Saturday, July 30, 2011

Fuji-Q

Ноднин авирдаг Фүжи уулныы хормой гэхэд хаашаам тэр уулыын хавьцаа байдаг...тогложийход тэр уул харагданалээ....тийм пааркад нэг өдөр гачин наадав...
галзуу хулгана н лүүнзээ гээл эртнээс сонстоол байсийй... ноднин яг өдөртөө яваад орйодоо ирдэг атуусаар ганцаараа явахжийгаад больцон байжийтал, энэ жил гэрийн үүднээс машаантай хүү явна...явахуу явахуу гээд гуйгаад байхаар н явж өглөөшш....гээдүү...хахах... үнэн азтай...тэр өдөр цагийн ажил нтрч байсангүү...

галзуу хулганадсан миний түүх гэгүүл... 7р ангидаа монголыын галзуу хулганад суусанаас хойш...2жилийн өмнө дэснийлаанд орсон, ноднин Токиодомын галзуу хулганад ганцаараа суусан..гээл болооо...
гээд Фүжикюү явах болсон тул саит-аар орж хараад, өглөө эрт очуул "зэккёокэн" /урьдчилаад хэдэн аймар тоглоомуудынх н билээтийг авчдаг,,,тээд оочирлолгүйгээр урдуур дайрдаг пэлээт.../ авчаад оочирлолгүй сайхан тоглыы гэж санаал...
өнөө хүүд хэлээл... өглөө эрт гариййй...нтр мнтр


 гээд хүү бид2оос гадна хүүхэн нэг явсийн...
3н хүний өглөөний цай...
3н сав коопээ, хэлбэрт оруулсан будаа /онигири/-г өглөө эрт босож хийсэн бйанашдэээ би....дурныы хонгиоо....

яаахав миний хүсэл тачаалааар хар үүрээр босож явж бйагаа хүнүс юм гэж бодоод... ходоодтой н ярьчийй гэж бодоод нтрүү..үүхаха


гээд 3уул цугласан...коопээ будаагаа идэнгээ явжийлаа....
машинд гоё гоё дуу явжийлааа....
би хадам ээжийн суудалд суусан байлааа
хурдныы замаар орцон давькиж явлаа
гэжийтэл жолооч хүү: пүүүүүүүүүүүү
би: яаасан?
хүү: бэнзэнэээ авахаа мартчиж...
харсан чин шар гэрэл н асцан...нтр
үүүхахаах...хурдныы замд орцон явжийдаг...болноо тэ...
гээд замаас буугаад гудамж талбайгаар явжаагаад бэнзэнээ хийгээд буцаад хурдныы замдаа орлооо
гар утасаараа харлааа.... төлөвлөсөн цагаас хоцорох н илт болов...
жолооч хүү: одоо зүгээрээ....сүнкэнээл л орчихно нтр гээл... ялнаас мултарчих гээл....кк

гэж мэгээл хурдныы замдаа буцаж ороол түгжирэнг аядаад явжийтэл лааг гоё түгжрэлгүй түнээл юмууу хаашаам урт харанхуй юмруу ороол бараг 20оод минут давьсааан... юман доогуур орцон болохоор шүлжээ нтрч байхгүй...
тээд өнөө урт харанхуй юмнаасаа гараад ирсэн чин буруу замаар ороод 20оод минут давхицан тэхүүү....
үүүхахаахах......
гээд буцаад замдаа орлоо....явлаа хүрлэээ... 
өглөө 6,30-д гараад 8,40өөс 9ийн үед хүрэх бйатал  6,30-д гараад 11өнгөрчийхөд хүрсэндээ хөөрхийй...

юун нөгөө хурдан, урдуур н дайрдаг пэлээт бэлээт...бүгд дуусаа... тоглоом дундаа орцон...хүнүүс үүүүү,,,,хааа,,,вааа,,,,хашгаралдаастай...:р
гэлээч ажлийн өдөр бйасан тулдаа оочир багатай...хамгийн удаан оочирлосон н 1,45минут оочирлосон...:р
эхнээс н авахуулаал дандаа хамгийн аймар, хамгйийн галзуу гэсэн болгонд н сууцан гэжуугаа...
алсыыг харагч, диваажингийн шат матан дээр суугааачгүү...
галзуу хулган н үнэн тасарцан наасан....
цинцинцриинцриин гээл өгсөөөлийнэ, өгсөөлийна....
би нааш цааш хараал...өө тэр фүжи уул...өө тэр нөгөө саяхан нээлтээ хйисэн тоглоом н бйана...тэрэн дээр дараа н сууя мууя гэжийтал....май чи....рбоөблгэшй бхоөрйбджлр өброайлдшэрд... гэээл дууссыымдаа...:р
манай жолооч хүүгийн гар н хөлөрцөн бууж ирсэн...ккк
ёстой орилоогүйдээ...манай жолооч...кккк....
би ч ёстой 2гараа алдалж бйагаал ехюүүүүүүүүү,,,вахүүүүүүүүүүү гээл орилж алдсаан...сайхан эстрэээс тайлалт болсоооон..
бууж ирээд би: чи ёстой орилохгүйймаа гэсэн чин
хүү: орилох гэсэн чин дуу гарахгүй байгаам чин гэжийсэн...

энэ хажуудах зурагныы тоглоом ёстой гоё бйасаан....саяхан нээлтээ хийсэн...7н сраын хэдэнд ч гэлээ Гээнсийн номонд орсийм байналээ.... тэнгэр харуулаал баахан явжийснаа...май чи гээл газарлуу тонгороод хаячихна тэр...:р

Фүжияама гээд хамгийн хурдан мурдан, удаан урт замтай нтр гэгддэг галзуу хулгана дээр н 2ч удаа суусан..:р
 эртүүр эдний тэлүүзэрээр манайхаар бол Камэртоны Эба, Мээдэ гэдиймуудаа,,,эндэхийн нэг хамтлагын залуу тэр галзуу хулгана дээр хүнээс ярилцлага аваал....ёоо чи мундаг шүү нтр мнтр гээдийсэн.... би лавдаг ярилцлага питий хэл гар утасаараа мээсэж бичихийм бйаналээ гээдүү...хахахах... 2дах удаагааа сууухад бол тэгж л санагдсандаа....хаха...ёстой бүлтэрээч цэг блогспот цэг ком утгаараа явжийнадаа...хахаха
 
тэхсэн харин явж явж,,,хаахыын алдад,,,харахад нааш цааш савалсан....манай гэрийн гадаах савлуур шиг юм бйахаар н очоод сууцанчин ёстой дотор бэлбэгнүүлэээд,,,, шартцан аятай болоод буугаад ирсэншшш.....
ёооо...тэр валиар юм дээр яааж эхэлж суучаагүүм...тэгсэн бол өдөржин шартаад юун галзуу малзуу болох байсан бйахаа....


одоо хааш явах дутуу билээээ??????? бас нэг буянтай хүү гарч ирээд гэрийчин үүднээс монгол яваад өгий гэдэг болоосоо....ккк

Tuesday, July 26, 2011

урждар

нэг гар гуанзанд орж иржэээ
- хуушуур авиыы
- хуушуур байхгүй
- бууз байна уу?
- бууз байхгүй
- цуйван байануу?
- цуйван байхгүй
- өөр тэгээд юу байна?
- өөр юмгүйдээ, ажилаа хийгээл байжийна...              ёооо... үнэн сафуу наасан..какакакак

миний цагийн ажилыын ёпоонууд сөнтүгэээ
би өөрөө мандан бадартугаййййййййййййи

тйим биздээ охидуудаа
тйим биздээ хөвгүүдэээ


Thursday, July 21, 2011

Агаатаа уулзсан нь

Атгаалжин санаа өвөртөлж нэг цагийн ажилаасаа чөлөө авчаагаад Агаатайгаа уулзчихаж бйагаамчин...нөгө нэг цагийн ажил нь маргааш н өглөө н 6гаас..
Ажилдаан бол явсаан явсан...согтуу бол биш байлаа...эрүүл ч бас биш...нойрмог ч юмуу?? мээдкүүү...урьд өдөр н Агааагаар хэд хэд унтараалгасанаас болоод бүүдийсэн юм болчийм бишүү би....хаха
цагийн ажил уг н өглөөд завгүйвтэр бйадаг бйасанчин сургууль амарцан чин тэр хавийн оюутнуул тарцан болтой...завтай болж таараад,,өглөөний ээлжнийхэн жорлонгоо угааадаг болчдыын....
бүгд маниас сэнпаи /надаас түрүүлж ажилд орсон нусаакуудыыг ингэж хэлдийм байналээ/... эртүүр бүр 3н ч удаа дараалалж дэлгүүрийн дэд даргатай гарч таардыын... маайр тамтай... сайн хүн, сайн ажилчин болж харагдах гэж би тэнд ухаанаа барж гүйцжаагаамчин...
тээл өнөө жорлонгооо мөлийтөл н угаана.... хэрэвзээ би эртүүр энэ блогт оруулж бйасан хэд хэдэн удаа араанкддаг "Жорлонгийн бурхан" дууг сонсоогүй бол жорлонг угаажаагаадаа гөөмөн дургүйрхрэх бйасан бйахдаа...
одоо бол майр дуртай.... "за би жорлон цэвэрлэгээ хийчээд ирий" гээл майр дуртай алхжаагаамаа...ёоф ёоф гээл...тээл цэвэрлэнгээ толинд н өөрийгөө хараал...би нөгөө дуун дээр гарчаагаамшиг хөөрхөн болжоогооо байхдаа гэээл боддыы...ааахахаах...сайхан Маадлэн оОлбраит биз? би ...ккк

за бйаз юу бичихгээл жорлон бичээд бйагаа билээ??? ингээд урд н наяйиим оршилдчихоор яг бичихгэснийгээ мартчдиймаа....лол
аа"""""тйишшдэээ...тэээд сая тэр согтуу эрүүл н мэдэгдэхгүй өглөө би гүрийгээд жорлонгооо угаагүй гэдгийг л бичх гээд бйасаншш...үнээр Маадлэн оОлбраит юмаа би
би гүрийгээл тэрүүгэр өөр юм хийгээл яваалийлаа...
хамт гарсан залуу бас гүрийгээл өөр юм хийгээл бйана..тэгсээрэээн бйагаад жорлонгоо цэвэрлэлгүйгээр дараагийхааа ээлжинд ажилаа хүлээлгээ өгцөн...
хаа нэг иймийм бйахшшш...гайлийшш...ямар өглөө бүр дан ганц Бүлтэрээч л жорлон угаана гэцэн бйага биш...тэр муу Самура угаавал угаахааршдээ...хүн наана чин согтуу эрүүл н мэдэгдэхгүй арайчүү кассныы ард зогсжийход нтр...гээдүү

тэхдээ л би ч гайгүйэээ Агаа нээрэ үнэн сайхан Маадлэн оОлбраит-аа....:р
асчаагаа лааг эрхий долоовороо норгожоогоод чимхихээр фисфисс гээл унтардагдаа....манийг бол туж тээл унтараагаастай... би новшороол....нөгөө муу шүлшлэгдсэн лаа заримдаа гол н улаан чигтэй хиншүү гаргаад бйадагдаа..тэрэн шиг гүрийгэээл хиншүү үнэртүүлэээл яваалийлаа...гээдүү...хахах
ингэжаагаам жишээ нь1:
болзоондоо Агаа хоцорсон..тэхээр н тэр хавиар дэлгүүр хэсжйилаа...тэхтэл
А: хааныына?
би: явжийсан дэлгүүрийхээ нэрийг хэлсэнчин...
А: тэр гэж хэлээч...тэр гэж хэлээд байхдаа яаадий.
фишшшшшшшшш

жишээ нь2:
агаа ирлээ...хамт дэлгүүр хэслээ...харин хаа очиж Агаагийн буянаар ёстой гоё гуталтай болсон....тээл
би: тэр гуталаа барьчаал бороонд яаадаг бол? өмсөж болохгүй л байх тэ?
А: көөёрдөө ямар усны гутал авчаагаа бишдээ...
хахах....ёооо...энэн дээр ёстой үхтэрээ инээсэээн...:р
фишшшшшшшшшшш

жишээ нь3:
бороотоод миний хөл сандаалнаасаа гулсаад би хальт бүдэрч унахыыг алдаад...байжйисанчин
А: яаав? зүгээр үү...хумсаа хугалцан уу?
Би: өө тйим бйанашдээ... заза нэг газарлуу оржоогоод гуталаа өмсий нтр мнтр
тэгэд явжаагаад нэг дэлгүүрт явжийхадаа
би: ёоо хөл, хумс нтр гэсэн чин
А: көөёрдөө би хэлээгүй бйасан бол хумсаа хугалсаныыгаа ч анзаараагүй байсийм бйажйийж...  хаха...үнэн фишшт фишшт тэ..:р

жишээ нь4:
би бүлтэрээл... ёоо аангил хэлийг яааж сурахуу... уг н нэг хэлийг сурциймчин...хоёрдох хэл амархан л гэхйим гээл бүлтэржийсэн чин
А: аа тий...нэг ёпон хэлийг бүр сурцан тэ? мундагийн...
фишшшшш фишшшшшшшш.... би гүрийгээл...түхх...сурцан л гэж хэлийшдээ...гайлийна..гээл....хиншүүтээл...ахахха

жишээ нь5:
сониймаа...минийй каарт болохгүйм...сая болохгүй болхоор н бэлэн мөнгөөр төллөөшш..гутал авахдаа
А: тээл питий өрөвдлийн юм яриадийгаачч....
фишшшшш фишшшшшшшш...кккк

гээд тоочуул нэмэх хасах хязгааргүй....хязгааргүй
ёстой л цүнхээрээ бууджиймааар Агаашдээ...:р

би нэг ийм хүнтэй л болчихмоор байхийй...
манийг ч ер н фишшстжийхад тун гэмгүй... тээл нэх том толгойлчоол....хавийн малгай таарахгүйг яаана... бас малгай их голнооооо.....өөөрөө аймар толгойтойм байжиййж....

малгайныы оронд ямар үг орж болжийнаууу??? бодоввв...ккк



Friday, July 15, 2011

дураакиймаа

энэ мууусайн өтнүүдээс айгаад би үхлээ тэхүүү...

өнөөдөр ажил дээр бөөрөнхий хэлбэртэй сэвүүр талх худалдаж авсан хүнүүст тарааж өгсийн...
би тэээл дафь дүфь гэээл "халуунд ялагдахгүйн төлөө...хичээцээе,таны уутанд хийчий....хэрэглэх бол хэрэглээрээ" нтр мнтр гээл их бйанааа би....
өвөө эмээ нарт бол ач гучдаа авахуу??? хэдийг л бол хэдийг л болийшдээ гэж мэгээл...байгуулыын юмаар бузгай хүүдэгнэжийнааа би... тэгээд тэндээсээ өөрөө нэгийг авсийй....сая өрөөндөө хаа нэг сэвчээд суужийсан чин нүдний үзүүрт өт харагддаг гэжийшшш... босоод өт алчих юм хайжийтал тэр н алга болчих бйахдаа гэж бодоол өнөө муу сэнсээрэээ задартал н цохиж аллаашшш....заваарсийй...нөгөөдөр ажилдаа очиходоо энүүгээр өт алахад ч тохиромжтой гэдиймуу яаадйи...

өтний цогсыг болон өтийг хорооход хэрэглэсэн хурууныы хээ үлдсэн эд мөрийн баримтыыг хаяж, өтний алагдсан газрыыг ямарч аллаг явагдаагүйн адилаар цэвэрлэцэн...
тэгчээд хэрэгтэн бүлтэрээч энийг бичиж сууна
 надаа тэхдээ сургуулиас тараасан сургуулийн эмблээмтэй сэвүүр бйагамчин..яаахийн...
өглөө бас яааваа....
халуун болцон болохоор н ороо засахадаа хөнжилөө аваад сандал дээрэээ тавьчаад даавуу нөмрөөл унтаад бйагаам... тэээд өнөө өглөөө босоол хөнжилөө сандал дээрээс авсанчин нэг харийм нүдний үзүүрт хөдлөөл....аа гэж хальт орилмоор алдаад хөнжилөө орлуга шидчээд доороо аймар цовхоцсоон...тэгсэн муу дураакийн монголооор бол 50н төгрөгний үсний хар эрзээн бйадийй....ёоо зайлаа зайл гээд аваад төмбүүшигрүү шидцэн...

өт ч дүүрч гэхэд орж гарахад энэ байрныы үүдэнд нүль муур... өдөрт халуунд эднүүр бас үхэрээр бол годороотмоор л бйах шиг байгаам... хамаг байдагаараа тэрийгээд гарах хаалганыы тэнд хэвтжийхийг н яаанаа...халуунд наа цээмэнт чин бүр л халуун бйагаашдээ...жоохон тйишлэж өвс ногоо, шороо н дээр хэвтчээр гэмээр байдийй
хажуугаар н маньсань өнгөрчийхөд ёр тооохыым алгааа.... цагийн ажилдаа явлааюуу гэсэн бйартай...байрныы жижүүр юмуу хаашааам....:р

гэж бодчоод цааш явжаагаад монголд хөдөө үхэр малууд зам дээр байгаад байхад н эднар одоо яаад энчээ бйагад бйадий гэхэд: өвс ногоон дунд байхаар өт хорхой, ялаа шумуул ихтэй...тээд эднүүрчин зам дагаад зам дээр хэвтээл, зам дээр баагаал байдаг бйахгүй юу гэж жолооч ахыын хэлжийсэн санаанд орсон...
зайлуул тэр муур бас өт, хорхой, ялаа шумуулнаас зугатаж цээмэнт дээр хэвтжаагаа н тэриймсанж гэж л муурыыг зөвтгөж, зүв зүгээр хэвтэж бйага муурнаас айж маягладаг өөрийгөө буруушааядаа...
гэснээс надаа гол асуудал болоод бйага н өт билүү,,,муур билүү...
хүн төрөлхтөн амьд амьтан болон байгалийн хүчин зүйлд дасан зохицож блааа блааа блаа блаа болох н ямариймний хууль болнооо....
7р ангид гёомэтр ороод ангийн хүүхдүүд коосинус, катануус матаануус гэлүүдээ...тиймиймныы тэоором цээжилжийхад би:
зэрэгцүүлж тавьсан банзан дээр
тухлан сууж хүчлэн дүлэхийг баахыын тёороом гэнээ....

нар салхинд гандааагүй
наднин цагаан бөгсөөр
уртыын дуу уянгалуулахыыг
унгахыын тёороом гэнээ мэнэээг цээжилжийлаа....

заза бйагалыын хуулинаас гажаад юүүкхэв унтийй,,,,хэдэн өдөр л хууль зөрчиж давс мавсанд явсангүй нтр...
  

Thursday, July 14, 2011

Happy naadam


тэр жилийн наадамаар ганцаараа түүхий загас идсэн
ноднингийн наадамаар монгол хоолны газар очтол бүгд баярлуу явцан,,,нэг хүүг хуушур хийгэд өг гэтэл чадахгүй гэдэг
ер н маньд наадам аааль монголд байхыын л падгүй баяр байсиймуудаа
манай эндэхийн монголчууд наадамлаж нийлж мах шарахыын...тэр өдөр н миний цагийн ажил давхцаад очиж ч амжсангүйй... очсон бол жоохон шүлэнгэтэж уух л байсан бйахдаа...:р
харин нэг хүн нэт-ээр шууд үзэээдийна гэхээр н хаягийг н аваад үзсэн чин бөх гараал байхийнн,,, гараал байхийн.. 2нүцгэн шахуу хүү л ноцолдоол бйахийн,,,ноцолдоол байхий...унахыыг н хүлээж бараагүү...
аймар халуун бйанаа....  халуун хоолонд биш иймэрхүү юманд хүчээ үздэг болсон... юм жажилахаас ч залхуу хүрэм халуун бйанаа...

цагийн ажилд 15тай охин ороод ирцэн...
чи ажил хийгээд олсон мөнгөөрөө юу хийх үү? гэсэн чин
зугаацна ч гэх шиг...:р
би 15дааа юу хйижийсийн болоо гэж бодов...
ах согтуу ирсэн үед кармаанд н мөнгө байвал бүгд минийх болдог байлааа...:р
ах өглөө босоол "өө өнөө байцаагч н мөнгөө авцан уу??" гэж мэгээл
би баяжчихсан баагий,,,,
өдөр сургууль дээр очиж завсарлагаанаар боорцог авч иднэ,,,эсгүүл дугуй паркаатлана...тйим л байсан бйахдаа...тэгээл сагс тоглоно....хаа нэг агаарыын тэннис тоглоно... өөр одоо зугаа гэхээр юу хийдэг бйасиййм болооо....
хийдэг бйасан ажил гэвэл гэрээ хальт мульт цэвэрлэнэ... сайн зан хөдлүүл оройхон гэрийхныы бүгдэнгийх н гутлыыг тослоно....бүгдсээд бйахиым байхгүй...намайг 15тай байхад манайх 4үүлээ юмуу 5уулаа бйасийм шиг бйана...хамаатны болон танилын шугамаар 2оюутан манайд байдаг байлуудаа...
тэхтэл энэ 15тай охин...хичээлээ тарчаад өдөрт 4н цаг цагийн ажил хийжийхийн...
тэхдээ би энэ 15тай охинд дургүйвтэр...
уг н би бодоходоо жоохон хүүхэдийн....маниас 10ааад дүү юм хөөрхий...өмнөх ажил н хэцүү бйасан нтр гээл,,,гадаад хүнтэй анх харьцаж бйагаа бйах,,,гадаад хүний тухай ойлголтыыг ялангуяа монгол хүн гэхээр маниар төсөөлдөг болох байх гээл нааштай сайхан харьцюуу гэхээр ер болохгүйм... ёоо өнөөдөрийн ээлж бас тэр охинтой байлуудаа,,,ядаргаатайн....шаал гомбооо 15т...:р


 

      
                                                                                                   
  


 

Tuesday, July 5, 2011

өрөөний

 салхивч нээлттэй байлаа
өглөөний агаар сэнгэнэн орлоо
сүр сар хийх чимээ гарлаа
сандран харвал нисдэг жоом бйалаа...

худлаа худлаа,,,би цонхоо нээдэгчгүйй...нээсэнч тортой цонхоо л нээдийн...


өнөө өглөө харин зураг авах гэж энэ талыын цонхыыг нээж үзлээ...сүүүн шилтэй болохоро цаана н юу харагддагийг ч мэдэхгүй байсиййн
нээх зуслан лаагэр юмуу хаашааиййн.... шадивлангийн ам, шарга морьт нтрт оюутныы байранд байгаад байгаам бусуу...:р
шөнө болохоор муур хүүхэд шиг дугардагийг эс тооцвол, өглөө мөлөө үнэн тасарцан...шувууу гуагчаал...яг лаагэр лаагэр.... үхэр мал л мөөрөхгүйм...:р


Sunday, July 3, 2011

Ёоондороо

үсчин ороод мангар хөөрхөн болоод гараад ирлээ....
11н сард аймшигийн огцом мөөг болдогийг бодуул амжилттай үсчиндэлт болов..
хорвоогийн үзэсгэлэнг өөөртөөн цоглоочлооо...ийм хөөрхөн байж болох ч юмуу..бөөмэд...:р энэ гуасайханг дагаад хайр дурлал бас ирнээ...яаандарааа
нэт-ээр хэсжаагаад 1хүүхний үсний засалт таалагдсанг утсандаа хуулж аваад, үсчинд очоод нэг иймэрхүү болгоод өгөөч гэцэн гэжуугаа...
үсчин: ар талаас н авсан зураг байнауу ? гэнэээ
алгаөө,,,арталыыг н чамд даатгая...төсөөлжөөгөөд тайрчих гэсэнчин даж төсөөлдөг хүү байв...:р

өчдөр одоо 3н бээр уучаал шүлэнгэтээл хичнээн юм боловоо би...
сагс тоглочоод хожигдсон н хожсондоо бээр авч өгдийм л....тэрийгээ оюутныы байрнууд дундаа тойрч зогсжоогоод уучаад тарцгаадийй....өчдөр тэгсэн миний уух дуртай бйагаагээ... морьтой чингис, нисдэг чингэс байнауу нтр гээл хүн амьтан хатгаал...дахиад ууя л даа....гээл...
охиййм байжийж би болиосоо.... өнөөдөр өглөө  6гаас ажилтайгаа мэдсээр бйажийж...
гээд шүлэнгэтсэнч дагаж шүлэнгэтэх хүн байхгүй байсан тул 12өнгөрөөж орж ирж унтаад 4,50д босож ажилдаа яваад
9өнгөрөөж гэртэй ирсэнчин тогоо хэмнэжийна гээд 2цаг тог тасалсан байхиймм...тэхээр н үсчин ороод хөөрхөн болчоод замаарааа сургууль дээр үүнийг бичээд суужийхийн...
ходоод хошноготой наалдлаа...очиж хоол хийж идэхминь...тог н ирсэн л бйагаадааа

Sunday, June 26, 2011

TOEIC

өгч үзэв.
сайхан бингооднууздээ...
уншиж үзжаагаал, зарим нэг урт үгийг н уншихчгүү...төсгөлийг н харжагааал таагаал таагаал...:р

ёпооныы түвшин тогтоох шалгалтыыг бодуул амар л юм...хугацаа н ч богинохон....2хон цаг..

ёпооныы тэр сунжирсан...нээх аймараа.... тэгсэнээ тэр сонсголыын дасгал нтр н үнэн өдцөн...сонсох гэж яджийхад цаагуур н шинкансэн н яваал,,,,үүзэлээр хүн юм яриал...утас дугарааал....тэгсэнээ нээх хөгшин залуу,,,хүүхэд шуухад эрэгтэй эмэгтэй, боос мисс бүгд ярина
энэ ангил хэлнийх ердөө мистэр энд мисис смит2 чив чимээгүй өрөөнд суужаагаал ярьчдийм бйана...амар...:р

уншдаг дасгал н ч гэсэн харахад нээх амархан байрыын богинохон тээкстүүдтэй,,,,ёпооныых юувэээ...дэлбэрцэн урт...дэлбэрэээгүй богинохонч бас байдийймаа...яаахуу
тэхдээ би сая нэг тээкст бүтэн уншаагүй...амжихчгүйм бйаналээ...

мангар их хүн өгчийнаа....манай ангид 40өөд хүний суудал байсан....36н иржээ гэжийналээ...тэрний 3хан н эмэгтэй наасан....нүль эрэгтэйчүүл...

зииааакк тоикоо өгцөн, одоо тоогоо боднооооооо


Sunday, June 19, 2011

шаал худалаа

нөгөө өөрөөсөө пиивний мөнгө харамладаг нтр....:р
цалин буугангуут бээр авч ууж бйагаа харагдахыымдаа... тэгээд маргааш н гүйлгэсэн,,, гүйлгэнгүүт нь цяцгандаа нөгөө дүр гэсэн юмыг н дүржаагаад аваачаад өгцөн...аалалаала...
энэ согтуу баас шдэээ...зүгээр болуу?? гэсэн чин 
өө зүгээр биз...ямарчийсан гаргасан н яаамаа гээл,,,баярлаал бариад гүйцэн...нэг хүүхэн...хаха
мах дуусан тул хэсэг ийм хоол моол хийсэн бйахийн...
наддаа л салааддаа...тэр баруун гар талыых...
амт гэж ванлий ванлий...
дээд урууландаа ч хүргэмгүй
дэргэдэх сүүдэртэй ч өгөмгүй л гэедаа...хажууд ямар хүн нтр байхийм биш...

 тэхсэн яаасан....урждар энд байдаг машинтай буянаа нэмсэн хүүхэн маханд явий нтр мнтр болж махтай амар байнауу? гэв

 энэ зурагч яаахав...тэр буянаа нэммэр хүүхнийд, 10аад сарын өмнө энчээ бйадаг хүү үрийн шингэнээ эхнэрийн юунд амжилттай гоолдсоноор урждар билүүдээ монголд хүү төрсөнг далимдуулж идэж уужаагаа бйадал...
онцлог н гоол хийсэн хүү ирээгүй...би ми гэмгүй байжагааад ходоодоо хачин баярлуулаа авцан..
маргааш н өглөө боссон чинь махаар хэхэрдиймдаа....ааалалалааааааааа....
маний ходоодний үйл ажиллагаа гэж нооль заацан эд бйанаа...
яджийхад амний хөндий шүдээр цөөн....цөөн хэдэн шүд н таруу байрлалтай...байрлалаас болоод жажилах үйл ажиллагаа муу явагддаг н илт..

 хумсийг мөн гамтай ургуулдаг байжээ...хойшид ч гэсэн ургуулнаааааа
үхсэн эс гадагшлаж бйагаа хэлбэр гээздээ....үхсэн эсээр хүртэл гангарахаа мэддэг...айхтарыымаа..хүн төрөлхтөн...и
ийм л сайхан гар хуруу, хумс, хумсны лаакаар бичигдэж буй блоогыым бйагаам....аахаха
  you za гэсний зүүн гарийн 5н хурууны хумс дээр юу гэж бичсэнг би л мэднэ...
хүнүүс ойлгохгүймчин гээд 2өдөр лав явсандаг...:р
гэж гэж угаас гар хумс хурууны гоо сайхандаа анхаардаг надад өшөө их мэдлэгийг харамгүй өгч, өөрийн цуглуулганаасаа миний цуглуулгад хандивласан иргэн А танаа баярлалаа гэеэээ... хойшид ч мөн гарааа байнга сунгажийгаараа гэеэээ...:р

гээд иргэн А-гийн блогоос таалагдсан онигоог хожим уншиж өөрийгөө инээлгэх үүднээс оруулчиии

Самдан гуайн охин тоть авна гэж хэдэн өдөр гонгинов. Амьтны дэлгүүрт очтол торыг нь хар даавуугаар битүүлж бүтээсэн ганцхан тоть үлдсэн байх юм гэнэ. Танил худалдагч байж таараад, "Энэ тотийг янхны газрынхан тэжээж байсан юм. Шинэ тоть ирэхийг хүлээсэн нь дээр" гэж түүнд сэм шивнэв. 
Гэвч охин нь шалан дээр савж унаад, тийчилж чарлаад байсан тул өөр аргагүй болж тотийг худалдаж авчээ. Гэртээ ирээд, тотины торыг бүтээсэн даавууг хуулав гэнэ. 
Тоть:
-Пөөх, янхны газар шинэ байртай болжээ! гэж хашгирав. Тэгснээ охиныг хараад,
-Өө зө, шинэ хүүхэнтэй болчихож! Царай муутай шаримгар вэ? гэж чарлалаа. Ээж уулга алдан амаа дарахад, тоть түүн рүү харж нүдээ том болгов.
-Паах, борлуулалтын менежерийг бас сольчихоо юу?!
Ингээд эцэст нь тоть царай нь цайчихсан зогсоо Самдан гуайг олж харав.
-Өө, Самдан гуай. Ашгүй дээ, таньдаг нүүр! Үйлчлүүлэгч хуучнаараа байна! гэжээ... гэжээ

 

















Friday, June 10, 2011

Баас



лаг хичээл хийдэг бааатар...
барилдахааасаа таахалзах н
чихэр чихлаад, коофээ моопээ гээл гэртээ бйагаа юмнаас номыын санд идэж ууж болох бүх л юмыыг авч явна...
очоод бүгдийг н гаргалаа... уулаа,,,идлээ...гар утасааараа баахан оролдлоо...нойр хүрлээ,,,за 5н минут нүдээ амраачии...нам... дээрх бичлэгний чимээнээр сэрэв...
"10н минутыын дотор зээлсэн номоо буцааж өгнө үү" гээл...аймаааар чанга хэлнээ...
тэгж гэмээн би сэрж ном дэвтэр уусан идсэн юмныыхаа цаас сав суулгыыг бөөгнүүлж аваад гарчаагаамдааа...
ядарснаа гайхсаар гэртээ орж ирээд за маргааш л яг хйие, өнөөдөр эрт унтчий гээл унтана,,,
 яг энэ дээрхтэй адилхан маргаашууд мөн ч олон үргэлжилжийнадаа....:р

ёоо тэхдээ номыын санд аймар хэцүүү....
эднүүр гуталаа аймар чирж явна....
орж ирээд нэг ширээн дээр суугангуутаа цүнхэнэээсээ юмаа гаргана гэж үнэн сүр сар...гарууд... түс тас гээл....тамтай...
тэгжийснээ л нусаа татна,,, нийнэ... найтаалгана...ившээнэ...
гар утас л дугарахгүймдаа... вэбраатар н дугарчаагаа сонсттдийн...
арай л дэндүү чимээгүй болохоор энэ чимээнүүд аймар сонсогдоно...

би цүнхнээсээ юмаа гаргахадаа л чимээгүй гаргахыыг боддог...бусад н бол миний ч хийдэг үйлдэлүүд...:р

эртүүр миний цонхны цаана суужаагаа хүү юм бичихээр тог тог тог тог тог тог тог гээд дугараад яг яаавааа.....
ганц хуудас цаас тавьчаад тэрэн дээрээ юм бичээд бйах шиг бйагаам...
өндийж очоод тэр цаасан доор н нэг дэвтэр мэвтэр ивээд өгчихмөөөр санагдаад.... би бүр сууж чаддаггүй...яг яаааваа...нэгийм хүрч ирээд миний тух тоншоод бйагаам шиг... нэг анзаарцанг хэлэхүү бүр төвөгтэй санагдаад.... болохгүй болохоор н юмаа аваад холдож очиж сууж билээ...

маргааш цалин бууна...урааааааа...

өө өнөө талхныы цээхх... эрүүл мэндийн шинэжилгээ авч бйагаа юм...
"баачаад баасандаа энийг хэд хутгаж эргүүлж бйагаад аваад ир" гээд юм өгөхийн..
"өө би өчдөр баацаншдэээ,,,одоо бараг 3,4н хоногтоо баахгүй бйахаа" гэсэн чин
"пөөх тиймүү...урдан л бааж өгөхгүй бол их мөнгөний төлбөрт орийшдээ" гэнээ
гүүээ тэр чин угаас гарахгүй баасыыг би яаалтааав...
тэгсэнээ "заа яааж ийгээд гаргана шүү... бака чика" гэснээ нэг хүүхэн яваад өгөв...хахха
маргааш цалин буухаар пийв авч уучуул нөгөөдөр согтуу баас гарах л бйахдаа...:р
согтуу баасанд хэд хутгаж бйагад аваачаад өгчдйим билү...:р

монголыын боргионд ай мөн ч сайхан баадагдаа...:р
хаха...сайхан баас бичивээ...:р

Wednesday, June 8, 2011

Ээж

“Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрийг н дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ээжийгээ хайрлаж яваарай”

ёстой тод зүүдэлсэн....

би улаанбаатарт бйана...яг гарч шоудах гээд байжийсан чин утас дугарав... хэн нь ч юм нэг хүн эхлээд аваад нилээд ярьсан....намайг ховлоод ч байх шиг...тэгж тэгжийснэээ чи ярь гээд надаа өгөв...
тэгсэн "ээж нь байнааа" гэхийн...
"аи?? та нас бараагүй байсиййм гэж үү?"
"үгүйээ. ээж н хөдөө эмчээ хийгээд бйажийлаа"
"ээ та яагаад ийм олон жил хөдөө бйагаад бйасиймбээ..???..   гээд сайн санахгүй байгамаа...
тэгсэнээ
"та тэгүүл намайг гадуур гарч шоуддагыыг бүгдийг мэддэг бйасан уу?" гээл нүхээ малтсан юм яриад бйасан
 өглөө н босож ирээд үхтэлээ уйлсан...
эртүүр бас нэг зүүдэлсэн нь

нэг хүн бид2 уулзалдсан....тэр хүн намайг олон жил сураг хайж явсан гээл... чамайг ямарч бйасан 3р курс гэдгийг чин мэдсэн... одоо энэ сургуулиа төгсчөөд манай сургуульд сурахуу..манайд 170оюутныы орон тоо бйагаа...  /бүр яг 170аад гэж хэлсэн....:-р/..
би урьд н танийг харжийсан шдээ...та нэг тйим улаан цамцтай гэсэн чин...
өө тэр чин миний хамгийн хайртай цамц ш дээ гэхийн...
тэр хүн бид2 ямар холбоо хамааралтай н тод гараагүй...
ямарчийсан хайж яваад уулзалдсан...
дээр н тэр хүн надаа, бас тэр хүнд би аймар сайн бйасан...
ялангуяа би их сайн байсаан.... урьд хойно н гарч гүйгээл,,, аймар гоё зүүд бйасааан... 50аад насныы хүн бйасан...
сэрчээд үргэлжлүүлж зүүдлэх гээд хичээсэн...тэгж хэвтжийснээ...за дахиад унтчуул урьдахаа мартчуул яаахийн гэж бодоод боссон... багахан уйлагнасан...

хэрэв зээ,,,амьд сэрүүн бйасан бол ээждээ сайн охин н бйаж чадах бйасан болуу? 



Saturday, June 4, 2011

Амьдрал

араамандаа яаажигнасаар л...
"архи бээргүй" сарын аян амжилттай зохиогдож дуусах гэжийна... нээх аянсаад байхыым байхгүй угаасаа уух шалтаг н ч гарсангүй...ууя наашррр гэж хүнч дуудсангүүү... зүгээр гэртээ бйажаагаад өөрөө авч ууна гэдэг гонж болсон...харамчийн хар тулам болсон....өөрөөсөө бээрний мөнгө харамлаад сурцан айхтарааа би...үүхаха...:р

ойрын хоногуудад хийсэн хоолныы зургийг тавьюүү

сайхан цуйван...
ийм гоё хийдийм бйажийж эртүүр газар хөдлөлтөөр дүрвэж явжаагаад айлд очиж хйисэн чин унгаа хаяцан...пирррпарррр....ххахаха






 аа энэ нэг өдрийн цай явжийна...
мөнгөндөө харамчийм болхоор заримдаа ингээд будаа бондойлгож авч яваад идчдэг гэжуугаа...
хар коофээ тэр саванд н бйагаам...
энэмуу 2 бөндгөр будаандаа цадаад кэхрээд сүйд болохыыг н яаана...хааха



 хоол дэссэрттэйгээ явжийна...
стрэит гоймон авцан чин шал явцгүйм бйаналээшш...бас болоогүйээ дундаа нүхтэй шүү...
мах ногоотойгоо нийлж өгөхгүй..амт ордоггүй яааваа...
тэхээр н хайруулын тавагныыхаа захруу н мах нөгөөгөө яржаагаад дунд н энэ муу гоймонг нилээн шарсан...тэхсэнч амт ороогүймдаа...
тэгээд идсэнчин тэр нүхэнд н аймар халуун уур нтр орцон...уруул ам түлээд яааваа...



 энэ ёстой хөөрхөн амттай хоол болсоон....
даанч будаа н агшдаггүй...
мах ногоо н болчоол,,,зургийг н аваал,,, коофээ цай уугаал хичнээн хүлээв.... ёстой агшаагүймдаа...будаа
хэд самардаж хаячаад цагийн ажилдаа явчаад орой н ирж хольж хутгаж идсэншшш...



тэхтэл ойрд нээх сонин бйагаа...
2мөөмний гол дунд гэхүү? арай жоохон доогуурхан юмууда...тэр хавьд нэг юм дүүрээд бйагам шиг болоол... яг дүүрч гарч ирэх гээд бйагам шиг болохор н уртаа гэгч амьсга авангуут хэсэг доошлоод бйагам шиг
тэгсэнээ дахаал дээшлээд эхэлнэ..тэхээр н дахаал урт амьсгаа авчихна...
цагийн ажилийн ёпоон хүүүхэнд "шалгалтанд орохын өмнө нээх санадардагдаа? тэрэн шиг болоод бйахыы" гэсэн чин
шинэ ажилд ороод санаа зовоод,,,биеээ бариад айж сандараад тэриймүү гэнээ...
гүүэээ гүү...би нээх шинэ ажилд орлоо гээл алдчихвий нтр мнтр гэж санаа зовдог мовдог стийлийн хүн бишээ гэлээ... өөр юу байж болохуу гэсэн чин
ядаргаа юм болуу гэнэ
уг н би бүтэн нойртой хоолтой хэвийн байгаа гэлэээ
өөр юу байж болохуу гэсэн
стрээс юм болуу гэнээ
харин л дээ..би яааж стрээссддэг гэдгийг мэдэггүйм....
аан би дурлацийм бишүү?? гэлээ...
тэгсэн өнөөх: өө байж болохыым...гээл баахан юм ярив
сонсож сонсож
за тэгүүл дурласанд тооций тэ...гээд яриа дууссан
би дурлацан бйагаа бологэээ...болтугааа...
энэ нэг өөр л биилогийн порцээсс явагдаад бйах шиг бйагаам.
нүүрээр л питий юм гараасаа гэж бодохыыын

яг ингээ бичээд суужийтал газар хөдлөв
очоод тэлүүзэрээ асааав
манай энэ хавиар 3н балл орчим хөдөлсөн бололтой...

Sunday, May 29, 2011

Монголд

их дэлгүүрийн 1 давхарыын хүнсний хэсгээр н ороод юм авчаад дохиололтой хаалгаар гармагц нэг талх, нарийн боов нтр зардаг боловуу гэмэээр, авчаад дотор н суугаад идэж бас харагддаг газар байсан...одоо байнуу гүүюүү...би ч орж үзээгүй...
миний хийдэг нэг цагийн ажил яг тйим хүнсний дэлгүүр дотор байдаг нарыын боов боорцог талхныы хэсэг...тэхдээ сууж иддэггүй...худалдаж авчаал гардаг...
би худалддаг...бас боов боорцогыг орой болохоор гялгар уутанд хийгээд үнийг н хямдаруулдаг хүн...:р
манай тэрүүгээр өвөө эмээ нар голцуу...
тэгээл нийлээд тэдэн төгрөг боллоо гэж хэлчээл, уутанд талх боорцогийг н хийх зуураа зарим нэгтэй н юм яридийй...:р
нэг эмээтэй ярьсан нь
эмээ: өглөө газар хөдөлсөн тэ
би: харин тйи...сэрүүлэгэндээ босож чадахгүй унтжийтал, газар хөдөлөөд тэгээд ашгүй боссоншш...хэхэ
эмээ: хэхэ... ойрд жижиг жижиг доргилтууд их бйанаа тэ
би: харин тйи...жижиг доргилтууд том юм ирэхийн тэмдэг гэсэншдээ... аймар юмаа тэ
эмээ: аймар аймар
би: баярлалаа...болгоомжтой байцгаая тэ...нтр

тэгээд эднүүр нээх сониоон...нэг шавахаараа бултаараа шаваад бөөн оочир....ганцаараа үед амжихгүй...нусаа гацартаа наана...
нээх сонин хүн байгаа газар дагаж очиж сонирхох н их

эртүүр би нэг монголтой дэлгүүрт явжийтал
амталгаат худалдаа явагджийнаа..
"та энийг амсаад үзээрээ... шинэ худалдаанд гарч байгаа юм" нтр гээл бйахаар н бид2 өлсжийсийм болохоор очоод идчий гээл...дөнгөж мань 2ийг ирэнгүүт л араас 3,4н хүн хүрээд иржүүү... мань2гялс үмхчээд "эднүүр ийм балиар тэ....нэг ч хүн очихгүй байсийм байжийж,, салхийг н хагалчихангуут араас шаагиад ороод иржаагааг н"...гэээл, бөгсөө эргүүлж аваал муулаад явжийтал дахаад амталгаат худалдаа бйанаа...тэхээр н бүр хэрэг болгооод....
за одоо хэн ч байхгүй байгааз...одоо 2уулаа очии...яг ирнэ тэ...гэж хэлээл очсон....нэг шүдний чигчлүүрэнд гогдчихсон сосээсэгийг авч амандаа үмкэээл эргээд харахад л 80н самура ирцэн байжаагамчин..яааахийй...:р нэг тйимэрхүү..ккк

бас нэг өдөр өөр нэг эмээтэй ярьсан нь
эбий минь бараг л эрүү өвдөг 2н нийлцэн...эмээ...
бүгд нийлээд тэдэн төгрөг боллоо гээл би тонгойж иржаагаал тун ойлгогдохуйц, тун элэгсэг сайхан дуу хоолойгоор хэлэв..:р
эмээ түрээвчээ ухаал бйана...ухаал бйана...
тэгж тэгжийснээ...
энийг авахуу аль ч билээ дэлгүүрийн урамшуулалыын карт гээл баахан цаас гаргаад ирлээ...
тэгсэн манай ёпоон охин: аан...дээр үед их очдог бйасан...одоо очдоггүй гэж авдыын....
тэгсэн би:
өө харийдаа...аа тэнд бйадаг дэлгүүр бйана тэ.. пөөх ямар олон юм бэ...бүгдийг н авч болох юмуу?
эмээ: ав ав...урьд н би очдог бйасан...одо даанч ганцаараа тэр хүртэл явж чадахгүй болцон
би: өө тиймүү...танай гэрээс хол уу тэ
эмээ: миний нэг л нүд юм хардыын...энэ нүд бол юм харахгүй...ингэд хаачуул харахгүйшдээ гээл гараараа нэг нүдээ дарж үзүүлэв
би: өө тиймүү...ёстой тэгж мэдэгдэхгүй байна
эмээ: би одоо 90тэй...тэхдэ л ганцара яваал бйана
би: пөөх тиймүү...манай эмээгээс өндөр настайм бйана... бла блаа гээл баахан ярьжаагаамдаа...авсан боов талхыг н кассныы цаанаас биш...бүүр наашаа хэрэг болгож гарч ирж гарт н бариулаал...ай мөн сайхан сэтгэлтэй худалдагч шүү би.... гээд бйажийтал
яаасан... бүүр нэг өөр өдөр нэг өвөөгөөр нам загнуулна биздэээ.... хахахха
түссс гээл талхаа шидээд, араас н төлбөрийн 1каарт, урамшуулалын каарт 2ийг шидцэн...
би төлбөрийн 1каарт, урамшуулалыын 1 каарт өгөхөд л яах ёстойг мэднэ...тэгсэн 2 урамшуулалыын каарт шидцэн чин би мэдэхээ бйацан...
тэгээд нөгөө хажуудах ёпон охиноос асуусан чин холоос,,,долоовор хуруугаараа тэрийг дар, тэгээд тэрийг дар,,, анха дараа н тэрийг гээлийнаа...
тэхээр н гэнэт энэ өвгөн чин шидээд бйасан...нээрээ яаарч бйагаа бйах гээл аягү тэр өвгөнг бодоол,,, чи ирээд хийгээд өг тэхүү...гэсэн чин өнөө муу охин чин нэгийм ирсийн...
тэгсэн муу өвгөн чинь: "чи өөрөө хийгээч" гээд хуруугаараа маньруу чичилдэг гэжийшш...
мядралтаач,,,хүн таныыг л яаарч бйагаам байх гээл энэ охинг гялс хйичих гэжийхаддаа гэж дотороо хэлчээд гаднаа болохоор: уучлаараа, би жоохон удах бйах гэж бодоод гэвээ
тэгсэн муу өвгөн чин "юм хумаа сайн сураач, өөрөө хийгээч",,,юу юу гэвээ...
би дуугай л....
тэгээд авсан талхыг н торонд н хийгээл
"үнэхээр их хүлээлгэчихлээ, үнэхээр уучлаараа" гээл бөхөлзөхөөн аядав...:р
тэгсэн муу өвгөн чин эргэж харан харан "сайн цээжилж аваач" юу юу гэлээ...дахаал хэлээлийнаа...тэгсэн гэнэт миний дургүй хүрээд дахиж "ёстой уучлаараа" гэж мэж бөхөлзөхчгүй таг нүдээ томруулаад гөлийгөөд зогсцон,,,,өвгөнг эргэж харан хартал н нүдээ анивчилгүй нам гөлөрцөн...:р..
орой н ирчээд маасагныы цаанаас миний анивчилгүй тас гөлөрөн, томруулсан нүд ямар харагдсан бол гээд толиндоо хараад бйанааа....сайхан дүндүүк шүү би..:р
мядрал өвөөг явсан араар өнөө ёпон охин муулаал бйаналээ...
би ч тэр ёпоон охинд бас уур хүрээлийлаа....ирээд гялс хийгээд өгчихгүй гэж дотороо бодоол...гаднаа "иймэрхүү өвөө бйахийн тэ...эртүүр хэнийг бас нэг өвөө загнаад" нтр мнтр гээл өнгөрсөн...:р
энэ хамт ажилдаг хүүхнээ тэгжаагаад муулнаа....хүн амьтан муулахгүй бол стрээстээд бйахийн...
 гээд өвөө эмээ нарт загнахад н загнуулаад, юм ярихтай н юм яриал байжийтал үеийн гэмэээр залууус хүүхнүүл орж ирнээ...тамтай
бяд харилцан бие биенээсээ ичилцэнэээ...
би ч яаахав маасагтайм болохоор арай гаагүй...нүүр харагдахгүй
залуус одоо юун ч талх боовсог юм билээ...явж мах шөл эргүүлээч гэмэээр...
сонин амттай юманд дуртай эрчүүл ихтэй улс

Thursday, May 26, 2011

恋の死

愛している誰かが死ぬとき、しかも予想していないときに死なれた場合、一度にその人を失うわけではない。 長い時間をかけて、少しずつ少しずつ失っていくのだ。 しだいに郵便物が来なくなり、枕やクローゼットにある衣類からにおいが薄れていく。 少しずつ、なくなった部分、欠けた部分が積み重ねられていき、そしてその日がやってくる。 ふと、あのひとが永久にいなくなったのだということに気づかされ、痛切な思いにかられる。 そしてまた一日、すっかり忘れて何ごともなく過ぎたと思っていると、ある日突然、失われた部分、欠けた部分に再度気づかされるのだ。

Wednesday, May 18, 2011

Гамбир Гамбир Гамбир Гамбир Гамбир Гамбир


Ганц өглөө босож ирээд юу идэхвээ гэж толгой шийрээ уралдуулан боджийтол хүнээс авсан гал зуухныы хэрэгсэл дунд кааш, гурил 2ирсэнг харав...тээд кааш чанаад уучий гэсэн чин яааж чанадагийг н мэддэггүйм бйахчүүлээ... заавар н ч байсангүү...тэхээр гурилаа л балинчдахаас аргаггүүм байгааздээ...

өнөө олон нийтээрээ хэрэглэдэг гал тогоондоо очоол хар өглөөгүүр харинч нэг хиншүүдэж өгсөндөө...:р
уучилаарай. 1р дотуур бйарныы 2р давхарыхаан..
эд нар энэ олон нийтээрээ хэрэглэдэг гал тогоо, жорлон, шүршүүр, угаалгыын машаан нтр-ийгээ бузгай бохир хэрэглэнээ...матар гомдмоор...дан охичуулыын байр ш дээ уг нь...
тэр өглөө л гэхэд гамбираа шарах гээд орсон чин 3,4н өндөгний гэмээр баахан хальс, угаалтуур дотор баахан аяга таваг, гааз н дээр баахан хуурч байгаад асгацан бололтой, ногоо цагаа... 
мааа давхарт 10н хаалга бйагаад бйагам....
яадаад нэг н нямбайвтар бйая гэж бодоод олон нийтийн газрыг цэвэрхэн хэрэглэж, орох гарахадаа тогоо унтарааж байгаа би...ооё ёоёо...
"Сайн хүн бол нүднээс далд ч сайн" гэдэг үгийг тэр жил "Дэтроид"-ийн жорлонгоос уншшсыыы...тэрнээс хойш би нүдэн дээр муу, нүдээс далд сайн хүүхэн болсооон...ааахахаа....шал дирдгааа би...

   гээд гуриландаа маасл хйиж базаж нтр болжоогоод зуураад...2бөөрөнхий гурил .....
бутарч унасан сайхан 70н давхарыыг төсөөлж, ирмэлзэж элдэж явжийснааа гэнэт өнөөхөө хэрчэээд боорцог, морин чихэн нтр болгоцон...өөлгий тэр өнкөрүүш,,,
үлдсэн нэг н харин гамбир болж чадсан...:р 
золтой л ул боов, еээвэн нтр хийчихсэнгүү...ёстой явцуу дирдгаа хүүхэн бйаналээ би...:р
 зайлуул гулзайсан ямар ийм морин чихэн бйахуу...нөгөөтэйгүүр Гамбир бол лаг смайл гамбир наасан...:р

смайл гэснээс монголд нийлж ууж, дуулж наалдан пад, салан пад янз бүр байсан хүү дуулуулдаг тэмцээнд орсон бйахаар н дуулжаагааг н үзэх гэсэн чин тэр нэтрүүлэгийн 2 хөтлөгч яаааг яаациймбэээээээээээ....хөлдөөгчинд хорь хоночоод гарч ирсэн бйахаа....үнэн дирдгаа 2 гар
эмэгтэй н: инээгээрээ, манай өнөдрийн дугар эхэллээ
эрэгтэй н: тиймээ, инээгээрээ...өнөдрийн дугаар маань эхэллээ...ёоо бүр бодохоор л изаг хөдлөөд байхийн.... заза эртүүр энэ2ийг чаатаар ганбаатарыынхаа үсгийг элэгдтэл муулцан...энэ муу2т тэгж дахиж цаг гаргахгүйээ...азтай 2 хүүхэд...надаар муулагдцан...янжинлхам бурхан ивээлдээ авч надаар муулуулсан бйахөө....



Wednesday, May 11, 2011

Алтан долоо хоног

энэ улсыын
эзэн хааны төрсөн өдөр
шёовагийн өдөр
үндсэн хууль батлагдсан өдөр
ногоон өдөр
хүүхдийн өдөр нтр мнтр гэсэн хэдэн тэмдэглэлт өдөр болон баярууд зарим н дараалалаад зарим н нэг хоёр хоногийн наана цаана болдогийг албан байгуулга хувь хүнүүс нааш цааш н ургашлуулж хойшлуулаад болж өгүүл 7хоног амарчдаг юмшиг бйагаам..тэгэд тэрийгээ алтан долоо хоног гэж мэцэн...
энэ амралтаар гадаад нтрлүү аймар их зуулчилдаг...
энэ жил харин гамшигааас болоод гадаадруу аялагсадын тоо буурсан барьсан гээл бйаналээ
бас болж өгүүл саяныы гамшиг болсон бүс нутагруу явж мөнгөний урсгалыыг тийш бий болгож тэдэндээ тус дэм болыы гэсэн уриалга бас ихтээхэн байх шиг бйав
гэж гэжийгаад би өөрийгөө л яааж алтан долоо хоногийг өнгөрөөсөнг бичих гээл оршилдоод бйагаа н энэ...
манай монгол хэлний багш сайн багш байжээ....
зохион бичлэг мөнч их бичүүлдэг...оршил н алга,,,өрнөл л алга гээл... би нэг ганц үг заачаал "энчээ, энэ үгэн дээр өрнөөд бйанааа багшаа" гэх н холгүй байдаг бйажуулээ... нээрээ багшдаа энэ блогоо уншуулуул маа багш шууд багш хийхээ болих байхдаа....ийм шавьтай байснаас гээд аи...хахаха

гээд би эртүүр тоо бодоод байсан талхныы цээхдээ тэнцчихсэн...тэгсэн яг 5н сарын 1нээс эхэлж дуудаад эхэлдэг наасан...алтан долоо хоног миний хувьд 30наас эхэлчдийн...
ийгээд архидалт, ийш тйиш явалт, цагийн ажил нтр-ийг хэрхэн зохицуулсанаа хожим мартахгүйн тулд нэг сайхан бомбооролдуулчнааа яаадиййй

4 сарын 30н
гэрээсээ авч явсан юмны зураг
хутга
төмс арилгагч
хогныы уут
баахан чихэр
дээс... 
төмс арилгагч, дээс 2 л буцаж ирсэн...
өглөө 8 өнгөрөөж гэрээсээ гараад атуус, богоон солиж сууж явсаар 10өнгөрч бйахад монголчууд уулзаж хорхог хийнэ гэдэг дээр ирэв...
30аад хүн лав ирсэн бйахаа...таних танихгүй нүль монголчууд...
эхлээд якисоба гээд шарсан гоймон...гэчдиймуу яаадийн...нэг тйимэрхүү хоол
дараа н үхрийн мах, чинжүү нтртэй шараад
дараа н хорхог хйигээд
дараа н тойрч архиан уугаад...аа худалаа...мах шаржийхад л би ми вино ууж эхэлцийн бйана...
хорхог хүлээнгээ бээр уусан
хорхогоо идчээд жинхэн утгаараа тойрч сууж архи уусан... гээд бичхээр хамт явсан хүнүүс, арайчдээ тэгж гоё явсанг ингэж бичээд яаахавдээ гэж бодох бйахдаа...хаха...яаадийй тэ....маа монгол хэлний багшийн муугийх н л энэ...нтр гээд аи
тэгээд эхний шатны арга хэмжээ дуусаад хүүхэд шуухадтай н хариад мань мэт шиг сийнгл, эсгүүл хүүхдүүдээ явуулцан каапл, эсгүүл эхнэр хүүхдээ саяныы гамшигаар монгол явуулцан гоонь эрчүүл гэсэн хэдэн гаруул нийлж аваад монгол караокэ орж өглөө болтол дуулж, ууцгаасан бололтой байналээ...би бас бйасан байналээ...зураг харахаар би байгаад бйаналээ...гээдүү...
тэгээд 5н сарын 1ныы өглөө болно биздээ...караокэ-д

5сарын 1н
өнөөх монгол караокэнээс гараад гэрийн зүг....12оос ажилтай...
тэгсэн би богоонд суугаад нам унтчихсан...
монголоор бол 1р хороололын Драгон бааранд ууж бйагаад гараад Офцэрүүдийн ордондох гэрлүүгээ явах гээд тарлэбуусанд суусан чин нам унтаад нэг сэрсэн чин буцаад 1р хороололд ирцэн бйадиймдааа...
ёоо...гээл,,,арай чүү буцаж богоондоо суугаад нэг удаа эрээс хийхэд бараг 3н цаг унтчихсан би,,,дараагийн удаад гүрийжаагаад офцэрүүдийн ордондоо буугаад...12оос нөгө мундаг талхныы мухлагыыхаа цагийн ажилд явав...
би "тйим тйим тйим 3н талх, нийтдээ тэдэн төгрөг болов" гэнэ
тэхээр надаа мөнгөө өгнө..тэхээр н тэрийг н аваад
"тэдэн төгрөг таниас авлаа,,,хариулт тэдэн төгрөг болон билл-ийг өгииёөө
хүлээлгэсэнд уучилаараа
баярлалааа
дараа ирэхийг чинь хүлээж бйана" нтр гэдэг үгийг 4н цаг хэлчээд
 оройхон гэртээ ирээд усанд орж аваад нам

5сарын 2н
нүль унталт...шарталт,,, арайчүү гоймон чанаж идлүү яаалаа...
тэгсэн мангар уйдааад,,,,баахан монголчуудтай бужигнаж бужигнаж ирсэн чин маайййр ганцаарааа санагдаад,,,,хорвоогоос тасарцан,,,гараад явахаар цус сорогчид л бйагам шиг гээдүү...нэг л бишээ... олигтой ч шартаж чадахаа бйацан....хямарч шартдаг наасан
тэгэнгүүт н гэнэт монголчуул нөгө гамшиг болсон газарлуу явна гэжийсэнг санаад холбоо бариад,,,,тэгсэн ок ок яв яв гэдий,,,

5н сарын 3н
гэрээсээ авч явсан юмны зураг
30нд хутгаггүй буцсан тул энэ удаад...туршлагатай...авч явах юмс дээрэ нэрээ бичээд наацан...:р
эндар бүгд буцаж ирсэн...:р

өглөө 8өнгөрөөж гэрээсээ гараад атуус богооноор явсаар, хэсэг хүнүүс уулзах газар очоод уулзалдаж хоолныы хүнс аваад... тэндээсээ машаанаар бас нэг хэсэг нөхөд дээр нийлэхээр явсан....
ёпон даяар бараг амралт болохоор зам н түгжирцэн...2цаг өнгөрүү явах замыыг 6н цаг өнгөрүү зарцуулж туулжийж, орой нөгөө хэсэг нөхөд дээр нийлж, маргааш хийх хоолоо заримыыг н хагас, заримыыг н бүтэн боловсруулж аваад тэр шөнөдөө нөгөө гамшиг болсон газарлуу 2машинаар хөдлөв
шөнөжингөө явсан...

5н сарын 4н
гамшигт өртсөн 3,4н мужийн нэг болох Мияги мужийн Нийцүки дунд сургууль дээр гамшигаас хойш 50аад хоног орогнож буй хөгшин залуу эр эм нийлсэн 100гаад хүнд ёпоондох монголчуудыын хандивласан мөнгөөр
сүүтэй цай
хар цай
хуушуур
бөөрөнхий махтай шөл
байцааны салаат
онигири (энэ улсын хоол...ямар нэгэн юмаар амталсан хэлбэрт оруулсан будаа гэхиймуудаа...ккк) гэсэн хоол цайгаар үдийн хоол барив
гээд өдөр 1цаг өнгөрөөж дуусчаад буцаад явахадаа тэр хавиар нилээн явж хэд хэдэн удаа машинаасаа бууж зураг хөрөг авав...
ганц бяд ч биш...тэр хавиар тэгэл зураг аваал явжаагаа ёпончуул мангар их бйаналэээ
би бол тэр эвдэрсэн сүүдсэн юмсыг хараад сэтгэл нээх гонсойхгүй байналээ... тэхдээ "арай л аймар болгожээ" гэж өөрийн эрхгүй амнаас гарсанг сүүлд бичсэн бичлэгээ үзэж бйагаад сонссон...
хамгийн сэтгэл өвдсөн н тэр хорогдох бйаранд бйагаа хүнүүс... үнэхээр өрөвдөлтэй...нээх хөөрхөн дөрвөлжин хэлбэртэй цаасан хайрцагаар таг гэмээр юм хийцэн...тэрийгээ бариад хоолоо авах гээд хүрч иржаагаан үнэхээр өрөвдмөөр....
бүх л насныы хүнүүс бйасан... манай эмээ шиг эмээ хүртэл бйасан...
тэд нар дотор өшөө удуул би ч эмтрээд дуусах юм бйаналээ...
тэгээд буцахадаа шөнөжин явав. хурданыы зам, доогуур зам бүгд түгжирээтэй...

5н сарын 5н
өглөө н нэг юм анх тэр хүнүүстэй уулзсан газараа ирж...тэндээсээ би богоон атуус унаагаа дамжсаар гэртээ ирэв...
орой 5н цагаас цагийн ажилтай...усанд орчоод хальт унтчаад цагийн ажилдаа явдаг
орой ирээд нам

5н сарын 6
өглөө арайчүү босож хоол хйиж идсэн бйахаа...тэгчээд ажилдаа яваад орой 6д тарсанчин, нөгөө гамшигийн газарлу явсан хүнүүс токиод сайн явж ирсэнийгээ тэмдэглэнэ...гээд...
би очихгүй гэж хэлсийн..уг н эхлээд...тэгсэнээ гэнэт очмоор болод..:р тэгээд орой ажил тараад токио...
нөгөө монгол караокэ-д бас өглөө болтол уув....
энэ өдөр харин согтоогүй, каадр тасраагүй...зодолдож буй монгол залуус болон дунд н орилолдож буй монгол охидыыг харж марсан шигээээээээ...тэхдээ манай талыыхан биш...
хэдэн пацаанууд л...
би ч нас явсан бйаналээдээ.... тэр орж ирсэн пацаануул,,,арай л пацаанууд байсаан....тэгчээд тэр зодолдоходоо томммммм гэж...балцруунууд.
гөлөг минь, банди минь гээл...нэг охин бүр нэг хүүг чам шиг банди хараагүйм бйана за банди минь гээл гараад явналээ...какакак

5н сарын 7н
гээд үүр цайтал ууж идэж, дуулж, нанчилдаж өглөө 6,7гэж тэр газараас гараад хоолонд орчоод гэрлүүгээ...
энэ удаад харин ёстой гүрийжаагаад эрээс хийлгүй...шууд офцээрүүдийн ордон дээр бууж чадсан...баяр хүргииеэээ баяр хүргииии...хүүүхааххаа
гэсэн чин гэртэ ирсэнчин 11болжийдиймдаа...би 12оос ажилтай....
3н ширхэг дарааллалсан сэрүүлэг тавьж аваад хувцастай хэвтсэн....сэрүүлэгээр сэрсэн...ажилдаа явсан
тэгээд орой н ирээд унтсан

5н сарыын 8н
битүү унтсан

хүүелдээ..миний алтан 7хоног бараг алтан 8, 9н хоног болохнээ...:р

гэээд өчдөрөөс номондоо орж
сургуульдаа явж
номыын сандаа суууж
блогоо бичих гэсэн болохгүй байсан чин өнөөдөр харин зүгээр болчиж
нүүрном-н дээр хэдэн зураг тавьж
цагийн ажилдаа бүтэн нойртойгоор, бие сэтгэлээ бүрэн зориулж
амьдрал араамандаа яаажигнаж эхлэв

паахх...ямар уртыымбээ...
бичлэгээ уртасгаач гээд бйасан хүний хүсэлтйин хариу шүү....каккаак....
санаандгүй урт юм биччээд шалигтдаг бйанашдээ би...хахаха
 

Tuesday, April 26, 2011

дүфффф

хэрэг болгож токиогоос ачиж ирсэн дугуй эвдэрчдэг гэжийшшш....
пөнн гээл аймар дугарсаан....
яг атуусныы буудлыын хажуугаар давкиж явсанг хэлэхүү..  хүнүүс хаана юу дугарчив гэл ийш тйиш хараал...би бас ийш тийш хараал тэгсэн ямариймнийх н бйадийн...өөрийнх н дугуйныы хойд дугуй хаг явсан бйагам бишүү..:р
тэхээр н нээх атуусны буудал хүртэл дугуйгаар иржийсэн хүн шиг дугуйгаа тэнд н орхиол атуусанд суугаад явцан...:р..хахха

даараад шөлтэй хоол хиие гэсэн чин хайруулын тавагнаас өөр сав алга гэсэн чинь будаа агшаагч бйахгүймуу гэжийна...байна гэсэн чин будаа агшаагчинд бүх л хоолыыг хийнэшдээ гэж монголд бйадаг чаатчин хэлсийн
тэхээр н будаа агшаагчиндаа тэр орой шөлтэй хоол хийж идэв...маргааш н бэлэн гоомон чанаж идээл, дараа н бас цуйван хийгээл нилээн хэдэн өдөр болов...өрөөнөөсөө ч гарч явахгүй амар амар гээл
тэгсэн сая бүтэн сайнд гэнэт тог...тогныы мөнгө санаанд ордыын
ёстой гай л байнашдээ..бэлэн үнэгүй гаазыыг н хэрэглэдэг хэрэг гээл... будаатай хуурга хиие гээд будаагаа өрөөндөө агшаангаа, ногоо махаа хуурах гээд нийтийн гал тогооруу оров...
тэгсэн тэнд бас хананд нь арзээтэг бйадийм бйана...тэрүүхэн хооронд бараг л будаагаа хүртэл энд авчираад агшаачдыымуу гэж бодож амжив....тйим аймар тэ...хаха... тэхдээ гайлийна...энэ тогныы мөнгө их гаруул тэгнэээ яадийн...
тэхдээ ч тог ёпоонд хямд л юм бйаналээлдээ...аюултай ч гэсэн Атомын цахилгаан станцуудыын буянаар хямд тог-тойм шиг бйаналээ...
тэгээд гал тогоонд орсончин нөгөө нүдээ эсгүүл нүүрээ л гаргадаг...толгойндоо алчуур зүүчдэг орныы хүүхэн нэгийм хийжийнаа....
тэхээр н хажууд чин хийчихүү гээл хоолоо шарангаа тэрний хоолруу хараад авав...
тэгсэн юуувээ.... хоол бишийм бйалгүү
нэг тйим сонин юм шарах гэжийнаа...
тэхээр н тэсэлгүү пөөх юуийн энэ?? амттай юмшиг бйана тэ? мэ гээл бурж алдав...
хүүхэн: банаанаа тэнпүра гэж хэлсэн....\гурилтаа зуурмаг дунд банаанаа хийж хутгаж бйагаад тосонд шаржийналээ\
тэхээр н би: өө тиймоо...зурагийг н авчихуу?? гээд зургийг н авчийсан чинь
аа гээл гүйгээд явчив,,,өрөөрүүгээ...
тэхээр н би, миний хийжаагаа хоолныы зураг мургийг авах гээл утасандаа явчлаа ухааны юм бодоод байжийсан чин А4ийн цагаан цаас бариад ороод ирэхийн...
яаахжагаам бол гээл..байжийлаа...тэгээл
тэр ч нөгөөхөө шараал
би ч хоолоо шараал
тэгсэн тэрний хоол болцон бололтоо..тэгсэн нөгөө цагаан цаасан дээрээ нэгийг тавиад "амт н хэрийг мдэхэгүй, тэхдээ идээрээ" гээд өгчиийна.
"өө яаанаа...болохиймуу...баярлалаа...амттай бйахаа энэ лав" гэж мэгээл авцан...
нийтийн гал тогоонд хоол хийих ашигтайм бйаналэээ
тэгээл тэр орой будаатай хуургаа идчээд араас н өнөөхийн өгсөн бананатэмпүра-г дэссэртэнд идсэн гэж...:р
дараа н одоо энд тэнд өнөөхтэй тааруул би танихгүйэээ...:р.
толгойндоо алчууртай болгонг эртүүрийн нөгөө бананаа өгдөг хүүхэн болуу гээд хараад байх нэг хэцүү аи...хахах
уг н царайг н таниул дара н нэг "амтта бйасан шүү" гээд хэлчихиймсэн...ккк
зурган дээрх шиг л хүн хажууд хоол хийжийсэндээ...:р



Friday, April 22, 2011

Өнөөдөр

ёстой мундаг хичээлд сууваа...
аая лаг ойлгоод байгам шиг чухал царай гаргаал суугаал бйалаа суугаал бйалаа...багш н ч ёпон аангил хольж хутгаж яриал, эцсийн бүлэгт "хүүе сая сүүлийн хэдэн минутад яг юу тохиолдов??", "юу болоод өнгөрчөв" гээл дуусах шив...нэг мэдсэн чинь л бөөн үсэг тоо,,,самбар дүүрэн юм...
жич: би унтаагүймшүү...би харж суусаар л ойлгоогүүүм... автобусан толгойтой би ч ухаан муутайм бйахаа....ииии ииии иии
самбар дээрхийг "чимбай" гэгч н хуулж аваад гараад ирсэн....гэрийн даалгавар өгсөн....хэнэээр бодуулдийм билэээээ... монголд бйасан бол хажуугийн орцныы Болдоогоор бодуулах гээд явжийхгүй юу...:р
Болдоод би бөмбөг яааж шидэх, бас хоёр алхамт шидэлтийг зааж өгсөн болохоор намайг гуйхад лав гүү гэхгүй л байх...какака

тэгэнгүүт н дараагийн паар бас тэр ангид байсийн уг нь. Шууд түүхий загас \сүши\ идэхээр явцан....гайлийна... гэдэс өлсөөл юм ойлгохгүй байх шиг бйана нтр....хохо

түрүү долоо хоногийн баасан гаригт
энэ сургуулийн монголчуул Ханами \Сакүрагийн модныы дор сакүрааг харангаа архи уудаг бичигдээгүй хуулийг ингэж нэрлэдэг юмшиг бйагаам\ болно нтр...гээд...би ч хөөрөөл яваал очлоо...мах шаржийна\гахай, үхрийн\...сонгино арилгаж хэрчиж бас шаржийна...гэрээсээ хүнүүс чанасан будааа авчиржийна...дэлгүүрээс ацарсан кимчитэйгээ холиж хутгааад сайхан идэжийнаа...зураг мураг авахуулаал... идэлт бол тэр чигээрээ босоогоороо...
тэгсэнээ гэнэт хүүе тйишээ сууцгаая бариии....ууя нтр болоод бээр, архи, ёпоныы жимсний архи гаргалаа...би бээр уулаа,,,би архи уулаа, би хөөрч эхэллэээ,,,би халаж бйалаа...би онигоо яриж бйалаа...................................................................би гэртээ сэрсэн... ийм л каадр бйана...
ёстой аймар юм бйаналээ....дахиж л Сакүра харж архи уухгүйм билээ...хохохо
маргааш н өдөржин унтаж бйагаад орой н гараад Токио орж архидсан... токиод болохоор цэцэг харж уугаагүй болохоор тун сайхан согтолттын доож таарсан сайхан уултаан болсон...:р

цагийн ажилд орох гээд яваад очлооо... талх шардаг хэрчдэг хэсэгт ажлийшдээ...халуун шдээ..одоо бүр гадаа ч халуун болно..тэхээр бүр л хэцүү бйахдаа л гэнэ.... "аа би хйинээ" гээл бйалаа,,,,"аанхаа би хийнээ" л гээл бйалаа
тэгсэн чин за тэгүүл видёо үзэнгээ энийг хийгээрээ гэнэээ.... тэгсэн яааав 35н минут тоо бодуулчдаг гэжийшшшш.......
жирийсэн олон тоо тасаралтгүү нэмүүлж хасуулаад ёоооо....
талхныы цээхэд ажилд орох гэж хүртэл тоо бодох юм гэж хэн бодоождээ...хахахха
муухай цэвүүн цаг болсон байнашүү...:р
гүү тэгээд намайг гурилныы харшилтай юу гээд бйасанг яаана....тэгсэнээ л тоо бодуулааал
би лав баахан гурил, талх л тоолох юм бйахаадаа....хахахха
оое тэгсэнээ...за энэ тооны хариуг чин хараад тэнцсэн эсэхийг буцаагаад хэлий гэжаагаам шүү...

тэхдээ л математикийн багшийн хүү надаа сайн бйагаагүй бйасан бол би математикдаа сайн л байх бйасан бйах...даанч хадам аав бэрдээ зөөлхөн хандаад бэрийг алаад хаясан бйагаамшдээ...гээдүү....хахахаха



Wednesday, April 13, 2011

Их завсарлага

хүний хүүхдүүл их завсарлагаанаар ингэжийдэг бйагаа...

монголоос ирсэн номонд ингэж:
зөгийн балтай дарсыг
хувааж чамтай уусангүй
зүйлийн алаг цэцэгнээс
зүүдээ хайгаад олсонгүй нтр мнтр...үргэлжлэлийг н орондоо оржоогоод уншлаа...

аая шүлэг мүлэг уншцан нтр...хэнбээ юу вэээ хэдэн он бээ би...:р

ирсэн ном н л эниймчин яаалтай...:р ийм ном надруу явуулсан хүн яг хаврын синдроомдтцон бйасан байхаа...хихих.....за алуулсаан...дараа юм явуулахааа больчнооо...:р

нээрээ номнуул явуулсанд баярлалааа...таалагдсаншүү