Monday, January 9, 2012

Та минь бурханы оронд амгалан нойрсдоо

2хон сарыын өмнө энэ блог дээрэээ "маргааш" гэдэг тэмдэглэл дээр төрсөн өдөр боллоо..  нэг жил эмээгийнд байхад эмээ надаа таавчиг аваад тавьцан бйасан...
-та миний төрсөн өдрийг мэддэг бйасан юмуу?? гэхэд
-чинийхийг ч нэг юм мэдээд бйагаамаа гэж эмээ хэлжийж билээ хөөрхөншшш... гээд миний бичиж байсан эмээ минь бурхан болжээ.
Насаараа сэмбэлзэж гоё ганган явсан буянтаа буурал минь, нас барахадаа ч хүний гар харалгүй бие сэтгэл санаа, амар амгалан сайхан нойрсжээ. Үнэхээр буянтай буурал байсандаа.
Таниар бахархах юм олон бий.
Хичнээн уран гартай байсан билээ та минь... Дээл оёж суухыыг тань мөнч их харсандаа...Таны оёсон дээлээр мөн ч олон хүн гоёсондоо. Одоогоос 4,5н жилийн өмнө "та одоо дээлээ оёхгүй байнауу?" гэхэд "өө эмээ н одоо нүд харахгүй" гэж бйасанг санаж байна.
Бас та уран жолоодогч байсан. Нэг бйагуулгад насаараа ажиллаж байгуулгын хүндтэй өндөр настангуудын нэг та бйасан.  Монголд байхдаа ахмадуудыын өдөр 1чихэр, 1вино бариад очиход, "манай байгуулга биднуудыыг хүлээж авааад, ийм юмаар шагнуулаал" гээд шагналаа үзүүлж бйасансан.  тэгээд нээх том том бууз жигнэчээл "яадий, сайхан махтай хоол идэж бйагам чин нэг балаг балаг виски уучийшдээ тэ гэхэд нь хундага тулгаж би " өшөө олон жил бидэндээ харагдаараа гээд, эрүүл энхийн төлөө" гээд ууж бйасансан.
Танитай хамт өнгөрүүлсэн дурсамжууд маш олон бий... Одоо эргүүлээл бодоход та цаг ямагт л ёстой нөгөө зовхи н өөдөө гэдэг шиг л цоглог байждээ.
нэг удаа сувьлалд хэвтэж байхад н очиход өрөөндөө бйахгүй... тэгсэн өрөөнийх н хүн цаасан дээр бичцэн өөр өрөөний дугаар өгдийн... наа өрөөнд чинь байгаа гээд
тэхээр н тэр өрөөнд н яваад очсон чин бас 1 өрөөний дугаар өгдийн... тэгж тэгж явсаар канаастр тоглож бйагаа эмээгээ олоод "ямар их хайваа?" гэхэд "харин ингэж нууж нуугдаж тоглохгүй бол эмч сувьлагч нар мэдчүүл загнадыын" гэжүүү... бөөн коомби эмээмаань..хэхэ
хамгийн анх би бүүр жоохон байхад та намайг дагуулаад онгоцонд суугаад Увс аймаг явж байсан... аймгийн төвд буучаад ээжийн дүүгийн мотциклийн ард та бид2 суугаад бүр цаашаа хөдөө явж бйасанг санаж бйана.
хар багыын л миний мэдэхийн давстай цай уудаггүй.. дандаа хярам уудагсан. бас өглөөд гүйнэ.
анх би ийшээ ирэхэд эмлэгт хэвтэж байхад нь очиж уулзахад "сайн яваараа миний хүү, эмээ н яаахав инкээл үхчихгүй бол дараа ирэхэд чин байж л бйана" гээд үлдсэн
эндээс хааяаа утасаар ярихад " өө ямар гоёиймбэээ...ингээд ярьдаг чин... миний хүү юу??... хичээл ном н сайн уу? өө эмээ н яяаахуу, одоо ная гарцан би ямар өөд бйахав,,,тэхдээ яаахвээ, өөрөө яваад, хоол ундаа цуглуулаад, рашаан сувьлалдаа яваад байжийна...гэчээл  "миний хүү тэгээд хэзээ ирэх билээ??" гэдгийг байнга асуудагсан.
өнгөрсөн өвөл очиход: "эмээ н хүүдээ бэлдсэн мөнгө бий... тэрийгээ өгнөө" гээл өгөөд, "энэ тусдаа мөнгө.. энүүгээр н миний хүү таксидчих" гэж өгөөд доошоо хамтдаа буугаад орцны үүдэнд такси иртэл хамт зогсоод, такси ирэхэд нээх чанга тэврэж үнсэхэд н таксинд суучаад би уйлж байсансан...
Тэхдээ үнэхээр харамсаад барахгүй өөрийгөө зүхээд барахгүй юм олон байнаөө.
Хамтдаа амьдарч байгаад гарч шоудахаа л бодсон байлгүй, ганцааранг н үлдээгээд би байр хөлслөөд тэднийхээс явчиж бйаж билээ...
бас өнгөрсөн жил очиж... чи ирж хонохгүймуу?? гээд бйахад н л хонолгүй явсан.
хөөрхий минь...хонолгүй явлаа гэж гоморхохчгүү... тэвэрч үнсээд таксинд суулгаад явуулсансан...
яагаад заавал харамсах юм хийгээд бйадаг юм болоо... дараа н харамсахааргүй амьдарч болдоггүй юмуу.. эсгүүл энэ би л ийм ухаан муутай болхоор дандаа хэзээ хойно н харамсаж, тэгэхэд тэгдэг байж, ингэхэд ингэдэг байж гээд байдаг юмуу...  үнэхээр миний амьдрал бол ичгүүрээр дүүрч гүүцжийна...

мөн л шалтгаангүйгээр уйлахад хэн нэгэн нас барцан байдаг тохиолдол энэ удаад бас давтагдав... өглөө 9ийн үед цагийн ажилаа тарчаад гэртээ орж ирээд цайгаа ууж суухдаа шалтгаангүйгээр ихэр татан татан уйлсан... тэхдээ ерөөсөө хүн нас барсанаар бодоогүй,,, намайг өсгөсөн ахыыгаа бодож бааахн уйлаад,,,ер н тэр ахруугаа нэг ярьийй гээд ярих гээд хүн хүнээс утасныы дугаарыыг н асуугаад явж бйатал эмээг нас барсанг мэдэв... хол байгаа хүүхдүүд хэлээд юүкхэв гэж бйасан бололтоо.. тэхтэл миний уйлдаг зовин мэдчихлээ...
уйлан уйлан бичжийна... бодохоор л уйлчихийн...
ингээл өнөөдөр уйлаал суужийгаа би хэд хоногийн дараа шаал өөр юм бичээл энд инээж ханиагаал явжийна гэхээр үнэхээр ичиж үхмээр амьдрал
эцэст н:
чамайг төрөхөд чи уйлж, бусад н инээж бйасан бол
чамайг үхэхэд чи инээж, бусад н уйлж бйах тийм амьдралаар амьдараараа гэдэг үг байдагда

Үнэхээр ийм амьдралаар амьдарсан шүүү..
Таныы араас уйлж суугаа хүн олон бий.
Энэ олон жил үнэхээр агуу амьдралаар та амьдарч чадсан хүн шүү

Таны гэгээн дүр төрх миний зүрх сэтгэлд үүрд мөнх

Та минь бурханы оронд амгалан нойрсдоо

Friday, January 6, 2012

оооё

оны өмнө нэг танилтай уулзахад new years eve-г үзээрээ...хөөрхөн кино бйана гэсэнг бодон бодон явсааар үзэхээр очтол н орой цагаас эхлэх байхаар н real steel-ийг үзчив...хөөрхөн кино байв.. уйлаагүй... 
энэ мөн тасарцан залуу бйаналээдээ..
ямарч томыын.. бие хаа ч гэж ямар лутыын...пүүпаа
ийм том юмныы дэргэд бйавал харинч нэг эм амьтан, эмэгчин гэдэгээ мэдэрч нөмөр нөөлөгт н нялхарч.. яг бодож бйагагаа бичиж чадахгүй байнаа...  нэг туранхай гордйисон залуугийн хажууд би бараг л муухан эр хүн шиг харагдчих гээд байдиййн.. аатэхтэл энэ шиг том амьтаны хажууд бол би туяхан согооноо биздээ гэдэгийг л хэлэх гээд амжсангүй
нүүрномоор явжаагаад Ц-г олов... тэхдээ Т гэдэг юмбайнлээ.. гэхдээ би Ц гэж дуудмаар бйага тул Ц гэнээ..би яг чихэээрээ дурладаг байхаа.. гоё нэртэй бол суучих юм байхаа тэ...лол... тэээд Ц-рүү мээл илгээсэн.... даанч хариу бйахгүй... миний мээл илгээсэн цагаас хойш Ц бол хэд хэдэн удаа нүүр номондоо орж хүн хартай найзалж бйахыыг н би харсан.. тэхээр тэр миний мээлийг харсанч үл тоов гэж орчуулцан бйагаа

эртүүр хүн яриад байсан онигоо:
нэг архичин гар энгэртээ архи өвөртөлцөн явжаагаад бүдэрч унаад, энгэр н халуу оргисон чин, бурхан минь цус л байгаасаа гэдэг шиг юм болсон..
алцагнаж дугуйн дээр пяааав ууж гостуу явжагааад унав...  балга пяяавч асгачихгүйн төлөө тэмцэж зорьсон боловч пяаавныы лаазыыг шамьбийтал алгаараа дарж унаж, өвдөг, тохой, алаг 3таа шархдав...
энчээ ёстой шарх сорьви эдгэх н аймар удаанаа... ааль эртүүр л шархдсан хэрэгшдээ.. тэхсэн одооо болтол л ногоороол, шүүс гоожоол...

шууданд, "энэ сонинг 7 хоног үнэгүй уншиж үзэхүү??" гэсэн юм байхаар н "тэгий" гээд бөглөөд явуулсан чин  урждараас эхлээл сонин шууданд ирдэг болцлоо... өглөө босоол доош бууж шуудангаасаа сонингоо аваал, шуудангыын хайрцагандах олон арван фээнүүдийг захидалыыг үл тоогоол... үүхахах...
тэхдээ дандаа захиа илгээдэг 3,4н гар бйанаа... намайг бэл бэлчинтэй гэдгийг хаанасаа мэдцийн... байсгээл хэдэн төгрөг гуйгаал,,,, зарим н бүүр амар,,, банкныы чин данснаас тэдэн төгрөг авцийшүү баярлалааа,,,дараа сард бас авийшдээ гэж мгэээл... даварцан гаруул...кк
тэр сонинг үнэгүй уншуулдаг тэ... энэ сониныы рэдакцийн мартекингийн албаныы дарга Танака-тай холбогдож асуухад: энэ н хэрэглэгчидийн таашаалд хүрэхийн тулд, хэрэглүүлж үзүүлэх н туйлыын оновчтой гэдэг санал дээр санал нэгдсэнээр, энэ арга н мэргэжлийн хэллэгээр хэлвэл....блааабалаа
тэр яахуу... иймэрхүү үнэгүй хямдарсан барьсан юмаар л амьдарахыын...
хүнсээ цуглуулдаг дэлгүүр л гэхэд
1дэхэд: пээчинд халаагаад идчдэг хоол хямдардаг өдөр. маш олон халааж иддэг хоол авч тавьчаад хэдэн өдөр идчихнэ
2дахь: бараг ихэнх юм н 97н эн болдог өдөр... 
3дахь: өндөг болон бэлэн хоол хямдардаг өдөр,,, жирийн өдрүүдэд 135, 158 нтр гэдэг өндөг энэ өдөр 97 эн... 10н өндөг авчихад 7хоногоо даачихна...
4дэх: бүх юм касс-нд бичүүлэхэд 10хувь хямдарна
5дах: бүх төрлийн тараг 3н хувь хямдардаг
6дахь: энэ өдөр ёстой яаадагийг санадаггүэээ
7дахь: өглөө 10-11н цагийн хооронд архины төрлийн юмнаас бусад хүнсний зүйлүүд 10хувь хямдардаг... өглөө ёстой дэлгүүр пиг болдыыышшш...
бас 5, 15,25ний өдрүүдэд каартааар тооцоо хийвэл 5 хувь хямдарна 
гээл энэ өдрүүдэд эдгээр хямдарсан юмыыг л авна.. ингэж л амьдарчийшдэээ
гээд хэлэх гээд бйага н эдний энэ хэрэглэгчидийг татдаг нээх үнэгүйрхсэн, хямдархсан нтр арга залийг сайн сурчаагаад очиж монголчуудыын тархийг угаанаа л гэж боддогыыгоо нуулгүй биччийй.. яаадиййй
бүтэн сайн өдөр өглөө ёстой дэлгүүр пиг болдыышш...тэхтэл монголчуул хагас бүтэн сайнд өдрийн тал хагасыыг унтаж өнгөрүүлдэг бйасан тэ..
саяхан харин монгол яваад ирсэн хүн тэгж унтах н больсон банйалээ гэжийнлээ... гоёийн..
би ч тэхдээ хагас бүтэн сайнд унтахыыг л илүүд үзнэ л дээ...
ёпоныы гэртээ суудаг эхнэрүүдийн үзэл нь: гэрт орж ирж буй орлогоос зайлшгүй гарч явах мөнгө бол яаалтчгүй /байр, гэрэл цахилгааныы мөнгө, гар утас, хүүхдийн сургуулыын төлбөр, тээврийн хэрэгсэлийн зардал/ хоол хүнс хувцаснаас л бага саг мөнгө илүү гаргаж цааш хийдэг гэнэшүү.. тээл тэр хямдралаар дэлгүүр пиг тэ
ёоо би бичээд бйанауу?? хэн бичээдийнааа?? юу бичээдийнааа?? тэр яахуу би уг н их юм мэддэг,,, их юм боддог эргэцүүлдэг,,, энэ бөндөгр чин овоо компоодтой шдээ... зүгээр л тэрийгээ гаргадагггүй, илэрхийлдэггүй л болохоос гэж бодож өөрийгөө өндөрт өргөж монголд хэрэгтэй хүн, монголын ирээдүйг надгүйгээр төсөөлшгүй гэж мэж бодож явдагааа...
дараа дараагаас ер н ертөнцийг үзэх үзлээ бичиж таниулж байх н зөв зүйтэй гэж боджийна

яаанаа яаааг миний өчдөр уусан архи гараагүй банйа...удахгүй би яг шартах байхааа..... би дахаад жоохон унтлааа

Monday, January 2, 2012

ааая

4дэх жилдээ бичиж бйагаа блогыымуу....аажихшиг... шараа шарааа
зиииаак, өнгөрсөн онд юу болжуу, надаар??
сүртэй сүйдтэй тэмдэглээд биччих юм алга болтоо... ямарчийсан токиогоос одоо байгаа газараа нүүж ирчээд токио энэ 2ыын хооронд болсо болоогүй яваад эндээ ажил олж хийгээгүй байжийтал газар хөдөлж, гамшиг болж, дүрвэн зугатах юм болж нтр...тэгж явсаар буцаж ирж эндээ ажил олоод хийгэд анхныы цалингаа авах хүртэлээ аймар санхүүгийн хямралд орсоон.... 1хүнээс туж зээлээстэй... тэр өрөө хэдэн сар төлж барсан...
усанд орох ч мөнгөггүй болсон үе байжуулээ...аймар... тэр үед юучгүй надад итгэж мөнгө зээлж бйасан тэр хүнд баярлалааа гэж хэлиййеэээ....
аатий..ёпонооос өөр гадаад явж үзээгүй би 1явалтаар 2ч гадаадыыг үзсэн н 2011шдээ
оныы бөгсөнд оюутныы спортыын наадам гэдэгт н очиж үзэв.... хэдэн айхтар хэлэмгий доломгой охидуултай нэг болчиж...тэд хоорондоо биесээн танидаг.. намайг замээнд суучих гэсэн.. ааахахах... би суусөөн суусан...
тэр тэмцээн тэхдээ ёстой онцгүй болдыым бйаналээ...тусдаа шүүгч нтр гэсэн юм йбахгүй... тоглож бйгаа хүнүүс н шүүгээл, тэгэнгүүт н нөгөө тогглож бйагаа хүнүүс н өнөө муу шүүгчшүү ухаантай юмандаа уурлааал, зөв шүүгээч гээл хараагаал, ерөөгөөл,,, хэн хүчтэй н хож гэцэн,,,ёстой алаан болгожийналээ... 
шүгэл н тас тас дугарааал, алдаа өгөөл яваад эхэлбэл цэвэр тоглож л тааарах юмыыг....
тэгээл нэг том заалыыг дундуур н тороор хувааж йбагаад 2талд н зэрэг тоглуулаал,,,тэхсэн нөгөө талд дугарч байгаа шүгэлийн дуунаар энэ талд тоглож бйасан хүнүүс яасйимбээ?? ийсиймбээ?? гээл өнөө муу шүүгчээ бухаал... үнэн нусаа хацартаа наасан юм болдийм бйаналээ
тэхээр н балиар сагсыыг болиод ширээныы тэннис дээр очсон... тэнд харин хөөрхөн бйагамчин...ширээний 2талд болохоор учиргүй хэрэлдээд уралдаад, түлхэлцэж нудралцах юм байхгүй..
дараа дараагиыын жилүүдэд очиж үздйимуу л гэхээс оролцох гэж л лав очилтгүй юм бйаналээ...
тэгээл заалаа үнэн балиар хэрэглэнэ...тэр заалыын хариуцсан хүн бололтой ёпоон өвгөн хоосон ундааныы сав мавыг тор бариад түүгээд явжаагаамчин...ёоо... ёстой нөгөө ёпон хүүхний хэлдэгээр үнэн тархиныы тураалтай
дараа н манай энчээ йбадаг монголчудыын шинэ жилд оров... 
хамгийн ганган подоолк өмдөө өмсөж оччоод заал маалыыг янзалаад явжийсан чин нэг хүн ирснэээ "чи хувцасаа солино биздээ??" гэдэг байгаа... ааахахааах..... гангарааныыхаа хувцасаа өмсцөн бйахддааа...ккк
үсээ 50ийн эрзээнээр жиижг жижиг боожоогоод буцаагад задлаж сэгсийтэл арзайлгасан...
шинэ жил болох газарлуу дугуйгаар жийжйисэн чин бараг л шувуу үүрээ гэж андуурч толгойн дээр минь суухнэээ суухна..:р
хүн бас: үсээ хаана янзлуулсий?? гэжийналээ хахаах...
31нд өглөө6гийн цагийн ажилд баахан цэвэрлэгээ хийж, тэр эрчээрэ ирж гэрээ бас үхтэрээ цэвэрлэв... паарныы наана цааныыг угааж, хөшигөө авч угааж, ханыыг нойтон алчуураар арчиж нтр,,, эртүүр элкртон толь бичигэээ гээцэн гэдэгтэээ итгэцэн сургуулиар номыын сангаар хайгаад бйасан чин балагцагыых н бйахав, орныы арааар унацан байгааг н их цэвэрлэгээнээр олов.
гээд баахан цэвэрлэгээ хийцэн чин гар таталдаад аймар аймар,,, тэхээр н нэг гарыын тос түрхчээд, дараа оныы он сар өдөртэй тэмдэглэлийн дэвтэрээ авий гэээд номыын дэлгүүр оров
ингэж тэмдэглэлийн дэвтэр авах гэж явах н л энэ оныы хамгийн сүүл гэж мэдэрч, мөн дараа он ирж байгааг мэдэрдэг ганц юм... тэхтэл энэ гар утас юм хум хөгжөөөд энд тэнд юмаа тэмдэглэж хөтөлж болдог болчоод дэвтэр худалдан авалтаас авах таашаал мнгар сул байваааа... тэхдээ авсаан авсан.. бас нэг ном авсан...
тэхсэн явжийгаад нүд загтнахаар н би л болсон хойно гар хуруугаа оруулаал нухдагааараа нухцыым шиг байгаам... тэхсэн бүр нүд хорсоод, нулимс урсаад яаавааа.... тэр худалдаж авсан номыыгоо хэд уншиж зогссийн... хүн харуул уйлан уйлан ном уншаад бйагаамуу тэ... гахагахахаахха салпээтэгээр нулимсаа арчин аричн уншссан кэккэ
гэээд дэлгүүр хэсжийтэл дэлгүүрйин үүзлээр одоо хэдхэн цагийн дараа шинэ он ирэх гэж бйана гэхэд н харин аягүй догдолдог гэжиййшшш....
гээд эхнэр нөхөр хоёрыынд очиж он гаргачаад суужийтал тэлүүзэрээр тэнчээ газар хөдлөв гэсэн бичиг гардаг бйагаа... бас болоогүй, өчдөр эхнэр нөхөр бид хэд мааа энчээнээс ойрхон байдаг дэлхийн хамгийн өндөр бурхан гэдэг дээр очоод явжийтал бас газар хөдөлдөг гэжийшшш... 
2012 он ширүүхэн эхэлжийнаа л гэж бодчоогооо
тэхдээ дэлхий сүйрэх н харин нэг жилээр хойшилцон гэсэн тэ...:р
за инкээд 2012 оныы эхныы бичлэгээ дуусгаж, энэ онд бодожоогоо хүсэлээ биелүүлэхийн төлөө, өөртэйгээ тэмцэээд бйаждэээ, бүлтрэээч минь