Thursday, April 9, 2009

эмзэгмаа

ойрд энэ бразилчуудыг яалтай билээ гэж байхад энэ монгол бас намайг гомдоогоод байхын. нээх өөдгүй.
өчигдөр л гэхэд миний ажил эрт дууссан ч гэсэн монголоо гарч ирэхийг нь аягүй хүлээгээд суужийсан чинь гарч ирэнгүүтээ би түрүүлээд өөр тийшээ явлаа гээд яваад өгөхийн...би юм хэлсэнчгүй... уг нь би чамааг хүлээгээл суужийсийшдээ гэж өөртөө дотогшоо хэлэв... би ийм өөр болох гэж...хихи... гал хам найзууд ингэсэн бол тэнэгтээд байгаараа хүн чамааг хүлээгээд сууж байхад гэхгүй юу...хэхэ
өнөөдөр л гэхэд, энэ муж-аас гадаад хүмүүс ямар учиртайн мэдкү жилд 1 удаа мөнгө өгдийн байна л даа...тэгээд тэр мөнгийг нь авахын тулд банкны дэвтэрийн хуулбар нтр-ийгээ шуудандах ёстойм байна л даа, тэгээд өчдөр хаячаад явчихаар нь тэрийгээ явуулах гэж байснаа за маргааш хамт явуулийдаа гээд явуулаагүй байсийн...тэгсэн сая ажил дуусахаар нь 2уулаа нөгөөхөө явуулах уу гэсэн чинь би явуулчихсан ш дээ гэхийн....ёоо...
нээх өөдгүй...сониймаа... би амихандаа л тэрийг хүлээгээд л нтр байдаг... аймар гомдсоон...
би өчдөр явуулах гэж байгаад чамтай хамт явуулий гээд явуулаагүй ш дээ гэсэн чинь...
аан би чамааг намааг хүлээж байгаа гэж бодоогүй ш дээ гэнээ. ёоо... элэг зүрхийг минь зураад л явчихсан. хэээв нэг хэлэхийн тэр үгээ.. тэгээд би өөрийгөө аймааар барисааан. түүнээс миний сайн найз байсан бол... ёоо чи одоо юу вэ?? зайлцийн яасан..шаал сонин санагдчихлаа гэхгүй юу...хахахах..даанч сайн найз минь биш болохоор дуугай л байсийн. тэр ч таг.
би лав энэ охины оронд байсан бол :
би чамааг намааг хүлээж байгаа гэж бодоогүй ш дээ...гэж хэлчээд дараа нь тэгүүл одоо 2уулаа харих замдаа чинийхийг явуулчий гэж хэлэх байсаан... би бүр аймар гомдоод байхийн...
би ч нилээд эмзэгмаа бололтой...
нэг хүн намааг гол нь аймар эмзэг гээд биччихсэн байсан...үнэн бололтой...

гэснээс энэ аяыг сонсоод зурагуудыг нь харсан чинь аягүй монголоо санадаг байна ш дээ.
хавар ч монголд гоё шүү. гэгээ тасрах нь мангар орой...тэгэээл элийрээл...тэнээд л...гоё.

2 comments:

odge said...

Hi girl yu bnaa? Nz n buun zavtai, unshij bnaa, odoo jiremsen teged surguulid ch yovku, ajil ch hiihgui geriin bogd shig hun bna kkk. Blog n huurhun boljee,bicheed bgaarai my nz, amjilt!!!!

bultereech said...

хүүе..яасан сонин хүн бэ? жими болсон тухай сонссон...биеэ сайн бодож байгаарай. гэрийн богд минь...хэхэ