаи 2

хоёр он солигдох энэхэн мөчид блаа блаа гээлүү...
тэгсэнээс өнөөдөр яг богоонд он гаргахыын шигайнаа...одоо цагыын ажилдаа явна..тэр лав 23цаг гэж тарна,,,
аа тйи...2дах уултаанаа бичих гэж орж ирсийшш...
Монголчуудыын шинэ жилийн уултаан...
зун билүү намар билүү...энэ шинэ жилйиг зохион бйагуулах залууд тусална гээд ам алдцийм болохоор тэрийгээ биелүүлж тэр өдөр 14цагаас очиж гийгүүлэв...тэр хавиар юу хйихэв,,,яаахуу...би туслахааар ирлээ нтр мнтр гээд явжийтал 5болоод хүнүүсээ оруулаад эхэлсэндээ..:р
монголоор 80н хэдэн мянга юмуудаа...таакс н..тэрэнд н уух юмныы тасалбар 3ирж, дуртай юмаа уух байсан...
болсон болоогүү тэрүүгээр хальт хоол зөөгөөл, бас хальт хальт хүнүүсийн идсэн уусанг цэвэрлэсэн болоод яваад байсан чин ам цангаад өнөө 3н тасалбараар эхнийхт н бээр, дараа н цэвэр ус, дараа н ногоон цай авч уусан байнашдээ...бараг анх удаа л баяр наадам, уултааныы дараа эрүүл байгаа өөрийгөө харав...:р...халцан 2хүүхэнч балай авсандаа,,,тайз нтр дээр гарч бүжээл..:р би жоохон халсан бол яг гарцан л даа,,,тэр тайжан дээр...:р
гэж мэгээд шинэ жил дуусавдаа гэж...
аа тйи...ороолтоо авсаншүү...аваад ирсэнд баярлалаа Х минь
гэрэлтдэг юүбкээ болиод хоёр хөл н холбоо молбоотой өмд өмсөөд үсийг бол заримыыг н шүлжээд, заримийг н боогоод, заримыыг н лаакдаад,,,ай мөн тогловдоо
тэгсэн таних танихгүү хүнүүсээс чи чин юу өмсчийн гэж мөнч асуугдавдаа гэж....хэхэ л гэсэн..:р
..өнөөөдөр тэрийг зохион байгуулсан хүнүүс нийлж амжилттай зохион бйагууллаа гэгэнгээ алдаа оноогоо ярингаа ууна гэсэн...даанч минйи ажилыыын цагтай давхцан тул би очихгүүнл...

яаа тэр уултаан яаахав....эртүүр гэртэй сайхан уууваа...:р 
33аар 7н ширхэг бээр бйасанг бүгдийг н нэг өдөр ууж дуусгажийж санаа н амарсандаа хөөрхий...:р...кино үзэнгээ уусиймаа басч...
өө кино гэснээс нээрээ авсан киноонуулаа аваачиж өгөхгүү бол хугаца н дууусч байгаабайхшүү 
шөнө 3 өнгөрөхөд ууж барчаад унтаад өглөө 5.40д ажилдаа явах гээ сэрсэн чин бээр н гараагүү байгаамчин...:р ,,,,тэхэээр н хуруугаа хийж бөөлжчихөөд, усанд орцон чин гаагүү сэргээ явцан....ааа лала,,сайхан заваарчиинаа....уусан,,бөөлжсөн гээл..какаака
монголд ганцаараа бйар, хажуу өрөө хөлсөлөөл нтр явжийхад хэзээ ч гэртэй бээр ууж бйагаагүүшш... заа монголдчдээ уучаад орж ирддэг бйасанлдөө...хахах....лаг монголд гэртэй уудаггүй байсныыгаа гайхах гэсэнчин...туучиичин.хахаха.:р
энчээ блохоор гараад ууя гэхээр хэнтэйгээ хаанаа ууухавдээ...:р


зиааккк,,,ус цасандаа орж ажилда явиии...
2010 оныы сүүлийн өдөр сэмбийтэл ажилчихнааа сайхан...:р


биеийн тамир мандтугай,,ура...ккк

Thursday, December 23, 2010

Боонэнкаи

ёпоноор Боонэнкаи, 忘年会 гэдэг 3н ханз,,,
忘 мартах
年 жил
会 уулзах муулзах, нэр үгээр болохоор уулзалдаан, хүлэн авалт нтр болчдог гэхиймуудаа
английшаар Year End PartyForget Year Party гээд орчуулчдаг гэнэээ,,,
энэ жилийхээ ядрал цөхрөлтийг мартах зорилготой уултаан...ийм уултаан надаа 2 бйагаагийн 1д н урждар явааад ирэв...
цагийн ажлийн уултаан,,,2сард оржиисон гэхээр бас л хөөрхөн удцан бйагаамаа,,,10н сар ажилцан..:р
цагаа буруу тооцоолсноос 30н минут хоцорч очив...надаас хойш 1,2л хүн ирсэн гэхээр энэ ёпончуул нэрээ гоомон цаг баримтгай хүнүүсшүү...
нэг мангар бачуу газар 40оод хүн оруулаад суургацан...:р...би юм идэх гэхээр хажуугийн хүний гартай тулаад, түлхэлцээд, за чи идчих,,,би дараа н идий нтр...хахаа...

тэгсэн харин бингоодоод,,,,би цаг хоживдоо гэж... хамгийн том шагнал л дивиди плэир, дисний-гийн 2хүний билэт нтр...10н хүн шалгаруулсныы би 8д н таарсан гэхээр нилээн миияаадуу бэлэг н...:р тэхдээ лагоо лаг,,,,азтай л бйагаам бйана гэж бодоод, өглөө болтол тэднартай үерхсэндээ..:р


 энэ цаг уг н хананд тогтдог цаг бйасан болоосоо...
гэтэл ийм дүүжилдэг цаг болтоом....
энэ зураг бас яааад ингээд далийж ороод бйагааам бүү мэд,,,писи н дээр болохоор эгц харцан л бйагаам,,,ийшээ орохоор л ингээ далийчааад бйахыы...:р
энийг одоо орой унатахадаа ингэж ширээнээсээ дүүжилцээл, унтахыым бйаналдаа, өглөө энийгээ тэгээд орноосоо харахнауу??? сохийчоод...:р
 
  тэгээд дамжаал дамжаал 3н уушны газар, хамгийн сүүлд н караокэ оров, байсан хүнүүсээс алга болсоор болсоор 8уулаа үлдсэн бйав...:р

одоо дараа н 26нд билүү 27нд монголчуудыын шинэ жил...:р
тэр жил уг н Лэмонс нтр иржиисэн
ноднин хүн ирээгүү
энэ жил бас хүн мүн ирэхгүүм шиг бйагаам,,, тэхдээ очинооо....яагаад гэвэл энэ жил 3н сарын үед билүүдээ айлд очиж хонуудаар архи ууж явахадаа ороолтоо үлдээцэн...тэр ороолтоо авах ёстой...хахах,,,,шал худалаа шалтаг наасан...:р
тэхдээ угасаа монголчуудын шинэ жил, дараа н хавар н "хаврын баяр" гэсэн 2л юм жилд болдог болохоор алгасахгүү очии л гэж боддогдоо...:р энд тэнд жижиг сажиг юм болдог л байх л даа,,,томдуу арга хэмжээ н...энэ2
 ноднингийн шинэ жилээр н лээвчиг өмсөлгүү гэрэлтдэг маак өмсөж явсан мээм н гэрэлтсэн зураг одоо болтол нүүрномоор яриа болсоор л бйага..:р энэ жил бандааш өмсөлгүү гэрэлттдэг юүбк өмсөж очнооо....хаххаах

аа тии...өчдөр нээрээ манай энэ сургуулийн монголчуудиын шинэ жил болсон..манай их сургуулийн 2явсан...сая утасдаад илүү дутуу гарсан хоол унд авчаараагүүз гэсэн чин хоол илүү гараагүү гэнээ..:р
ёохх,,,өлсөж үхлэээ,,,