Thursday, December 16, 2010

"Болор цом" наадмын ТЭРГҮҮН байрт шалгарсан шүлэг гэнээ

Ц.Хулан : Би -Цагаан Дарь Эх

Нямсүрэн Цагаан Шүхэрт болсон
Наранцацралт Сандуйн жүд болсон
Намуухнаар хожмоо би
Цагаан Дарь Эх болноо!
Шүүдрээр нэрсийм шиг тунгалагхан гэж хорвоог би санасийм
Шүлгээр бус өөрөөр ярьдагтай нь хэл амаа олсонгүй
Бүгдийн түрүүнд ээж минь л өрөвдөж сэм уйлаад болохгүй нь
Бүсгүй амьтныг ачилдаг
Цагаан Дарь Эх болноо
Хоосрошгүй танан бумбанаасаа цутгаж
Хонгор ижий үрс үрсээ цэцэг шиг ургуулдаг байтал
Хонгор ижийн тэнцүүхэн ургуулсан тэр цэцгүүд
Хотлоороо яагаад нэгэн зүгт найгадаггүй юм гэж гайхахдаа би
Цагаан Дарь Эх болноо
Арван наймтын идэр цогцоо жийнсрэгийн элс шиг нурааж
Алс ойртоо одох харгуй, чулуу бүхэн дээр цацаж зулсныг,
Алмай үр биднийхээ эндүүрэл эндүүрлийн шанд
Алдаршингуй хар гэзгээ мөнгөөр цувиж бурханд өр төлснийг
Анзаарсандаа би
Цагаан Дарь Эх болноо


Шагжтивийн хамаг амьтан эхдээ мөргөнө гэж би горьдсийм
Шандуурлын далайд живсэн хүмүүс ижийтэй манатай явдгийм байна
Шалдрайхан дусал би ч тэдэн дунд хөвж л яваа
Шаралхсандаа би
Цагаан Дарь Эх болноо…
Дунд нь бороо шиг орж холилдсон
Дунгуй орчлонд хүнийхээ төрлөөс
Дуртайдаа би салаагүй юм шүү
Дэлэнгүй ч үрээ тэжээх шувуунаас
Уучлал гуйгаад би эргэж ирнэ
Дэгдэх хөлгүй ч үрдээ яарах могойноос
Адис аваад би эргэж ирнэ!
Үйзэн цэнхэр уулнаас туурь үлдэж
Үйтэн хуар талаас буурь хоцорч
Дэлхий нурахаас өмнө би олон олон ирнэ!
Тэмтэрч үзээгүй лусын бараа,
Тэнгэрт үзэгдээгүй луун дунаас ч цочоохгүй гэхдээ
Тэврээсээ үрээ салгах дургүй
Ялгуун ялгуун тэрбум байтугай
Ядаж ганцхан өөрийн ээжийн ачийг хариулсан
Энэ л цагт би эргэж ирнэ
Энэнээс наана, түүнээс цаана
Би цагаан Дарь Эх байнаа!

эх сурвалж Бийрбэх

яааж ийм үг хэллэг, хаанаас н гардыым болоо,,,би лав энэ шүлэгийг тавьсан саит-д шүлэгний дор хүнүүс шүлгийх н утгыыг тайлбарлаж бичсэн нтрийг н уншжииж л ойлголооо....
яг өөдөөс хараад энийг уншуул би лавдаг юуч ойлгохгүүм бйахдаа....мангарыымаа...

доор н хүнүүс гэж тайлбарласан бйана:
          -байшдээ тэ.. ариухан бус хорвоод төрсөн охид хүүхнүүдийн төлөө тэдний ивээдэг, тэднийг чиглүүлдэг бурхан бомоор байгаам байна..
           -аан бас ээж буюу эх амьтны ач гээчийг битгий мартаачээ
           -Наранцацралт гуай тэр номыг айлуудад тарааж өгсөн билүү, өгөх гэж боджийсан ч гэлүү нэг яриа байдаг байх аа, тэгээд түүгээр нь хэлсий байгааз, энэ бие өнгөрсөн ч Наранцацралт гуай шиг, Нямсүрэн гуай шиг эргэж буян болох зүйл хийнээ гэдгээ л Цагаан дарь эх болж мануудыг ивээнээ гэж....иймэрхүү тайлбарууд бичжээ гэж


гэснээс энэ манай дээд талын айлыын хүүхэн гэртээ орж ирээд өсгийтэй гуталаа тайлчдаг болоосоо...тог тог гээл толгойн дээр яваад бйахыы...


сав суулгатай болж хоол унд хийхйисөөөн....буугаал явжийхаар тоор гал тогооныы өрөөнд хүн хоол хийжийдийн...аймар гоё үнэртээл....ёоо ямар гоё үнэртжиинаа гээл монголоор хэлчээл явчжаагам...:р
 хараал бйахад сургуулйин гуанзанд охидуул ихэнхдээ л 2оос дэээш,,,эсүүл 2уулаа хоолонд орохыын..хөвгүүд хээгүүм болохоороо ганцаараа харагдахыы...
би ч ганцаараа ороод сурчиинадөө...хээгүү хүнийм би...:р

10 comments:

Anonymous said...

За юу байна даа, бүлтэрдэг хүүхэд минь кк. Бичлэгүүдээ уртасгаачээ :р

bultereech said...

оое, криллээр бичдэг болчиж...манай анонумоус...кака

Anonymous said...

кккк лаг танидаг байна шдээ
:p

bultereech said...

хэн гэдэгээ хэлчүүл бүр л танимхаараал сүйд болнодоо...:р

Anonymous said...

Merry X-mas!
Намайг танихгүй байхоо хааний ;)

bultereech said...

баярлалаа,,,чамдч гэсэн....
алкахол хэрэглэцэн бйахдаа комэнт бичсэн байна тэ?...:р

Anonymous said...

ккк цоо эрүүл байхдаа бичсийшдээ уг нь, яагаад тэгж бодов :р

bultereech said...

аа,,,би нэг гостуудаа л иймэрхүү коммэнт биччихдиййн..:р...кака

Anonymous said...

Миний эрүүл биагаа нь л чиний согтуу байгаа юмшиг юм байна л даа ккккк :р Happy New Year гээд биччүүл согтуу гэх байхдаа :р

bultereech said...

бурхан минь хурдан шинэ жилийн баяр наадмыг дуусгаж энэ хүнийг эрүүл болгож хайрла....кака..шоглоом шоглоом..:р
сайхан баярлаараа...монголд байсан болосо...нам шоудахыысан...:(