Tuesday, April 28, 2009

нахиад илгээмж


энэ 7хоног илгээмжинд даруулаад гэцүү байнаа гээлүү...хахах...
энэ улсын цүкүба мужаас гоё юм ирсийм чинь...зурагийг н бас аваад...тэр еэвэнгээ нэгийг н өөрөө идчээд нэгийг н монголдоо өгөх үү яах уу, өгүүл бүтэнээр нь өгөх үү, талыг нь өгөх үү гэж тоо бодож бодож талыг нь өгсөн...хихи...угаасаа харамчийн хар тулам юмчинь..би..яадийн...хэхэ...
энэ дашрамд мангар их баярласан шүү гэдэгээ бичии...дараа бас байнга явуулжийгаараа гээлүү...хахахха
идэх юмны учрийг бол дор н олчихоод байгаамаа, харин энэ номыг нээж ч үзээгүй байгаа...би ийм л хүн,,,жихшиг
..."Та өөрөө өөрийнхөө амьдралыг эрүүлжүүлж чадна" гэдэг ном байна

нээрээ ажилруугаа жийж байхад сургуулийн сааданд хэдэн охидууд байнга газарын теннисний бэлтгэл хийжийдийн, тэгсэн нэг өглөө намааг "НИ ХАО" гэдэг байнашдээ...хаха,,,би тийм гятад шиг юм байхдаа...

гэснээс хэрүүл
өчдөр ажлийнха нэг нипал хүүхэнтэй хэрэлдээд, гай л байна,,, би дуугүү яваад байсан чинь бүүр даварчихсан тэгэнгүүт нь тас хэрэлджийсэн чинь "юу ч чадахгүүм байжийж өөрийгөө лаг мундаг гээд бодчихсон" гэж хэлүүлдэг байна шдээ.... би гацаад наасан...хахах...тэгж аймар үнэн үг хэлүүлэхээр хэлэх үг олддоггүүм байналээ... "өөн тиимоо, тэгж харагддиймуу" гэж хэлээд бүр дургүйг н хүргэчихсэн..хаха..... надтай одоо дахиж ярихгүй гэсэн...ажилаас өөр юм яркүү гэсэн..болж болж,,,ашгүү гэж боджоогоом,,, угаасаа би тэр хүүхэнд дургүй,,,шааал эргүү,,,,худалаа хүүхэн,,,хүн хүнд очиж долигнож, далдагнажийдаг гошин юм...
хэлсэн ёсоороо өнөдөр ажлийн яриаг бол надтай ярисан...

ёооо....амралтыг хүлээсэн чинь мангар удаан юмаа...5н сарын 3анг ёстой хуруу даран тоолж суужийнаа... найз нөхөдтэйгээ уулзаж нохой 4 харагдтал ууна гэдэг билүү... би тэгүүл тэр нохойг н харагдахгүй болтол уунаа...ххаха...

гэснээс эртхэн унтии... өнөө өглөө 7.35д сэрдэг байнашдээ...8д ажилтай хүн...ёооо...
тэгээл нөгөө бохи маань аминд оржоогоом чинь...юун ам хамараа угаах, чихэн дэх бохио авч жажилаал, тэгээл гараад жийчихсэн гэжаагаа...хаха өглөө чихэндээ бохитойгоо сэрдэг гэнэ үү,,,хаха,,, гуцжаагаам шүү,,, бохи ширээн дээр байсийн

пи эс: өнөө өглө газар хөдөлдөг байнашдээ... энэ улсад ирсэнээс хойш 2дөхөө мэдэрлээ... одоо ч ингэн тэмээ буйлсаар л, жингийн цуваа явсаар л гэдэг билүү,,,,хаха,,,дөхүүлээл биччихлээ,,,ийм нэг үг байдаг шиг бодохын...тэрэн шиг л болж...

Thursday, April 23, 2009

баярын нулимс

өчдөр ёстой илгээмж аваад баярлаад, ичээд, биеэ бариад нтр шоок-нд орлоошдээ...хаха...удаан уулзалдалгүй байжийгаад найзтайгаа уулзахаар юунаас хаанаас эхэлж ярихаа мэддэггүй шиг хиам бохь2оо харчаад хаанаас нь яаж, хэзээ хэнтэй, ямар аргаар, ямар нөхцөлд идэх үү гээл 80н юм бодоод зураг нтр-ийг нь авч баахан пижигнэв....энүүгээр...хаха.... тэгж тэгж арай гэж нүүр хагараад идэхийн идэж жажлахийг нь жажлав...
хиамны амт нтр бол тасарчихсийм байналэээ,,,
бохь ч гэсэн лайтай,,, жажлуур сайтай,,,өчдөр жажилсан чинь одоо хүртэл гашлаагүй л байна гээлүү,,,,хахах....ингэж хадгалаад л, буцааж чихнээсээ
авч жажилаад л,,,хаха.... гэснээс нэг хүн итгэчихсэн байсан шүүү..... чи 3н хоног жажлаад байхдаа яадийн,,,ядаж 2 хоног жажилалдаа гэжийлээ...тэр хэлсэн нөхөр лав өөрөө 2 хоног жажилдаг байхааа...хаха
өчдөр тэгээд суурин дээр нь хиамны тал н дуусаа,,, сая талыг н бариад нөгөө монголынд очоод хугааж идэж дуусгаж санаа амрав...хаха.. муу хүн идсэнээ гэдийн гэлүүү....

одоо тэгүүл явахаа бичнээ,,,сайн хүн болохыг оролдож,,,,нтр
нээрээ 3,4нд хаварын баяр гэдэг юм болохын гэнээ...амтай болгон л тэрийг ярижийна...очих уу, очий л доо, хүрээд ир л дээ, уулзий л даа гээл,,,би үнэд ороол,,,, бодож байж болноо гээл байгаа,,,хахаха,,, эсрэгээрээ шдэээ,,,,би хүнүүсийг гуйгаал, хүнүүс очкү уулзкү гээл надаа үнэд ороол,,,
Сараа эгч 4нд концертдох юм байналээ....Сараа эгч нээрээ хаа газар дагаж явнааа,,,,ноднин бас ажилаар Ховдод явжийхад Сараасан дуулж байсан,,, энд ирсэн чинь бас л энд дуулна л гэнэ....хойтон намайг австрали явахаар яахийм болоо?,,,хэхэ.....өө мартах гэжийшдээ,,,,Сараа эгчид бас нэг хиам бохь захии байз... зууны манлай гавьяат минь олоод уншчих бии вии дээ....хаха
заза давсандаа явии...маргааш бас л фитнестээ

пи-эс: үзжийсан конооны хүүхэн залуу 2 суучихиймаа... хүүхэн ёстой эм хүний 13аад мэхээ ашиглаад нялх ногоо зулгаачихийн...хихи....
хүүхэн нь 29тэй
залуу нь 20той...хэхэ... ингээд бодохоор миний зулгаах нялх ногоо одоо дунд сургуульд яваа гэсэн үгиймаадаа....хахаххаа....гөх инээд хүрчлэээ

Monday, April 20, 2009

өнгөрсөн долоо хоногт юу боллоо байз? ажил дээрээ лааг орой очоод бичнээ гээл боджоогоол орой ирээл тэгээл элийрээл байжийтал шөнө болчихоод байдиймаа.
нээрээ монголоос бохь захисан чинь манай дээд курсийн аниа чи худалаа илгээмж л авмаар байгаам байнашдээ...бохь захиад байхдаа яадийн...гээд байхийн....би уг нь яг жинхэнээсээ стиморол, дирол нтрийг зажилмаар байгаам...эдний бохь мангар миияаа...мангар хурдан гашилчихна...би уг нь нэг бохио зажлаад тэрийгээ чих нтэрэндээ хадгалаад л, цаасанд боочоод дахиж гаргаж ирж зажилаад 3н өдөр нэг бохийг зажилдийн байхгүй тэгсэн эднийх бохь нэг өдрийн ч ая даахгүй...гээлүүү...хаха...
надаа нээрээ тэгээд бохь хиам 2 ирцэн байгаа...тэхдээ би аваагүй л байгаа..лав л энэ улсад ирчихсэн байгаа... бөөн баяр...1 стиморолоор 3 хоног...хихи...
нээрээ өнгөрсөн 7хоногт юу хийлээ гээл байсан чинь туж коноодчихсон юм... энэ улсын драм болон уран сайхны коноог аягүй үзээд байгаа...
"Гокүсэн" гээд хөвгүүдйин сургуулийн нэг лайтай замбараагүй ангийн тухай коноо...тэр ангийг дийлдэг багш байдаггүйм...тэгжийтэл нэг над шиг хүүхэн багшаар ирсэнээр коноо эхэлжаагаам...тэгээд 80н юм болж болж сайхан төгсөнө...
одоо бас нэг коноо эхэлүүлчихсэн байгаа.
"Кими ва пэтто" нэг хүүхэн гэрийнхээ үүдэнд хайрцагтай юм байхийг хараад, тэгсэн тэрэн дотор нэг 20орчим насны хүү байж таардийн...нил шарх сорви болчихсон...тэгээл тэрийг гэррүүгээ хайрцагтайн чирээд оржоогоом,,,тэгээд их хөөрхөөөн...өчдөр бүр шөнийн 3 хүртэл үзчихсэн байгаамчинь...маргааш нь фитнес-тэй байжийж,,,тэхдээ өнөөдөр давсанд явмаар санагдаагүй, лазангийн шүүжээр ч хатгаагүйм чинь...хэхэ
өнөөдөр нээрээ фитнес-ээ хийжийтэл манай ах таваарийшийн ангийн оюутнууд дуулдаг байсан дуу гэнэт аманд ордог гэжийш...
шонгийн модийг цэцэгэлтэл чамайгаа би хүлээнэ
насаараа ингэж явахуу, хэлээч хэлээч, хэлээчдээ чи минь...алиа дуу байгааз...тэгээл энийг дуулаал байжийсан чинь гэнэт би гэдэг гар ойрийн хэдэн жилд хүнд дурлаагүй байхийм байнаш гэж бодоод. би ер нь эрүүл байгаа гэж ч бодлоошдээ...эрүүл хүн өдөрт ядаж нэг шохоорхож нтр болдийн гэсэн...гээлүү...яаа тэхдээ дуралчаал нөгөөх нь тоохгүй бөөн гайшдээ....тэгээд шонгийн мод цэцэглэтэл гээл алиа алиа юм дуулаал явжийвал,,,,хаха,,,за за ер нь одиноороо л байжийсан нь дээрийм байна...хаха

Wednesday, April 15, 2009

чатад 1 iim yum irsen baina

Өөртөө л итгээрэй Магтаалын үгэнд бардаад яахав Үнэн үгэнд хонзогноод яахав Худалч хүнд хууртаад яахав Хуурамч хүмүүст гомдоод яахав Залхуу хүнд найдаад яахав Замбараагүй явдалтанд үнэмшээд яахав Амалсан бүхэнд итгээд яахав Алдсан юманд харамсаад яахав Арван хуруу тэгш биш дээ Алдаа оноогоо эргэцүүлж бодно биз Шударга үнэнийг олоход бэрх дээ Шулуухан хэлэхэд өөртөө л итгээрэй, гэнээ.

Sunday, April 12, 2009

тасархай унталт



яадийн ганц өдөр амардаг юм чинь гээд үд хүртэл унтаж үхэрийн биш гар утасныхаа дуунаар сэрлээшдээ. нөгөө миний сэрүүлэгний үүрэгтэй гар утасыг дон дон хийлгэсэн хүн н манай хуучин ажлийн эгч хүүхэн. энэ улсад сурахаар ирчээд утас авсан дугаараа надаа мэдэгдэж ярижийналээ.
тэгээд босож айлийн охин хүүхэд шиг гэр мэрээ янзаллаа ш дээ. тэгээд жаал чатлав. хуучин ажлийн сүүлд орсон нэг пацаан байдиймаа, тэрэнтээ чаталж ойрд инээгээгүйгээрээ л
инээв. үнэн алиа гараа тэр. хэхэ
оон тийм, бас намайг том болгож өсгөж хүмүүжүүлж өгсөн эгчтэйгээ бас чатласан юм байна
тэгээд орой боссон болохоор ч тэрүү нэг харсан чинь аль хэдийн 5болох гэжийдэг байнашдээ.гялс шүршүүрт орчоод гарч ир
эх 7 хоногийнхоо идэх талхыг авчаад орж ирээд бас 10, 20 минут унтчаад босож ирээд хоол хийж идчээд суужийна. одоо унтлаа. маргааш фитнес-дээ ядрах болохоор эртхэн унткүү бол...хаха...
дан идсэн унтсан юм болчдог байна ш дээ...за яахав яахав..үнэн л энэ юм чинь
ядраад ч тэр юмуу эсүүл би угаасаа ийм их нойртой билүү. толгой дэр 2 нийлэвүү үгүй юу л унтчихын.

өчдөр нээрээ аймар өдөр байсан шүү.
фитнес-тэй очсон чинь урд өдөр буруу хийсэн юм байсан бололтой нөгөө монголыг хамт ажилдаг пилипин хүүхэнтэй н зад загнав. тэрийг н харсан миний зүрх түг түг гээд бүр огт зүгээр бол
оогүй. энэ фитнес-ийг удаан хийвэл би лав зүрх судасны өвчтэй болох байхаа. тэр хагас дарга гэдэг бразил хүүхэнг харахаар л миний зүрх бүр айгаад агшаад амьсгаа багатахаа болиод, тэгээд яваад өнгөрөнгүүт нь зүрх тэнийж нтр. би мангар аймхайм шиг байгаам.
1000н хонины дундаас би хармагц танидаг гэдэг шиг... бүгд адилхан хувцастай ч тэр л дарга болхоор малгай н өөр. тэгээд содон гэж ядаж байхад...
тэр пилипин хүүхэн завсарлагаанаа уйлав. тэрийг харж би бас уйлахыг дөхөв. нулимс нүдээр дүүрч ирж байтал ашгүй хонх дугарч оров. жоохон удсан бол би бас мар мар гээд уйлах юм байхоо. нас яваад уяхан гэж аюул.хэхэ


орой н гэртээ ирээд энэ киног үзээд бас уйлаад авав. гоё кино байналээ.



Thursday, April 9, 2009

эмзэгмаа

ойрд энэ бразилчуудыг яалтай билээ гэж байхад энэ монгол бас намайг гомдоогоод байхын. нээх өөдгүй.
өчигдөр л гэхэд миний ажил эрт дууссан ч гэсэн монголоо гарч ирэхийг нь аягүй хүлээгээд суужийсан чинь гарч ирэнгүүтээ би түрүүлээд өөр тийшээ явлаа гээд яваад өгөхийн...би юм хэлсэнчгүй... уг нь би чамааг хүлээгээл суужийсийшдээ гэж өөртөө дотогшоо хэлэв... би ийм өөр болох гэж...хихи... гал хам найзууд ингэсэн бол тэнэгтээд байгаараа хүн чамааг хүлээгээд сууж байхад гэхгүй юу...хэхэ
өнөөдөр л гэхэд, энэ муж-аас гадаад хүмүүс ямар учиртайн мэдкү жилд 1 удаа мөнгө өгдийн байна л даа...тэгээд тэр мөнгийг нь авахын тулд банкны дэвтэрийн хуулбар нтр-ийгээ шуудандах ёстойм байна л даа, тэгээд өчдөр хаячаад явчихаар нь тэрийгээ явуулах гэж байснаа за маргааш хамт явуулийдаа гээд явуулаагүй байсийн...тэгсэн сая ажил дуусахаар нь 2уулаа нөгөөхөө явуулах уу гэсэн чинь би явуулчихсан ш дээ гэхийн....ёоо...
нээх өөдгүй...сониймаа... би амихандаа л тэрийг хүлээгээд л нтр байдаг... аймар гомдсоон...
би өчдөр явуулах гэж байгаад чамтай хамт явуулий гээд явуулаагүй ш дээ гэсэн чинь...
аан би чамааг намааг хүлээж байгаа гэж бодоогүй ш дээ гэнээ. ёоо... элэг зүрхийг минь зураад л явчихсан. хэээв нэг хэлэхийн тэр үгээ.. тэгээд би өөрийгөө аймааар барисааан. түүнээс миний сайн найз байсан бол... ёоо чи одоо юу вэ?? зайлцийн яасан..шаал сонин санагдчихлаа гэхгүй юу...хахахах..даанч сайн найз минь биш болохоор дуугай л байсийн. тэр ч таг.
би лав энэ охины оронд байсан бол :
би чамааг намааг хүлээж байгаа гэж бодоогүй ш дээ...гэж хэлчээд дараа нь тэгүүл одоо 2уулаа харих замдаа чинийхийг явуулчий гэж хэлэх байсаан... би бүр аймар гомдоод байхийн...
би ч нилээд эмзэгмаа бололтой...
нэг хүн намааг гол нь аймар эмзэг гээд биччихсэн байсан...үнэн бололтой...

гэснээс энэ аяыг сонсоод зурагуудыг нь харсан чинь аягүй монголоо санадаг байна ш дээ.
хавар ч монголд гоё шүү. гэгээ тасрах нь мангар орой...тэгэээл элийрээл...тэнээд л...гоё.

Tuesday, April 7, 2009

зиак ингэж блог гэдэг юмаар оролдовоо гэж

гай л байна.
гадаадаар ярисаар байгаад гар өвдчих юм. тэгж байхаар энд хүн муулсан нь дээр юм байхшүү. хихи.
завтай л хүнийг ийшээ ороороо гэж зөвлөх байна шүү. тэхгүй бол тэр алт мөнгөн цаг чинь шал дэмий үрэгдийшүү. миний л өдрийн тэмдэглэл мөн хүн амьтан муулах орон зай...хихи
тийм болохоор ийшээ орж ирээд нээх шинжлэх ухааны гоё сайхан нээлт, хэн нэгний ололт амжилт гэсэн юм олж уншкү л болуу... тэхдээ энд бичигдсэн юм хожим нь ном ч юмуу, кино ший жүжиг болж болохыг би таашгүйээ гээлүү...хаха
энэ улсад дулаараад янзын байнаа. өнөөдөр цайны цагаар өглөө дарга болох бразил хүүхэнтэй ам мурийсанаас болоод бэнто нь ч хоолойгоор давах янзгүй. тэхээр нь гадаа жаал суув...нар дээрээс шараад л... цэв цэнхэр тэнгэр...тэгсэн өөрийгөө нэг анзаарсан чинь байдагаараа үрчийчихсэн суужийдаг байнашдээ. угаасаа насны намар ирээд нүдний дор мангар олон үрчлээ суугаад байгааг хэлэхүү улам нэмээд юукхэв гээд орлоошдээ.
хүмүүс нээрээ цайны цагаараа утастайгаа гүэмөн үзэж тарахиймаа...ярих нь яриад л... зурвас нтр илгээгээд л... тоглоом хүртэл тоглоод...зарим нь ч бүр сүлжээндээ холбогдоод нтр хүртэл байдийм шиг байналээш. тэгсэн миний утас яасан...сэрүүлэг... орон дотор л байжийдийн. өглөө сэрүүлэг дугарахад нь унтараагаад тэгээд тэндээ мартааск. орой аягүй ирээд утасаа шалганааа. юу ч байхгүй....хаха.
заза үг олдож.
анхны удаа гэхэд чамлахааргүй олон юм донгосооский.
сүүжээ сайн амраахгүй бол маргааш фитнес-ээ|ажилаа хэлж байгаам.хаха| хийж чадкү дахиад үглүүлэх юм болно.