Monday, January 9, 2012

Та минь бурханы оронд амгалан нойрсдоо

2хон сарыын өмнө энэ блог дээрэээ "маргааш" гэдэг тэмдэглэл дээр төрсөн өдөр боллоо..  нэг жил эмээгийнд байхад эмээ надаа таавчиг аваад тавьцан бйасан...
-та миний төрсөн өдрийг мэддэг бйасан юмуу?? гэхэд
-чинийхийг ч нэг юм мэдээд бйагаамаа гэж эмээ хэлжийж билээ хөөрхөншшш... гээд миний бичиж байсан эмээ минь бурхан болжээ.
Насаараа сэмбэлзэж гоё ганган явсан буянтаа буурал минь, нас барахадаа ч хүний гар харалгүй бие сэтгэл санаа, амар амгалан сайхан нойрсжээ. Үнэхээр буянтай буурал байсандаа.
Таниар бахархах юм олон бий.
Хичнээн уран гартай байсан билээ та минь... Дээл оёж суухыыг тань мөнч их харсандаа...Таны оёсон дээлээр мөн ч олон хүн гоёсондоо. Одоогоос 4,5н жилийн өмнө "та одоо дээлээ оёхгүй байнауу?" гэхэд "өө эмээ н одоо нүд харахгүй" гэж бйасанг санаж байна.
Бас та уран жолоодогч байсан. Нэг бйагуулгад насаараа ажиллаж байгуулгын хүндтэй өндөр настангуудын нэг та бйасан.  Монголд байхдаа ахмадуудыын өдөр 1чихэр, 1вино бариад очиход, "манай байгуулга биднуудыыг хүлээж авааад, ийм юмаар шагнуулаал" гээд шагналаа үзүүлж бйасансан.  тэгээд нээх том том бууз жигнэчээл "яадий, сайхан махтай хоол идэж бйагам чин нэг балаг балаг виски уучийшдээ тэ гэхэд нь хундага тулгаж би " өшөө олон жил бидэндээ харагдаараа гээд, эрүүл энхийн төлөө" гээд ууж бйасансан.
Танитай хамт өнгөрүүлсэн дурсамжууд маш олон бий... Одоо эргүүлээл бодоход та цаг ямагт л ёстой нөгөө зовхи н өөдөө гэдэг шиг л цоглог байждээ.
нэг удаа сувьлалд хэвтэж байхад н очиход өрөөндөө бйахгүй... тэгсэн өрөөнийх н хүн цаасан дээр бичцэн өөр өрөөний дугаар өгдийн... наа өрөөнд чинь байгаа гээд
тэхээр н тэр өрөөнд н яваад очсон чин бас 1 өрөөний дугаар өгдийн... тэгж тэгж явсаар канаастр тоглож бйагаа эмээгээ олоод "ямар их хайваа?" гэхэд "харин ингэж нууж нуугдаж тоглохгүй бол эмч сувьлагч нар мэдчүүл загнадыын" гэжүүү... бөөн коомби эмээмаань..хэхэ
хамгийн анх би бүүр жоохон байхад та намайг дагуулаад онгоцонд суугаад Увс аймаг явж байсан... аймгийн төвд буучаад ээжийн дүүгийн мотциклийн ард та бид2 суугаад бүр цаашаа хөдөө явж бйасанг санаж бйана.
хар багыын л миний мэдэхийн давстай цай уудаггүй.. дандаа хярам уудагсан. бас өглөөд гүйнэ.
анх би ийшээ ирэхэд эмлэгт хэвтэж байхад нь очиж уулзахад "сайн яваараа миний хүү, эмээ н яаахав инкээл үхчихгүй бол дараа ирэхэд чин байж л бйана" гээд үлдсэн
эндээс хааяаа утасаар ярихад " өө ямар гоёиймбэээ...ингээд ярьдаг чин... миний хүү юу??... хичээл ном н сайн уу? өө эмээ н яяаахуу, одоо ная гарцан би ямар өөд бйахав,,,тэхдээ яаахвээ, өөрөө яваад, хоол ундаа цуглуулаад, рашаан сувьлалдаа яваад байжийна...гэчээл  "миний хүү тэгээд хэзээ ирэх билээ??" гэдгийг байнга асуудагсан.
өнгөрсөн өвөл очиход: "эмээ н хүүдээ бэлдсэн мөнгө бий... тэрийгээ өгнөө" гээл өгөөд, "энэ тусдаа мөнгө.. энүүгээр н миний хүү таксидчих" гэж өгөөд доошоо хамтдаа буугаад орцны үүдэнд такси иртэл хамт зогсоод, такси ирэхэд нээх чанга тэврэж үнсэхэд н таксинд суучаад би уйлж байсансан...
Тэхдээ үнэхээр харамсаад барахгүй өөрийгөө зүхээд барахгүй юм олон байнаөө.
Хамтдаа амьдарч байгаад гарч шоудахаа л бодсон байлгүй, ганцааранг н үлдээгээд би байр хөлслөөд тэднийхээс явчиж бйаж билээ...
бас өнгөрсөн жил очиж... чи ирж хонохгүймуу?? гээд бйахад н л хонолгүй явсан.
хөөрхий минь...хонолгүй явлаа гэж гоморхохчгүү... тэвэрч үнсээд таксинд суулгаад явуулсансан...
яагаад заавал харамсах юм хийгээд бйадаг юм болоо... дараа н харамсахааргүй амьдарч болдоггүй юмуу.. эсгүүл энэ би л ийм ухаан муутай болхоор дандаа хэзээ хойно н харамсаж, тэгэхэд тэгдэг байж, ингэхэд ингэдэг байж гээд байдаг юмуу...  үнэхээр миний амьдрал бол ичгүүрээр дүүрч гүүцжийна...

мөн л шалтгаангүйгээр уйлахад хэн нэгэн нас барцан байдаг тохиолдол энэ удаад бас давтагдав... өглөө 9ийн үед цагийн ажилаа тарчаад гэртээ орж ирээд цайгаа ууж суухдаа шалтгаангүйгээр ихэр татан татан уйлсан... тэхдээ ерөөсөө хүн нас барсанаар бодоогүй,,, намайг өсгөсөн ахыыгаа бодож бааахн уйлаад,,,ер н тэр ахруугаа нэг ярьийй гээд ярих гээд хүн хүнээс утасныы дугаарыыг н асуугаад явж бйатал эмээг нас барсанг мэдэв... хол байгаа хүүхдүүд хэлээд юүкхэв гэж бйасан бололтоо.. тэхтэл миний уйлдаг зовин мэдчихлээ...
уйлан уйлан бичжийна... бодохоор л уйлчихийн...
ингээл өнөөдөр уйлаал суужийгаа би хэд хоногийн дараа шаал өөр юм бичээл энд инээж ханиагаал явжийна гэхээр үнэхээр ичиж үхмээр амьдрал
эцэст н:
чамайг төрөхөд чи уйлж, бусад н инээж бйасан бол
чамайг үхэхэд чи инээж, бусад н уйлж бйах тийм амьдралаар амьдараараа гэдэг үг байдагда

Үнэхээр ийм амьдралаар амьдарсан шүүү..
Таныы араас уйлж суугаа хүн олон бий.
Энэ олон жил үнэхээр агуу амьдралаар та амьдарч чадсан хүн шүү

Таны гэгээн дүр төрх миний зүрх сэтгэлд үүрд мөнх

Та минь бурханы оронд амгалан нойрсдоо

4 comments:

Anonymous said...

emee n RIP :(

Anonymous said...

еээ эвий эвий

Сарнай said...

:'( ...

Anonymous said...

haramsaltai yum boljee. buyantai hugshin baisan bna.